Номын дэлгүүр

УСНББОУС I, II боть

Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэн УСНББОУС I, II-р ботиудыг санхүү, бүртгэлийн ажилтнуудын хүртээл болгож хэвлэн гаргалаа. Сонирхсон хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд доорх утсаар холбоо барих буюу МНББХ дээр ирж худалдан авна уу.

Үнэ: 40000 төгрөг /I, II боть/

 


НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТҮҮХ ном /Л.Дондог /

“Нягтлан бодох бүртгэлийн түүх ном (346х) нь монгол хэл дээр гарч байгаа анхны нэгэн сэдэвт бүтээл гэдгээрээ онцлогтой. Энэ бүтээлийн хамрах хүрээ нь балар эртний үед хүн нийгмээрээ амьдарч эхэлснээс хойш өнөөг хүртэл асар урт хугацаанд нягтлан бодох бүртгэл хэрхэн үүсч хөгжиж ирсэн байдлыг багтаажээ.
Энэ номонд хүн төрөлхтний анхны бүртгэлийн хэлбэр нь модонд хэрчлээс гаргах, малын арьс, хад, чулуу, зэгс, модны навч зэрэг материал дээр зурсан цэг, тэмдэг, зураас төдий байсан тухай, тоо тоолол үүссэн тухай, анхны тооцооны хэрэгсэл “абак” буюу сампингийн үүслийн талаар сонирхолтой өгүүлэмж оржээ. Эртний боолууд банкны үүслийн эх сурвалжийг тавьсан тухай, Н.Т-ийн 5 дугаар зуунд аудит гэдэг үг үүссэн, 15 дугаар зуунд дансны давхар бичилт үүсч, дэлгэрсэн, 18-19 дүгээр зуунд нягтлан бодох бүртгэл шинжлэх ухаан болж хөгжсөн тухай, анхны нягтлан бодогчдын нийгэмлэг байгуулагдсан, мөн дэлхийн нягтлан бодогчдын чуулга уулзалтууд, нягтлан бодох бүртгэлийн олон улсын байгууллагуудын хөгжил, тэдгээрийн үүрэг үйл ажиллагаа, Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн үүсэл, хөгжлийн тухай энэ бүтээлд дэлгэрэнгүй материал оржээ.
“Эх түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа” гэсэн гэдэг. Тэгвэл мэргэжлийнхээ түүхийг мэдэхгүй бол яав ч сайн нягтлан бодогч байж чадахгүй нь ойлгомжтой.

Сайн бүртгэл дэлгэрэх болтугай.

Үнэ: 25000 төгрөг 


Санхүүгийн нягтлан бодох бүртгэл ном /Х.Дэлгэрсайхан

Үнэ: 15000 төгрөг

 

 

 

 


НББ-ийн дэвтэр маягт 
Жижиг аж ахуйн нэгжид хэрэглэгдэх нягтлан бодох бүртгэлийн журнал, ерөнхий дэвтэр, ажлын хүснэгт, эд хөрөнгийн бүртгэл, өр авлагын бүртгэл, үндсэн хөрөнгийн бүртгэлийг багтаасан дэвтэр маягт зааврын хамт худалдаалагдаж байна.
Мэргэжлийн бус хүмүүс ч энэ маягт, зааврыг ашиглан бүртгэл хөтөлж, тайлан гаргах боломжтой. Мөн оюутнууд, эхлэн суралцагчдын дадлагын ажилд нэн тохиромжтой.

Үнэ: 5000 төгрөг 


Санхүүгийн мэдээ сонин

Арав хоног дутам, жилд 36 дугаар

Үнэ: 5400 төгрөг /улирал/

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *