Сэлэнгэ аймаг Мэргэжлийн нягтлан бодогчдын тангараг өргөх ёслол

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарт 2017 оны 11-р сарын 16-нд Мэргэжлийн нягтлан бодогчдын тангараг өргөх ёслолын ажиллагаа амжилттай болж өнгөрлөө.

Тангараг өргөх үйл ажиллагааг нээж Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Нарантуяа, Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн Л.Дондог нар үг хэллээ.

Тангарах өргөх ёслолын ажиллагаанд аймгийн нийт 247 нягтлан бодогч хүрэлцэн ирж тангараг өргөсөн.

Тангараг өргөсөн нийт нягтлан бодогчиддоо хандаж Монгол улсын ардын багш, Монгол улсын гавьяат багш Ж.Нямсүрэн багш сургаал үгээ хайрлалаа.

Энэ ёслолын ажиллагааны үеэр МНББХ-ийн Сэлэнгэ аймаг дах салбар байгуулагдаж, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийг сонгов.

Биднийг халуун дотноор хүлээн авч, тангараг өргөх үйл ажиллагаа амжилттай маш сайн зохион байгуулсан Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Нарантуяа, төрийн сангийн мэргэжилтэн Б.Наранзул болон хэлтсийн хамт олондоо талархал илэрхийлье.

Нийт тангараг өргөсөн нягтлан бодогчиддоо ажлын амжилт хүсье

Тангараг өргөх ёслолын зургыг Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэн Фэйсбүүк хуудаснаас татаж авна уу

https://www.facebook.com/Mongolian.accounting.insitute

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *