Дархан-Уул аймаг Мэргэжлийн нягтлан бодогчдын тангараг өргөх ёслол

Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрмийн дагуу нийт нягтлан бодогчдыг тангараг өргүүлэх, бүртгэлжүүлэх ажлыг 2017 оны хавраас эхлэн Улаанбаатар хотын бүх дүүргүүдээр явагдсан билээ.

2017 оны 11-р сарын 17-нд Дархан-Уул аймаг Дархан хотод Мэргэжлийн нягтлан бодогчдын тангараг өргөх ёслолын ажиллагаа амжилттай болж өнгөрлөө.
Тангараг өргөх үйл ажиллагааг Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн Л.Дондог, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан нар нээж үг хэллээ.
Тангарах өргөх ёслолын ажиллагаанд Дархан хотын төсөвт болон аж ахуйн нэгжийн нийт 209 нягтлан бодогч хүрэлцэн ирж тангараг өргөсөн.
Энэ ёслолын ажиллагааны үеэр МНББХ-ийн Дархан хот дах салбар байгуулагдаж, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийг сонгов.
Нийт тангараг өргөсөн нягтлан бодогчид болон амжилттай зохион байгуулсан Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан, Нягтлан бодох бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Баяртуяа болон хэлтсийн хамт олондоо талархал илэрхийлье.

Тангараг өргөх ёслолын зургыг Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэн Фэйсбүүк хуудаснаас татаж авна уу

https://www.facebook.com/Mongolian.accounting.insitute

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *