Мэндчилгээ

 

Эрхэм таныг Монголын Нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн вэб сайтаар зочилсонд талархаж байна.

Бидний гол зорилго бол нягтлан бодогч мэргэжилтнүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд туслалцаа үзүүлэх явдал юм. Үүний тулд нягтлан бодогчдын нэр хүндийг дээшлүүлэн тэдний нийгэмд эзлэх байр суурь, үнэлэмжийг нэмэгдүүлэх, нягтлан бодогч нарт мэргэжлийн шинэ мэдээллийг цаг алдалгүй хүргэж  амжилтанд хүрэхэд нь туслах, шинээр төрөл бүрийн чиглэлээр  мэргэшүүлэх замаар ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж олгох, энэ салбарт ажиллагсдын хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилгоор мэдээллийн технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, нягтлан бодогчдыг гадаад ертөнцтэй холбож, нүдний ялгааг арилгах зэрэг болно.

 Нягтлан бодох бүртгэл гэдэг  асар том талбарт төрийн бодлогыг дэмжин, бусад ижил мэргэжлийн төрийн бус байгууллагатай найрсаг хамтран Монгол улсад сайн бүртгэл нэвтрүүлэхийн төлөө ажиллах болно.

Улсын болон хувийн бүх салбарт ажиллаж байгаа нягтлан бодогч, бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтан Та бүхнийг бидэнтэй хамтран ажиллана уу хэмээн урьж байна.

Тэргүүн

Лувсан-Очирын Дондог

Монгол улсын гавъяат эдийн засагч, доктор, профессор

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *