Говь-Алтай аймаг Мэргэжлийн нягтлан бодогчдын тангараг өргөх ёслол

Говь-Алтай аймаг Мэргэжлийн нягтлан бодогчдын тангараг өргөх ёслол

Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрмийн дагуу нийт нягтлан бодогчдыг тангараг өргүүлэх, бүртгэлжүүлэх ажлыг 2017 оны хавраас эхлэн Улаанбаатар хотын бүх дүүргүүдээр явагдсан билээ. Энэ ондоо багтаж нийт аймгуудад энэ үйл ажиллагаа маань явагдах бөгөөд, Говь-Алтай аймгаас эхэлж байна.

Говь-Алтай аймгийн Алтай хотод 2017 оны 11-р сарын 7-нд  Мэргэжлийн нягтлан бодогчдын тангараг өргөх ёслолын ажиллагаа амжилттай болж өнгөрлөө.

Тангараг өргөх үйл ажиллагааг нээж Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан, Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн Л.Дондог нар  үг хэллээ. Говь-Алтай аймгийн удирдлагууд энэхүү үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч оролцлоо.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд ИТХ-ын дарга Т.Ганзориг, Говь-Алтай аймгийн засаг дарга С.Гансэлэм, аймгийн засаг даргын орлогч Ж.Ганбат нар оролцож, тангараг өргөсөн нягтлан бодогч нарт хандаж үг хэлэв.

ИТХ-ын дарга Т.Ганзориг хэлсэн үгэндээ “аймгийн хэмжээнд санхүүгийн сахилга батыг бэхжүүлэх талаар анхаарч олон чухал ажил хийж байгаа энэ үед нягтлан бодогчид тангараг өргөж байгаа нь чухал үйл явдал болж байна” гэв.

Засаг дарга С.Гансэлэм хэлэхдээ “Засгийн газраас төрийн албанд сахилга, хариуцлагыг дээшлүүлэх талаар гарсан албан даалгавар хэрэгжиж эхэлсэн үед нягтлан бодогчид тангараг өргөсөн нь уг арга хэмжээг дэмжсэн чухал үйл явдал боллоо” хэмээн тус тус онцлон тэмдэглэв.

Тангарах өргөх ёслолын ажиллагаанд  аймгийн 70 гаруй нягтлан бодогч хүрэлцэн ирж тангараг өргөсөн.

Энэ ёслолын ажиллагааны үеэр МНББХ-ийн Говь-Алтай аймаг дах салбар байгуулагдаж, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийг сонгов.

Нийт тангараг өргөсөн нягтлан бодогчид болон биднийг халуун дотноор хүлээн авсан Говь-Алтай аймгийн ЗДТГ болон Санхүү, төрийн сангийн хэлтсийн хамт олондоо талархал илэрхийлье.

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *