Хүний нөөц

  • Хүрээлэн нь үндсэн орон тооны 7 ажилтан, 16 гэрээт багш, нийт 23 ажилтантай. Манай ажилтнууд болон багш нар нь 1-2 их дээд сургууль төгсөн, мэргэжлийн баклавар болон түүнээс дээш зэрэгтэй, англи хэлний өндөр мэдлэгтэй, компьютер, техник хэрэгсэлтэй ажиллах чадвартай, тийм чадварлаг хамт олон бүрдсэн.
  • Тус хүрээлэнгийн үүсгэн байгуулагч Л.Дондог Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын ерөнхийлөгч (1996-2008), Сангийн сайдын дэргэдэх Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөлийн дарга (1993-2006), Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлого арга зүйн газрын дарга (2002-2005), ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, захирал (1976-1995) зэрэг ажил албыг хашиж байсан. Эдийн засгийн асуудал, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр 100 гаруй бүтээлтэй. Мэргэжлийн олон улсын байгууллагын гишүүнээр сонгогдож байсан, Монгол улсад болон гадаадад нэр хүндтэй, гадаадын 10 гаруй олон улсын хуралд илтгэл тавьж сайшаагдаж байсан юм. Тэрээр 1986 онд докторын зэрэг хамгаалж, 2000 онд профессор цол хүртсэн, 2006 онд Монгол улсын гавьяат эдийн засагч цолоор шагнагдсан болно. Тэрээр НББОУС-ын 1998, 2003 болон 2010 оны мөн УСНББОУС-ын 2003, 2011 оны орчуулгыг зохион байгуулж, хянан найруулагчаар ажилласан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *