Ажлын туршлага

  • Татварын ерөнхий газартай хамтран “Татварын боловсрол” төсөл хэрэгжүүлж, олон мянган нягтлан бодогч  нарт татварын бүртгэлийн асуудлыг хамарсан “Татварын боловсрол” сургалт зохион байгуулжээ. ЖАЙКА байгууллагатай хамтран “сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалт, багшийн ёс зүй” сэдвээр төсөл хэрэгжүүлж, 200 гаруй цэцэрлэгийн багш нарт сургалт зохиосон. “Нээлттэй нийгэм форум” байгууллагатай хамтран “Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг  санхүүгийн зах зээл дээр байрлуулсан ажлын үр дүнгийн судалгаа”-г хийжээ.
  • Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газарт нягтлан бодох бүртгэлийн асуудлаар хуулийн төсөл, дүрэм, журам боловсруулах ажилд туслалцаа үзүүлэн ажиллаж байна.
  • “Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт”, “Нягтлан бодогчдын ёс зүй, албан харилцаа” сургалтыг долоо хоног бүр тодорхой хуваарийн дагуу хичээллүүлж байгаа. “Хууль эрх зүйн боловсрол”, Бизнесийн захиалгат сургалтуудыг явуулж байна.  Тус хүрээлэнгийн 3 багш Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандартын Зөвлөлөөс Малайз улсад зохион байгуулсан “ЖДААН-ийн СТОУ-ын стандарт”-ыг заах сургагч багшийн сургалтад оролцож ирээд энэ чиглэлээр сургалт явуулж байна. Сангийн яамны захиалгаар Улсын Секторын Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандартын 2011 оны хувилбарыг орчуулаад байна.
  • Цаашид аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий ба ахлах нягтлан бодогч, санхүүгийн менежерийн дунд хугацааны сургалт явуулах бэлтгэл хангаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *