Гадаад сургалт

Гадаад сургалт

  • Дэлхийн нягтлан бодогчдын чуулга уулзалт
  • Ази-Номхон далайн нягтлан бодогчдын хурал
  • ЖДААН-ын СТОУС-ын сургалт, семинар
  • АНУ – Менежментийн орчин үеийн чиг хандлага
  • Англи– Уул уурхайн салбарын нягтлан бодогчдын сургалт

 

Нягтлан бодох бүртгэлийн хөгжил, бизнесийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаатай танилцах:

  • Австрали                                     –  Тайланд               
  • Малайз-Сингапур                       –  Солонгос 
  • Япон                                             –  Турк                           
  • Хонгконг-Макоа

 

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА:

  • Гадаадын мэргэжлийн байгууллагуудтай хамтран бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтнууддаа оюуны хөрөнгө оруулалт хийж байна. Тухайлбал. 2009 оны намар Австрийн Мэргэшсэн нягтлан бодогч, Аудиторуудын Танхимтай хамтран “Байгууллагын менежмент, стратеги төлөвлөлт” сэдэвт сургалтыг зохион байгуулж 20 орчим хүн, 2010 оны 8-р сард Герман мөн 2010 оны 9-р сард АНУ-ын НББ-ийн тогтолцоо аудитын үйл ажиллагаатай танилцах сургалтанд 20 гаруй нягтлан бодогчийг хамруулсан.
  • 2013, 2014 онд Английн Лондон хотод “Олон улсын санхүүгийн зах зээл-нягтлан бодох бүртгэл” сэдэвт Лондонгийн Хөрөнгийн биржид зочилж гадаадын хөрөнгийн зах зээл дээр IPO хийх буюу хувьцаа худалдах, хөрөнгө босгох арга Мөн Лондоны металлын бирж дээр коксжих нүүрс, алт, зэс гэх мэт эрдэс түүхий эдийн олон улсын арилжаанд оролцох аргад суралцах юм. Энэ чиглэлээр Рио Тинтогийн туршлага, “ПрайсуотерхаусКуперс” компанийн зөвлөгөөг сонсож, Европын Шинэчлэл, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл авах сургалтанд нийт 30 гаруй нягтлан бодогчдийг хамрагдсан.
  • Мөн Америкийн Нэгдсэн Улсын Бизнесийн хөгжлийн институттэй хамтран санхүү, бүртгэлийн ажилтануудад зориулсан “Орчин үеийн менежментийн чиг хандлага ба манлайлал” сургалт зохион байгуулсан. Сургалт  2013 оны 4-р сарын 20-ноос 10 хоногийн хугацаатай Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотноо болно.
  • Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо “Grant Thornton Auditing and Accountants” аудитын байгууллагатай хамтарсан сургалт зохион байгуулав.
  • Малайз Улсад болсон Дэлхийн нягтлан бодогчдын 18 дугаар чуулга уулзалтад 55 нягтлан бодогчийг зохион байгуулалттайгаар оролцуулав. Мөн Австрали улсад болсон Ази-Номхон далайн нягтлан бодогчдын 18 дугаар хуралд 43, Италийн Ромд болсон Дэлхийн нягтлан бодогчдын 19 дүгээр чуулга уулзалт 57 нягтлан бодогчид оролцлоо.

 

ГАДААД ХАРИЛЦАА:

2009 оноос хойш хамтарч ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууд:

  • Солонгосын МНБИ,
  • Японы МНБИ,
  • Энэтхэгийн ИНБИ,
  • Их Британийн МНБИ,
  • Филиппинийн МНБИ,
  • Сингапурийн МНБИ,
  • Австралийн МНБИ,
  • АНУ-ийн МНБИ,
  • Малайзийн МНБИ

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *