Нягтлан бодох бүртгэлийн программ хангамж нь СТОУС-т нийцсэн байдлыг шалгах өөрийн үнэлгээний тест

Нягтлан бодох бүртгэлийн программ хангамж нь СТОУС-т нийцсэн  байдлыг шалгах өөрийн үнэлгээний тест

(Программ зохиогч үнэлгээ өгөхдөө дээд онооны хэдэн хувийг хангасан байдлаар нь үнэлж оноо өгнө. Бутархай оноо тавихгүй)

Асуулт Дээд Оноо Программ зохиогчийн үнэлгээ Шалгаг-чийн үнэлгээ
         
  1.1 Нэгдүгээр бүлэг. Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын зарчмуудыг тусгасан байна. 22 Хэсгийн онооны дүн
1 1 Аж ахуйн нэгж нь нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтлөнө 1    
2 2 Санхүүгийн тайлангийн үзүүлэлтийн нэгж нь Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг, мөнгөөр илэрхийлэгдсэн байна 1    
3 3 НББ-ийн дансны жагсаалт Сангийн сайдын 2014 оны 249 тоот тушаалаар батлагдсан журамтай нийцсэн байх. 1    
4 4 Байгууллага бүрийн Нягтлан бодох бүртгэлийн бодлоготой бүрэн нийцүүлдэг  1    
5 5 Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлтийг тухай бүрд нь программд тусгах бололцоотой байх 1    
6 6 Нягтлан бодох бүртгэлийн алдааг алдаа гарсан шалтгаан , заларуулах аргыг тодорхой тусгасан, зөвшөөрсөн болон заларуулга хийсэн албан тушаалтны гарын үсэг бүхий  баримтыг үндэслэн заларуулна. Заларуулгын түүх хадгалагдах ёстой.  1    
7 7 Стандарт маягтуудыг ашигладаг байх:
Анхан шатны баримт, Сангийн сайдын 2017 оны 347 дугаар тушаалаар батлагдсан маягт, зааварт нийцсэн байх
1    
8 8 Нягтлан бодох бүртгэлийн журнал, дансууд, Сангийн сайдын 2018 оны 100-р Тушаалаар батлагдсан заавар    1    
9 9 Нягтлан бодох бүртгэлийн программ дээр дурьдсан ерөнхий шаардлагаас гадна дараах тусгай шаардлагыг хангасан байна. Үүнд:
Санхүүгийн тайлангийн мэдээллийг олон жилээр зэрэгцүүлэх боломжтой байх,
1    
10 10 өртгөөр, болон зах зээлийн бодит үнээр, дахин үнэлсэн үнээр бүртгэх боломжтой байх, 1    
11 11 тодруулгад тусгагдах мэдээлэл автоматаар бэлтгэгдэх боломжтой байх, 1    
12 12 ашиглахад энгийн ойлгомжтой байх, 1    
13 13 тайлбар, танилцуулга, гарын авлагатай байх, 1    
14 14 сүлжээнд болон бие даан ажиллах боломжтой байх, 1    
15 15 мэдээллийн шивэлт давхардалгүй, боловсруулалтыг автоматаар хийдэг байх, 1    
16 16 мэдээллийн хадгалалт, нууц хамгаалалт, файл ба программын аюулгүй байдлыг хангасан байх, 1    
17 17 тайлан, мэдээллийг файл (XLS,TXT), принтерээр гаргах боломжтой байх, 1    
18 18 хэрэглэхэд хамгийн энгийн, ойлгомжтой байх ба бусад үйлдлийн системтэй холбогдох талаар уян байх /WINDOWS болон UNIX гэх мэт/, 1    
19 19 сүлжээгээр программыг ашигладаг тохиолдолд хэрэглэгч тус бүрээр программд нэвтрэх нэр, нууц үгээр хангах боломжтой байх, 1    
20 20 сар болон улирал, жилээр программын мэдээллийг /баазыг/ архивлаж авдаг байх, 1    
21 21 Бүх гүйлгээний бичилтийн түүхийг харах боломжтой байх (дэлгэрэнгүй дансанд тавигдах шаардлага) 1    
22 22 бүртгэлийн мэдээлэл боловсруулахад хэрэглэгдэх нэр томьёо нь стандартын тодорхойлолттой тохирч байх, (НББ-ийн тайлбар толь www.mains.mn) 1    
  1.2 Санхүүгийн тайлан Сангийн сайдын 2017 оны 386-р тушаал 52 Хэсгийн онооны дүн
23 1 Санхүүгийн байдлын тайлан автоматаар гардаг байх 3    
24 2 Орлогын дэлгэрэнгүй тайлан автоматаар гардаг байх 3    
25 3 Мөнгөн гүйлгээний тайлан автоматаар гардаг байх 3    
26 4 Өмчийн өөрчлөлтийн тайлан автоматаар гардаг байх 3    
27 5 Санхүүгийн тайлангийн тодруулга автоматаар гардаг байх 3    
28 6 СТ-ийн тодруулгад бизнес төлөвлөгөөний биелэлийг харуулдаг байх 3    
29 7 тооцооны аргачлал нь стандартад заагдсан бүх аргыг хэрэглэх боломжтой байх, 3    
30 8 татварын ногдуулалт, төлөлттэй холбоотой мэдээ, мэдээлэл, тайланг цахим хэлбэрээр гаргаж, татварын тайланг интернетийн сүлжээ ашиглан татварын албанд хүргүүлэх боломжтой байх, 3    
31 9 НД-ын шимтгэл тооцох, төлөлттэй холбоотой мэдээ, мэдээлэл, тайланг цахим хэлбэрээр гаргаж, интернэтийн сүлжээгээр НД-ын албанд хүргүүлэх боломжтой байх 3    
32 10 татвар, нийгмийн даатгалын албанд гаргаж өгөх цахим мэдээ, мэдээлэл, тайлангийн маягт, үзүүлэлт, тооцоолол нь татвар, нийгмийн даатгалын хууль, хуулийг хэрэгжүүлэх аргачлал, тус тусын ерөнхий газруудаас тавих шаардлагуудтай нийцэж байх, 3    
33 11 Санхүүгийн ба орлогын албан татварын тайлангийн зөрүүгийн тайлан, Сангийн сайдын …. оны …… тоот тушаалаар  батлагдсан /Шинээр журам гарахаар хүлээгдэж байгаа/ 10    
34 12 Санхүүгийн тайлангийн шинжилгээ СЭЗ-ийн сайдын 2001 оны 133-р тушаал 10    
35 13 Санхүүгийн тайлангийн талаар удирдлагад өгөх мэдээлэл  1    
36 14 Санхүүгийн тайлангийн талаар дотоод хяналтын албанд өгөх мэдээлэл 1    
  1.3 Дансны хөтлөлт 7 Хэсгийн онооны дүн
37 1 Ерөнхий дэвтэр 1    
38 2 Авлагын дансны дэлгэрэнгүй бүртгэл 1    
39 3 Өглөгийн дансны дэлгэрэнгүй бүртгэл 1    
40 4 Бараа материалын дэлгэрэнгүй бүртгэл 1    
41 5 Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл 1    
42 6 Ажиллагчдын цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл 1    
43 7 Ажллагчидтай хийх тооцооны дэлгэрэнгүй бүртгэл 1    
    ХОЁРДУГААР БҮЛЭГ. ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГӨ
ШУУД ХОЛБОГДОХ СТАНДАРТУУД
НББОУС 1 Санхүүгийн тайлангийн толилуулга
НББОУС 2 Бараа материал
НББОУС 7 Мөнгөн гүйлгээний тайлан
НББОУС 8  Нягтлан бодох бүртгэлийн бодлого, нягтлан бодох бүртгэлийн тооцооллын  өөрчлөлт ба алдаа
НББОУС 17 Түрээс
НББОУС 18 Орлого
НББОУС 21 Гадаад валютын ханшийн өөрчлөлтийн үр нөлөө
НББОУС 32  Санхүүгийн хэрэглүүр: Толилуулга
НББОУС 36  Хөрөнгийн үнэ цэнийн бууралт
НББОУС 39  Санхүүгийн хэрэглүүр: Хүлээн зөвшөөрөлт ба хэмжилт
СТОУС 5   Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө ба зогсоосон үйл ажиллагаа
СТОУС 7  Санхүүгийн хэрэглүүр: Тодруулга
СТОУС 9  Санхүүгийн хэрэглүүр
СТОУС 13  Бодит үнэ цэнийн хэмжилт
     
  2.1 МӨНГӨ, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ХӨРӨНГӨ 20 Хэсгийн онооны дүн
44 1 • Мөнгөн хөрөнгийг харилцах данс, хадгаламж, хариуцагч тус бүрээр дансанд бүртгэнэ. 1    
45 2 • Мөнгөтэй адилтгах хөрөнгөнд  үнэ цэнийг нь өөрчлөх өчүүхэн бага эрсдлийг мэдэрдэг, мөнгөний тодорхой дүнд чөлөөтэй хувирдаг, хөрвөх чадвар сайтай богино хугацаатай хөрөнгө оруулалт хамаарна.
• Харилцагч, байршил, эзэмшигч тус бүрээр дансанд бүртгэнэ 
1    
46 3 • Жижиг мөнгөн сан гэж үнийн дүн багатай, жижиг зардлуудыг төлөхөд зориулагдсан тодорхой хязгаартай мөнгөн санг хэлнэ.
• Эзэмшигч болон байршил тус бүрээр дансанд бүртгэнэ.
1    
47 4  Гадаад валютаар илэрхийлэгдсэн мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийг тухайн үеийн Монгол банкны албан ханшаар тооцон төгрөгт шилжүүлэн хүлээн зөвшөөрөх ба төгрөг, валютаар давхар бүртгэнэ. 1    
48 5 • Тайлагналын өдөр гадаад валютыг тухайн өдрийн албан ханшаар дахин үнэлэх ба ханшийн тэгшитгэлээр үүссэн зөрүүг тайлант хугацааны олз, гарзаар хүлээн зөвшөөрнө.  1    
49 6 Бараа, бэлэн бүтээгдэхүүн, үзүүлсэн ажил үйлчилгээний борлуулалтаас болон бусад эх үүсвэрээс орсон мөнгөн орлогыг тооцох, бүртгэх 1    
50 7 Банкнаас авсан зээлийг бүртгэх, холбогдох тооцоо 1    
51 8 Банкны урт хугацаат зээлийн хүүгийн зардлын тооцоо, бүртгэл 1    
52 9 Банкны богино хугацаат зээлийн хүүгийн зардлын тооцоо, бүртгэл 1    
53 10 Банкны хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогын тооцоо, дансны бичили 1    
54 11 Мөнгөн зарлага нь бараа, материал худалдан авсан болон бусад байгууллага, хүмүүсээс авсан төрөл бүрийн үйлчилгээний төлбөрийг холбогдох дансанд бүртгэх, холбогдох тооцоо 1    
55 12 Татвар, НДШ-ийн өглөг, цалингийн өглөгийг төлсөн дансны бичилт, холбогдох тооцоо 1    
56 13 Жижиг мөнгөн сан байгуулах дасны бичилт, тооцоо 1    
57 14 Уг санг зарлагын баримтуудыг үндэслэн нөхөн дүүргэхтэй холбогдсон дансны бичилт, тооцоо хийх арга 1    
58 15 Мөнгөн гүйлгээний тайлан бэлтгэх шууд арга 1    
59 16 Мөнгөн гүйлгээний тайлан бэлтгэх шууд бус арга 1    
60 17 Санхүүгийн байдлын тайланд тусгах  1    
61 18 Санхүүгийн тайлангийн тодруулгад тусгах 1    
62 19 Удирдлагад өгөх мэдээлэл 1    
63 20 Дотоод хяналтын албанд өгөх мэдээлэл 1    
  2.2 Авлага 20 Хэсгийн онооны дүн
64 1 Зээлээр үзүүлсэн ажил үйлчилгээ, нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний төлбөрийг нэхэмжлэн авах мөнгөн дүнг  дансанд бүртгэх, НӨАТ болон холбогдох тооцоо 1    
65 2 Төлөгч этгээд тус бүрээр нэрийн данстай, ажил гүйлгээний түүх нь  харагдах бололцоотой байх. 1    
66 3 Авлагыг хүлээн авсан болон хүлээн авахаар тооцсон цэвэр боломжит үнэ цэнээр үнэлнэ.
Авлагын цэвэр боломжит үнэ цэнэ гэдэг нь төлөгдөх боломжтой авлагын дүнгээр тодорхойлогдох бөгөөд энэ нь гэрээнд заагдсан авлагын нийт дүнгээс авлагын хөнгөлөлт, хорогдуулалт, найдваргүй гэж үзсэн, төлөгдөх боломжгүй авлагыг хассан дүн юм.
1    
67 4 Гадаад валютаар илэрхийлэгдсэн авлагыг тайлант хугацааны эцэст Монголбанкнаас зарласан албан ханшаар төгрөгт хөрвүүлэн төгрөг, гадаад валютаар давхар бүртгэнэ.  1    
68 5 Найдваргүй авлагын нөөц сангийн тооцоо, дансны бичилт 1    
69 6 Барцаалсан дансны авлагын бүртгэл, тооцоо 1    
70 7 Дансны авлагын борлуулалт/факторинг/-ийн бүртгэл
 1 Баталгаагүй шилжүүлэх
1    
71 8  2 Баталгаатай шилжүүлэх 1    
72 9 Найдваргүй авлагын зардлыг бүртгэх  шууд аргын тооцоо, дансны бичилт 1    
73 10 Найдваргүй гэж үзэн данснаас хассан авлага эргэж төлөгдсөн тохиолдолд төлөгдсөн мөнгөн дүнгээр авлагыг сэргээсэн бичилт хийх, холбогдох тооцоо 1    
74 11 Найдваргүй авлагын зардлыг бүртгэх нөөцийн буюу хасагдуулгын аргыг хэрэглэх тооцоо, дансны бичилт (НА-ын нөөцийн тооцоо, НА-ыг данснаас хасах, НА эргэж төлөгдөх) 1    
75 12 Дансны авлагыг барьцаалсан үеийн тооцоо, дансны бичилт (Авлагыг барьцаалах, өрийн бичиг гаргах, авлага цуглуулах болон хөнгөлөлт үзүүлэх, хүүгийн тоцоо) 1    
76 13 Авлагыг баталгаагүй борлуулах тохиолдолд худалдан авагч нь цуглуулах эрсдлийг хариуцах ба зээлийн аливаа алдагдлыг хүлээнэ.
Дансны авлагыг олзтойгоор худалдсан үеийн тооцоо, дансны бичилт
Дансны авлагыг гарзтайгаар худалдсан үеийн тооцоо, дансны бичилт
1    
77 14 Дансны авлагыг баталгаатай шилжүүлэх тохиолдолд авлага төлөгч этгээд хугацаанд нь төлбөр гүйцэтгээгүй бол борлуулагч нь авлага худалдан авагчид төлбөр хийх баталгаа өгдөг.
Авлагын баталгаатай шилжүүлэлтийг борлуулалт гэж үзсэн тохиолдолд олз, гарзын тооцоо, дансны бичилт
Авлагын баталгаатай шилжүүлэлтийг зээл гэж үзсэн тохиолдолд олз, гарзын тооцоо, дансны бичилт
1    
78 15 Авахаар тооцоолсон ногдол ашиг, хүүний орлого гэх мэт бусад орлогын тооцоо, дансны бичилт 1    
79 16 Авлагатай хувь хүн, хуулийн этгээдтэй авлагын ажил гүйлгээ анх үүссэн үеэс хойшхи бүх бичилтийн түүх хадгалагддаг буюу үзэх боломжтой байх (авлагын дэлгэрэнгүй бүртгэлд) 1    
80 17 Санхүүгийн байдлын тайланд тусгах  1    
81 18 Санхүүгийн тайлангийн тодруулгад тусгах 1    
82 19 Удирдлагын бүртгэл, удирдлагад өгөх мэдээ, тайлан 1    
83 20 Дотоод хяналтын албанд өгөх мэдээлэл 1    
  2.3 БУСАД САНХҮҮГИЙН ХӨРӨНГӨ (Санхүүгийн хэрэглүүр) 25 Хэсгийн онооны дүн
84 1 · Хорогдуулсан өртөгийн тооцоо (санхүүгийн хөрөнгийн анх хүлээн зөвшөөрч хэмжсэн дүнгээс буцаан төлсөн үндсэн төлбөрийн төлөлтийг хасч, үр ашигт хүүгийн аргаар тооцоолсон урамшуулал, хөнгөлөлтийн хорогдолыг хасах буюу нэмж, хуримтлуулан тооцсон хүүгийн авлагыг нэмж, үнэ цэнийн бууралтын хасагдуулгыг хассан цэвэр дүн) 1    
85 2 Санхүүгийн хөрөнгийн хэмжилт ба үнэлгээний тооцоо:
·  тухайн өдрийн идэвхтэй зах зээлийн жишиг үнэ- бодит үнэ цэнийн тооцоо, бүртгэх
1    
86 3 · Үнэлгээний аргыг ашиглан санхүүгийн хөрөнгийн бодит үнэ цэнийг тогтоох тооцоо болон бүртгэл 1    
87 4 · Санхүүгийн хөрөнгийг өртгөөр нь бүртгэх тооцоо, бүртгэл 1    
88 5 · санхүүгийн хэрэгслийг хорогдуулсан өртгөөр хэмжих тооцоо бүртгэл 1    
89 6 · ашиг алдагдлаарх бодит үнэ цэнээр илэрхийлэх санхүүгийн хөрөнгийн  тооцоо бүртгэл 1    
90 7 ·Бусад дэлгэрэнгүй орлого болох бодит үнэ цэнээр илэрхийлэх санхүүгийн хөрөнгө/ бодит үнэ цэн дээр холбогдох шууд зардлыг нэмсэн дүнгээр/ 1    
91 8 · өрийн хэрэгслийн хүүгийн орлогыг үр ашигт хүүгийн аргыг ашиглан тооцоолж, тайлант хугацааны орлогоор хүлээн зөвшөөрөх бүртгэх тооцоо, бүртгэл 1    
92 9 · бодит үнэ цэнийн тохируулах бичилт 1    
93 10 Санхүүгийн хөрөнгийг бодит үнэ цэнээр тохируулж, бүртгэхдээ тухайн өдрийн дансны үнэ ба бодит үнэ цэнийн зөрүүг үнэлгээний орлого, зардалд хүлээн зөвшөөрөхтэй холбогдсон тооцоо, бүртгэл.  1    
94 11 Өрийн хэрэгслийн хүүгийн орлогыг хүлээн зөвшөөрөх, тооцоо, бүртгэл.  1    
95 12 Өмчийн хэрэгслийн ногдол ашгийг хүлээн зөвшөөрөх, тооцоо, бүртгэл.  1    
96 13 Санхүүгийн хөрөнгийг худалдан борлуулвал худалдсан өдрийн дансны үнэ ба борлуулсан үнийн зөрүүг арилжааны орлого, зардалд хүлээн зөвшөөрөхтэй холбогдсон тооцоо, бүртгэл.  1    
97 14 Үнэт цаасны үнэлгээний олз, гарзыг үнэт цаас борлуулсны олз, гарз болгон шилжүүлж, тохируулах, тооцоо, бүртгэл.  1    
98 15 Санхүүгийн хөрөнгийг бодит үнэ цэнээр тохируулж, бүртгэхдээ тухайн өдрийн дансны үнэ ба бодит үнэ цэнийн зөрүүг өмчийн дансанд бүртгэхтэй холбогдсон тооцоо, бүртгэл. 1    
99 16 Үнэт цаасыг худалдах үед санхүүгийн хөрөнгийн дахин үнэлгээний санд хуримтлагдсан үлдэгдлийг арилжааны орлого, зардалд хааж, бүртгэхтэй холбогдсон тооцоо, бүртгэл. 1    
100 17 Хорогдуулсан өртгөөр илэрхийлэх өрийн хэрэгслийг худалдан авахад нэрлэсэн үнэ бодит үнэ цэнийн зөрүүгээр урамшуулал, хямдруулалтыг тооцох, бүртгэх. 1    
101 18 Санхүүгийн хөрөнгийг анх урамшуулалтай худалдан авсан бол үр ашигт хүүгийн аргаар хорогдуулсан урамшууллын дүнгээр хүүгийн орлогыг бууруулахтай холбогдсон тооцоо, бүртгэл. 1    
102 19 Санхүүгийн хөрөнгийг анх хөнгөлөлттэй худалдан авсан бол үр ашигт хүүгийн аргаар хорогдуулсан хямдруулалтын дүнгээр хүүгийн орлогыг нэмэгдүүлэхтэй холбогдсон тооцоо, бүртгэл. 1    
103 20 Санхүүгийн хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг тооцож, хасагдуулга байгуулахтай холбогдсон тооцоо, бүртгэл. 1    
104 21 Санхүүгийн хөрөнгийн үнэ цэнийн бууралтын хасагдуулгыг буцаахтай холбогдсон тооцоо, бүртгэл. 1    
105 22 Санхүүгийн байдлын тайланд тусгах  1    
106 23 Санхүүгийн тайлангийн тодруулгад тусгах 1    
107 24 Удирдлагын бүртгэл, удирдлагад өгөх мэдээ, тайлан 1    
108 25 Дотоод хяналтын албанд өгөх мэдээлэл 1    
  2.4 БАРАА МАТЕРИАЛ 57 Хэсгийн онооны дүн
109 1 · Бараа материалыг өртөг ба цэвэр боломжит үнийн аль багаар үнэлж бүртгэх тооцоо, бичилт 1    
110 2 1. Жинлэсэн дундаж өртгийн тооцоо бүртгэл 3    
111 3 2. Эхэлж авсныг эхэлж зарлагадах (ЭАЭЗ) аргын тооцоо бүртгэл 3    
112 4 3. Тусгай тэмдэглэгээний аргаар тооцох бүртгэх 3    
113 5 Бараа материалын бүртгэлийн байнгын системийг хэрэглэхтэй холбогдсон тооцоо, бүртгэл 3    
114 6 Бараа материалын бүртгэлийн цаг үеийн системийг хэрэглэхтэй холбогдсон тооцоо, бүртгэл 3    
115 7 Бараа материалын хорогдлын тооцоо, бүртгэл 1    
116 8 Бараа материалын үнэ цэнийн бууралтын тооцоо бүртгэл 1    
117 9 Бараа материал худалдан авсан үеийн тооцоо, бүртгэл 1    
118 10 Тээвэр, бэлтгэл ажиллагааны зардал төлөх үеийн тооцоо, бүртгэл 1    
119 11 Бараа материалын буцаалтын тооцоо, бүртгэл 1    
120 12 Бараа материалын төлбөрийг хөнгөлөлтийн хугацаанд төлсөн үеийн тооцоо, бүртгэл 1    
121 13 Бараа материалыг борлуулах үеийн тооцоо, бүртгэл 1    
122 14 Үйлдвэрлэлийн өртгийн тооцоо 5    
123 15 Худалдааны байгууллагын өртгийн тооцоо 5    
124 16 Үйлчилгээний байгууллагын өртгийн тооцоо 5    
125 17 Тогтмол зардлын тооцоо 5    
126 18 Хувьсах зардлын тооцоо 5    
127 19 Нэмэгдэл зардлын хувиарлалт 5    
128 20 Санхүүгийн байдлын тайланд тусгах  1    
129 21 Санхүүгийн тайлангийн тодруулгад тусгах 1    
130 22 Удирдлагын бүртгэл, удирдлагад өгөх мэдээ, тайлан 1    
131 23 Дотоод хяналтын албанд өгөх мэдээлэл 1    
  2.5 УРЬДЧИЛЖ ТӨЛСӨН ЗАРДАЛ / ТООЦОО 6 Хэсгийн онооны дүн
132 1 Зардал болон урьдчилж төлсөн авлагыг нэрээр бүртгэх 1    
133 2 Бэлтгэн нийлүүлэгчид төлсөн урьдчилгаа ба урьдчилан гарсан зардал болон үйл ажиллагаа нь хэрэгжих үеийн тооцоо, бүртгэл 1    
134 3 Санхүүгийн байдлын тайланд тусгах  1    
135 4 Санхүүгийн тайлангийн тодруулгад тусгах 1    
136 5 Удирдлагын бүртгэл, удирдлагад өгөх мэдээ, тайлан 1    
137 6 Дотоод хяналтын албанд өгөх мэдээлэл 1    
  2.6 БОРЛУУЛАХ ЗОРИЛГООР ЭЗЭМШИЖ БУЙ ЭРГЭЛТИЙН БУС ХӨРӨНГӨ 15 Хэсгийн онооны дүн
138 1 Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгийг дансны үнэ ба бодит үнэ цэнээс борлуулалтын зардлыг хассан дүн хоёрын аль багаар хэмжиж, тайлагнахтай холбогдсон тооцоо, бүртгэл 1    
139 2 Олз ба гарзын тооцоо, бүртгэл 1    
140 3 Дахин үнэлгээ, үнэ цэнийн бууралтын  тооцоо, бүртгэл 1    
141 4 Үндсэн хөрөнгийн бодит үнэ цэнээс борлуулах зардлыг хассан дүн нь дансны үнээс өндөр гарсан тохиолдолд үндсэн хөрөнгийг борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгийн ангилалд шилжүүлж бүртгэсэн бол дансны үнээр бүртгэхтэй холбогдсон тооцоо, бүртгэл 1    
142 5 Үндсэн хөрөнгийн ангиллыг өөрчлөн борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгөнд шилжүүлэх үед үнэ цэн буурсан бол түүнийг үнэ цэнийн бууралтыг гарзаар бүртгэж, БЗЭБЭБХ-ийн бодит үнэ цэнийг гаргадаг. Түүнтэй холбогдсон тооцоо, бүртгэл 1    
143 6 Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгийг бэлтгэх үеийн тооцоо, бүртгэл 1    
144 7 Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгийг бодит үнэ цэнээс  борлуулалтын зардлыг хассан дүнгээс өндөр үнээр борлуулах үеийн тооцоо, бүртгэл 1    
145 8 Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгийг бодит үнэ цэнээс  борлуулалтын зардлыг хассан дүнгээс доогуур үнээр борлуулах үеийн тооцоо, бүртгэл 1    
146 9 Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгийн үнэ цэн өссөн  үеийн тооцоо, бүртгэл 1    
147 10 Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгийн үнэ цэн буурсан  үеийн тооцоо, бүртгэл 1    
148 11 Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгийг борлуулах үед тухайн хөрөнгөнд хамаарах дахин үнэлгээний нэмэгдлийг хуримтлагдсан ашгийн дансанд хаахтай холбогдсон тооцоо, бүртгэл 1    
149 12 Санхүүгийн байдлын тайланд тусгах  1    
150 13 Санхүүгийн тайлангийн тодруулгад тусгах 1    
151 14 Удирдлагын бүртгэл, удирдлагад өгөх мэдээ, тайлан 1    
152 15 Дотоод хяналтын албанд өгөх мэдээлэл 1    
    ГУРАВДУГААР БҮЛЭГ. ЭРГЭЛТИЙН БУС ХӨРӨНГӨ
ШУУД ХОЛБОГДОХ СТАНДАРТУУД
НББОУС 1 Санхүүгийн тайлангийн толилуулга
НББОУС 8  Нягтлан бодох бүртгэлийн бодлого, нягтлан бодох бүртгэлийн тооцооллын   өөрчлөлт ба алдаа
НББОУС 16  Үндсэн хөрөнгө
НББОУС 17  Түрээс
НББОУС 27 Тусдаа санхүүгийн тайлан
НББОУС 28 Хараат компани ба хамтарсан үйлдвэр дэх хөрөнгө оруулалт
НББОУС 32  Санхүүгийн хэрэглүүр: Толилуулга
НББОУС 36  Хөрөнгийн үнэ цэнийн бууралт
НББОУС 38  Биет бус хөрөнгө
НББОУС 40  Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө
НББОУС 41  Хөдөө аж ахуй
СТОУС 3 Бизнесийн нэгдэл
СТОУС 5  Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө ба зогсоосон үйл ажиллагаа
СТОУС 6  Ашигт малтмалын хайгуул ба үнэлгээ
СТОУС 10 Нэгтгэсэн санхүүгийн тайлан
СТОУС 11 Хамтын хэлэлцээр
СТОУС 12 Бусад аж ахуйн нэгж дэх хувь оролцооны тодруулга
СТОУС 13  Бодит үнэ цэнийн хэмжилт
     
  3.1 ҮНДСЭН ХӨРӨНГӨ 37 Хэсгийн онооны дүн
153 1 Үндсэн хөрөнгийг анх хүлээн зөвшөөрөхдөө өртгөөр нь хэмжиж бүртгэхтэй холбогдсон тооцоо, бүртгэл 1    
154 2 Дараа үеийн зардлыг Капиталжуулах тооцоо, бүртгэл 1    
155 3 Дараа үеийн зардлыг Тайлант үеийн зардлаар хүрээн зөвшөөрөх тооцоо, бүртгэл 1    
156 4 Дараа үеийн зардлыг Дахин үнэлгээний тооцоо, бүртгэл 1    
157 5 Элэгдэлийг шулуун шугамын аргаар тооцох бүртгэл 5    
158 6 Элэгдэлийг үлдэгдлийг давхар бууруулах аргаар тооцох бүртгэл 5    
159 7 Элэгдэлийг жилүүдийн нийлбэрийн аргаар тооцох бүртгэл 5    
160 8 Элэгдэлийг бүтээгдэхүүний нэгжийн аргаар тооцох бүртгэл 5    
161 9 Үндсэн хөрөнгийн нэрээр нээсэн ашиглалтад орсноос хасагдах хүртэл хугацааны ашиглалт, үйлчилгээ, элэгдэл, үнэ цэнийн бууралт, дахин үнэлгээ, эзэмшигчийн түүхийг харуулсан бүртгэлийг архивлахгүй,  1    
162 10 Үндсэн хөрөнгийг худалдан авах, бэлтгэх үеийн тооцоо, бүртгэл 1    
163 11 Хандиваар авсан хөрөнгө авсан үеийн тооцоо, бүртгэл 1    
164 12 Үндсэн хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлыг капиталжуулах үеийн тооцоо, бүртгэл 1    
165 13 Үндсэн хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлыг тайлант үеийн зардлаар бүртгэх үеийн тооцоо, бүртгэл 1    
166 14 Үндсэн хөрөнгийг дансны үлдэгдэл өртгөөс нь доогуур үнээр борлуулсан бол үндсэн хөрөнгө борлуулсны гарзыг  тооцох, бүртгэх 1    
167 15 Үндсэн хөрөнгийг дансны үлдэгдэл өртгөөс нь илүү үнээр борлуулсан бол үндсэн хөрөнгө борлуулсны олзыг тооцох, бүртгэх 1    
168 16 Хуримтлагдсан элэгдлийг хөрөнгийн дансны үнийн өөрчлөлттэй хувь тэнцүүлэн дахин тооцохоор сонгосон бол үндсэн хөрөнгө болон хуримтлагдсан элэгдэл нь үндсэн хөрөнгийн өсөлтөөр хувь тэнцүүлэн өсгөх бөгөөд холбогдох  тооцоо, бүртгэл 1    
169 17 Хуримтлагдсан элэгдлийг тэглэж, хөрөнгийг шинээр бүртгэхээр сонгосон бол эхлээд хуримтлагдсан элэгдлийн дансыг хааж, дараа нь үндсэн хөрөнгийн өсөлтийг бүртгэдэг. Энэ үеийн тооцоо, бүртгэл 1    
170 18 Санхүүгийн байдлын тайланд тусгах  1    
171 19 Санхүүгийн тайлангийн тодруулгад тусгах 1    
172 20 Удирдлагад өгөх мэдээ, тайлан 1    
173 21 Дотоод хяналтын албанд өгөх мэдээлэл 1    
  3.2 БИЕТ БУС ХӨРӨНГӨ 9 Хэсгийн онооны дүн
174 1 Биет бус хөрөнгийг анх удаад нь өртгөөр бүртгэх үеийн тооцоо, бүртгэл 1    
175 2 Биет бус хөрөнгийн хорогдолын болон үнэ цэнийн бууралтын тооцоо, бүртгэл 1    
171 3 Биет бус хөрөнгийг данснаас хасах үеийн тооцоо, бүртгэл 1    
172 4 Хэрэв биет бус хөрөнгийг данснаас хасах үед ашиглалтын хугацаа дуусаагүй бөгөөд хорогдуулах өртгийг хараахан бүрэн нөхөөгүй бол хорогдуулаагүй үлдсэн өртгийн дүнг гарзаар бүртгэхтэй холбогдсон тооцоо, бүртгэл 1    
173 5 Хэрэв биет бус хөрөнгийг бусдад худалдан борлуулж данснаас хассан бол хөрөнгийн дансны үнэ ба орсон мөнгө хоёрын зөрүүгээр олз, гарз үүсэх үеийн тооцоо, бүртгэл 1    
174 6 Санхүүгийн байдлын тайланд тусгах  1    
175 7 Санхүүгийн тайлангийн тодруулгад тусгах 1    
176 8 Удирдлагын бүртгэл, удирдлагад өгөх мэдээ, тайлан 1    
177 9 Дотоод хяналтын албанд өгөх мэдээлэл 1    
  3.3 УРТ ХУГАЦААТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 32 Хэсгийн онооны дүн
178 1 Аж ахуйн нэгж охин компанийн хувьцааны 50, түүнээс дээш хувийг эзэмшиж хяналт тогтоосон бол хяналтаа нотолсны үндсэн дээр, хяналт тогтоосон өдөр охин компанид оруулсан хөрөнгө оруулалтыг хүлээн зөвшөөрч, бүртгэнэ. 1    
179 2 Аж ахуйн нэгж хараат компанийн хувьцааны  20 ба түүнээс дээш хувийг шууд болон шууд бусаар эзэмшиж байгаа бол мэдэгдэхүйц нөлөөтэй байгаагаа нотолсны үндсэн дээр, мэдэгдэхүйц нөлөө үүссэн өдөр хараат компани дахь хөрөнгө оруулалтыг хүлээн зөвшөөрч, бүртгэнэ.  1    
180 3 Хамтын хяналттай компанид оруулсан хөрөнгө оруулалтыг хамтын хяналтыг нотолсны үндсэн дээр, хамтын хяналт тогтоосон өдөр хүлээн зөвшөөрч, бүртгэнэ. 1    
181 4 Охин компанийн хөрөнгө оруулалтыг өртгөөр бүртгэхтэй холбогдсон  тооцоо, бүртгэл 1    
182 5 Охин компанийн хөрөнгө оруулалтыг бодит үнэ цэнээр  бүртгэхтэй холбогдсон  тооцоо, бүртгэл·          1    
183 6 Хөрөнгө оруулагч бусад компанид оруулсан хөрөнгө оруулалтыг өртгөөр бүртгэхтэй холбогдсон  тооцоо, бүртгэл·     1    
184 7 Хөрөнгө оруулагч бусад компанид оруулсан хөрөнгө оруулалтыг өмчийн аргаар бүртгэхтэй холбогдсон  тооцоо, бүртгэл 1    
185 8 Хараат компани ба хамтарсан үйлдвэрт оруулсан хөрөнгө оруулалтыг өмчийн аргаар бүртгэж санхүүгийн нэгдсэн тайланд тусгах үеийн тооцоо, бүртгэл 1    
186 9 Тусдаа санхүүгийн тайланд хараат компани ба хамтарсан үйлдвэрт оруулсан хөрөнгө оруулалтыг өртгөөр эсвэл бодит үнэ цэнээр бүртгэж, толилуулдаг. Энэ үеийн тооцоо, бүртгэл 1    
187 10 Охин компани байхгүй тохиолдолд хараат компани дах хөрөнгө оруулалтыг тусдаа санхүүгийн тайланд өмчийн аргаар бүртгэж болдог. Энэ үеийн тооцоо, бүртгэл 1    
188 11 Нэгтгэсэн санхүүгийн тайлбан бэлтгэх аргачлалыг ашиглах боломжтой байх 10    
189 12 Хэрэв өртгөөр бүртгэсэн охин компани, хараат компани, хамтын хяналттай компанид оруулсан хөрөнгө оруулалтын үнэ цэн буурсан бодитой нотолгоо байгаа бол үнийн бууралтын гарзыг хүлээн зөвшөөрч, бүртгэхтэй холбогдсон тооцоо бүртгэл 1    
190 13 Гадаад дахь аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын хувьд ханшийн тэгшитгэл хийж, тохируулан бүртгэх ба ханшийн зөрүүг эздийн өмчийн гадаад валютын хөрвүүлэлтийн нөөц дансанд бүртгэхтэй холбогдсон тооцоо, бүртгэл 1    
191 14 Бонд ба бусад өрийн үнэт цаасны урт хугацаат хөрөнгө оруулалтын хөнгөлөлт, урамшууллын хорогдолоор тохируулсан өртгөөр тайлагнах үеийн тооцоо, бүртгэл 1    
192 15 Бондоорх хөрөнгө оруулалтын хөнгөлөлт, урамшууллыг хорогдуулахдаа шулуун шугамын арга, үр ашигт хүүний аргыг ашиглаж болдог. Энэ үеийн тооцоо, бүртгэл 1    
193 16 Хувьцааны эрхэд хуваарилсан өртгийг хувьцаагаарх хөрөнгө оруулалтаас тусад нь “Хувьцааны эрхэд оруулсан хөрөнгө оруулалт” дансанд бүртгэдэг. Энэ үеийн тооцоо, бүртгэл 1    
194 17 Нийт хөрөнгө оруулалтын өртгийг хувьцаа болон эрхэд хуваарилахдаа эрхийг гаргасан өдрийн зах зээлийн үнийн мэдээлэлд тулгуурлан пропорционалаар хуваарилдаг. Энэ үеийн тооцоо, бүртгэл 1    
195 18 Хэрэв хөрөнгө оруулагч нь эрхийг хувьцаанаас тусад нь борлуулсан бол хуваарилсан өртөг болон борлуулсан үнийн зөрүүгээр олз, гарзыг бүртгэдэг. Энэ үеийн тооцоо, бүртгэл 1    
196 19 Тодорхой зориулалтаар мөнгөн хөрөнгийг зарцуулахын тулд урт хугацаат сан байгуулсан бол уг санг хязгаарласан мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн бодит үнэ цэнээр хүлээн зөвшөөрч, бүртгэдэг. Энэ үеийн тооцоо, бүртгэл 1    
197 20 Санхүүгийн байдлын тайланд тусгах  1    
198 21 Санхүүгийн тайлангийн тодруулгад тусгах 1    
199 22 Удирдлагын бүртгэл, удирдлагад өгөх мэдээ, тайлан 1    
200 23 Дотоод хяналтын албанд өгөх мэдээлэл 1    
  3.5 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗОРИУЛАЛТТАЙ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ 13 Хэсгийн онооны дүн
201 1 Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг анхны удаад өртгөөр бүртгэх бөгөөд, энэ үеийн тооцоо, бүртгэл 1    
202 2 Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг дараагийн удаа бодит үнэ цэнээр бүртгэхтэй холбогдсон тооцоо, бүртгэл 1    
203 3 Худалдан авсан хөрөнгө оруулалтын зориулалттай хөрөнгийн өртөгт худалдан авсан үнэ, бусад шууд холбоотой зардал багтах бөгөөд энэ үеийн тооцоо, бүртгэл 1    
204 4 Шууд холбоотой зардалд мэргэжлийн үйлчилгээний зардал, хуулийн үйлчилгээний төлбөр, хөрөнгийг шилжүүлэхэд төлөх татвар, бусад зардал хамрагдах бөгөөд энэ үеийн тооцоо, бүртгэл 1    
205 5 Бодит үнэ цэнийн загварын дагуу хөрөнгийг анхны хэмжилтээс хойш бодит үнэ цэнээр нь бүртгэнэ. Бодит үнэ цэнийн өөрчлөлтөөс үүссэн олз, гарзыг үүссэн тайлант хугацаанд нь ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрч бүртгэдэг. Энэ үеийн тооцоо, бүртгэл 1    
206 6 Өртгийн загварын дагуу хөрөнгийг анхны хэмжилтийн дараа элэгдүүлсэн өртөг буюу хуримтлагдсан үнэ цэнийн бууралтыг хассан дүнгээр бүртгэдэг. Энэ үеийн тооцоо, бүртгэл 1    
207 7 Өртгийн загвараар бүртгэсэн ХОЗҮХХ-ийг өмчлөгч эзэмшсэн үл хөдлөх хөрөнгө болон бараа материалын ангилалд шилжүүлэн бүртгэхдээ дансны үнээр нь шилжүүлдэг.  Энэ үеийн тооцоо, бүртгэл 1    
208 8 Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг данснаас хасахад үүсэх олз, гарзыг хөрөнгийн дансны үнэ ба ашиглалтаас хасахад үүссэн цэвэр орлого хоёрын зөрүүгээр тодорхойлж, тайлант хугацааны ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрдөг. Энэ үеийн тооцоо, бүртгэл 1    
209 9 Мөн үнэ цэн нь буурсан, алдагдсан, арилжаагаар өгсөн хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн төлөө гуравдагч талаас хүлээн  авах нөхөн төлбөрийг авах нь илэрхий болох үед авлага гэж тооцон ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрдөг. Энэ үеийн тооцоо, бүртгэл 1    
210 10 Санхүүгийн байдлын тайланд тусгах  1    
211 11 Санхүүгийн тайлангийн тодруулгад тусгах 1    
212 12 Удирдлагын бүртгэл, удирдлагад өгөх мэдээ, тайлан 1    
213 13 Дотоод хяналтын албанд өгөх мэдээлэл 1    
    ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ӨМЧ БА ӨР ТӨЛБӨР
ШУУД ХОЛБОГДОХ СТАНДАРТУУД
НББОУС 1  Санхүүгийн тайлангийн толилуулга
НББОУС 8 Нягтлан бодох бүртгэлийн бодлого, нягтлан бодох бүртгэлийн  тооцооллын өөрчлөлт ба алдаа
НББОУС 17 Түрээс
НББОУС 19 Ажилчдын тэтгэвэр, тэтгэмж
НББОУС 32  Санхүүгийн хэрэглүүр: Толилуулга
НББОУС 37  Нөөц, Болзошгүй өр төлбөр ба Болзошгүй хөрөнгө
НББОУС 39  Санхүүгийн хэрэглүүр: Хүлээн зөвшөөрөлт ба хэмжилт
СТОУС 7  Санхүүгийн хэрэглүүр: Тодруулга
СТОУС 9  Санхүүгийн хэрэглүүр
     
  4.1 ӨР ТӨЛБӨР  11 Хэсгийн онооны дүн
214 1 Өр төлбөрт хамрагдах дараах зүйлс тус бүрээр нэрийн данс хөтөлнө:
· Дансны өглөг
· Өрийн бичиг
· Цалингийн өглөг
· Нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг
· Урьдчилж орсон орлого
· Ногдол ашгийн өглөг
· Урт хугацаат өр төлбөрийн тайлант хугацаанд хамаарах хэсэг
· Орлогын албан татвар
· Ажилтан, албан хаагчдын ээлжийн амралтын цалингийн өр төлбөр
· Нөөц Болзошгүй өр төлбөр
· Бонд
1    
215 2 Өр төлбөрийг хүлээсэн үүргийн дагуу авсан орлогын дүн эсвэл зарим нөхцөлд өр төлбөрийг барагдуулахын тулд төлөхөөр төлөвлөж буй мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн дүнгээр бүртгэдэг. Энэ үеийн тооцоо, бүртгэл 1    
216 3 Хойшлогдсон орлого, хуримтлуулан тооцоолсон өр төлбөрийг төлөх буюу төлөгдсөн дүнгээр үнэлж, бүртгэнэ. Бусад өглөгийг гэрээ, хэлцлийн дагуу төлөх дүнгээр бүртгэдэг. Энэ үеийн тооцоо, бүртгэл 1    
217 4 Гадаад валютаар илэрхийлэгдсэн өр төлбөрийг Монголбанкнаас зарласан ханшаар тооцож төгрөгт хөрвүүлэн төгрөг, валютаар давхар бүртгэх ба ханшийн тэгшитгэлээс үүсэх өөрчлөлтийг тайлант хугацааны орлого, зардалд бүртгэдэг.  Энэ үеийн тооцоо, бүртгэл 1    
218 5 Өр төлбөртэй хувь хүн, хуулийн этгээдтэй өрийн ажил гүйлгээ анх үүссэн үеэс хойшхи бүх бичилтийн түүх хадгалагддаг буюу үзэх боломжтой байх 3    
219 6 Санхүүгийн байдлын тайланд тусгах  1    
220 7 Санхүүгийн тайлангийн тодруулгад тусгах 1    
221 8 Удирдлагын бүртгэл, удирдлагад өгөх мэдээ, тайлан 1    
222 9 Дотоод хяналтын албанд өгөх мэдээлэл 1    
  4.2 ЭЗДИЙН ӨМЧ
ШУУД ХОЛБОГДОХ СТАНДАРТУУД
НББОУС 1  Санхүүгийн тайлангийн толилуулга
НББОУС 28  Хараат компани дахь хөрөнгө оруулалт
НББОУС 31   Хамтарсан үйлдвэр дэх хувь оролцоо
НББОУС 32  Санхүүгийн хэрэгсэл: Толилуулга
НББОУС 39   Санхүүгийн хэрэгсэл: Хүлээн зөвшөөрөлт, хэмжилт
СТОУС 2  Хувьцаанд суурилсан төлбөр
СТОУС 7  Санхүүгийн хэрэгсэл: Тодруулга
СТОУС 9   Санхүүгийн хэрэгсэл
36 Хэсгийн онооны дүн
223 1 Хувьцаат капитал. Энэ нь гаргасан хувьцааны нэрлэсэн үнийн дүн юм. Хувьцаат капиталыг санхүүгийн байдлын тайланд тусгахдаа гаргахаар зарласан, худалдагдсан, эргүүлэн авсан болон нийт гаргаад байгаа хувьцааны нэрлэсэн үнийн дүнг тодотгосон байдаг. Энэ үеийн тооцоо, бүртгэл 1    
224 2 Бөөн дүнгээр гаргасан хувьцааг шууд хамаарлын аргаар бүртгэх үеийн тооцоо, бүртгэл 1    
225 3 Бөөн дүнгээр гаргасан хувьцааг  өсөн нэмэгдэх аргаар аргаар бүртгэх үеийн тооцоо, бүртгэл 1    
226 4 Ногдол ашиг мөнгөөр зарлах, олгох үеийн тооцоо бичилт 1    
227 5 Ногдол ашиг хөрөнгөөр  зарлах, олгох үеийн тооцоо бичилт 1    
228 6 Ногдол ашиг өрийн бичгээр  зарлах, олгох үеийн тооцоо бичилт 1    
229 7 Давуу эрхийн хувьцааны ногдол ашгийн тооцоо, бүртгэл 1    
230 8 Хувьцааны жижигрүүлэлтийн тооцоо, бүртгэл 1    
231 9 Бөөн дүнгээр гаргасан хувьцаа 
Хоёр буюу түүнээс дээш ангиллын үнэт цаасыг хамтад нь худалдсан үед орлогыг тэдгээр үнэт цаасанд хувиарлахдаа шууд хамаарлын болон өсөн нэмэгдэх аргыг хэрэглэнэ.
Шууд хамаарлын аргын үеийн тооцоо, бүртгэл
Өсөн нэмэгдэх аргын үеийн тооцоо, бүртгэл
1    
232 10 Мөнгөн бус хэлбэрээр төлбөр хийгдсэн хувьцаа
Хувьцааны нэрлэсэн үнээр  /Энгийн  хувьцаа/ нэрлэсэн үнээс хэлбэлзсэн хэмжээг  Нэмж төлөгдсөн капитал дансанд дээрхийн адилаар бүртгэдэг. Энэ үеийн тооцоо, бүртгэл
1    
233 11 Халаасны хувьцаа
Өртгийн арга
Аж ахуйн нэгж хувьцаагаа эргүүлэн худалдан авахад “Халаасны хувьцаа” дансанд төлсөн дүнгээр буюу өртгөөр нь бүртгэдэг. Энэ үеийн тооцоо, бүртгэл
1    
234 12 Хэрэв халаасны хувьцааг өртгөөс нь доогуур үнээр эргүүлэн худалдаж, эргэлтэнд гаргасан бол энэ үеийн тооцоо, бүртгэл 1    
235 13 Хэрэв нэмж төлөгдсөн капитал дансны үлдэгдэл хангалттай биш хуримтлагдсан ашиг дансанд үлдэх хэсгийг бичдэг. Энэ үеийн тооцоо, бүртгэл 1    
236 14 Хэрэв халаасны хувьцааг өртгөөс нь дээгүүр үнээр эргүүлэн худалдаж, эргэлтэнд гаргасан бол энэ үеийн тооцоо, бүртгэл 1    
237 15 Нэрлэсэн үнийн арга
Аж ахуйн нэгж хувьцаагаа эргүүлэн худалдан авахад “Халаасны хувьцаа” дансанд нэрлэсэн үнээр нь бүртгэдэг.  Энэ үеийн тооцоо, бүртгэл
1    
238 16 Нэмж төлөгдсөн капитал дансны үлдэгдэл хангалттай биш бол хуримтлагдсан ашиг дансанд зөрүүг бичдэг.  Энэ үеийн тооцоо, бүртгэл 1    
239 17 Халаасны хувьцааг нэрлэсэн үнээс доогуур эргүүлэн худалдаж, эргэлтэнд гаргах үеийн тооцоо, бүртгэл 1    
240 18 Халаасны хувьцааг нэрлэсэн үнээс дээгүүр эргүүлэн худалдаж, эргэлтэнд гаргах үеийн тооцоо, бүртгэл 1    
241 19 Халаасны хувьцааг эргэлтээс гаргах
Өртгийн арга
Халаасны хувьцааг эргэлтээс гаргах тохиолдолд энгийн болон халаасны хувьцаа дансыг нэгэн зэрэг бууруулдаг. Энэ үеийн тооцоо, бүртгэл
1    
242 20 Халаасны хувьцааг эргэлтээс гаргах                                          Нэрлэсэн үнийн аргын үеийн тооцоо, бүртгэл 1    
243 21 Давуу эрхийн хувьцаа
Давуу эрхийн хувьцааг гаргасан нөхцлөөс нь хамааран өөрийн хөрөнгө, өр төлбөрөөр бүртгэнэ. Өөрийн хөрөнгө гэж үзсэн үеийн тооцоо, бүртгэл
1    
244 22 Давуу эрхийн хувьцааг өр төлбөр гэж үзэн бүртгэх  1    
245 23 Нэмж төлөгдсөн капитал
Хувьцааг нэрлэсэн үнээс илүү үнээр гаргах  үеийн тооцоо, бүртгэл
1    
246 24 Нэмж төлөгдсөн капитал дансны дебетэд дараах ажил гүйлгээг бүртгэнэ.
–       Гаргасан өмчийн хувьцааны өөрчлөлт
–       Халаасны хувьцааг нэрлэсэн үнээс бага өртгөөр борлуулах
–       Дахин зохион байгуулалтаар алдагдлыг арилгах
–       Татан буулгалтын ногдол ашиг зарлах                                        Эдгээртэй холбогдсон тооцоо, бүртгэл
1    
247 25 Нэмж  төлөгдсөн капитал дансны кредитэд дараах ажил гүйлгээг бүртгэнэ.
Гаргасан өмчийн хувьцааны урамшуулал
–  Халаасны хувьцааг өртгөөс өндөр үнээр борлуулах
–  Дахин зохион байгуулалтаар нэмж капитал бий болгох
– Хөрвөгч бонд буюу Давуу эрхийн хувьцааг хөрвүүлэх
– Жижиг хувьцаат ногдол ашиг зарласныг тус тус бүртгэнэ.                                                                                     Эдгээртэй холбогдсон тооцоо, бүртгэл
1    
248 26 Тусгай зориулалтын нөөц сан
Тусгай зориулалттай санг байгуулахтай  холбогдсон тооцоо, бүртгэл
1    
249 27 Тусгай зориулалтын сан/нөөцөөс зориулалтын дагуу хөрөнгө зарцуулахтай  холбогдсон тооцоо, бүртгэл 1    
250 28 Нийгмийн хөгжлийн санг байгуулахтай  холбогдсон тооцоо, бүртгэл 1    
251 29 Тодорхой шийдвэр гарч ажилтан, албан хаагчдад тэтгэмж олгох нь тодорхой болж үүрэг хүлээсэн үеийн тооцоо, бүртгэл 1    
252 30 Нийгмийн хөгжлийн санд хуваарилсан хөрөнгийг буцаах үеийн  тооцоо, бүртгэл 1    
253 31 Хуримтлагдсан ашгийн хязгаарлалт
Аж ахуй нэгж нь үйлдвэрлэлийг өргөтгөхөд зориулж хуримтлагдсан ашгийн хязгаарлалт хийсэн  үеийн  тооцоо, бүртгэл
1    
254 32 Үйлдвэрлэлийг өргөтгөх ажил дууссаны дараа үлдэгдлийг хязгаарлах шаардлагагүй гэж үзсэн  үеийн  тооцоо, бүртгэл 1    
255 33 Санхүүгийн байдлын тайланд тусгах  1    
256 34 Санхүүгийн тайлангийн тодруулгад тусгах 1    
257 35 Удирдлагын бүртгэл, удирдлагад өгөх мэдээ, тайлан 1    
258 36 Дотоод хяналтын албанд өгөх мэдээлэл 1    
    ТАВДУГААР БҮЛЭГ. ОРЛОГО БА ОЛЗ      
  5.1 ОРЛОГО
ШУУД ХОЛБОГДОХ СТАНДАРТУУД
НББОУС 11 Барилгын гэрээ
НББОУС 12 Орлогын албан татвар
НББОУС 18 Орлого
НББОУС 21 Гадаад валютын ханшийн өөрчлөлтийн үр нөлөө СТОУС 15 Худалдан авагчидтай байгуулсан гэрээний орлого
18 Хэсгийн онооны дүн
259 1 Орлогыг хүлээн авсан эсвэл хүлээн авахаар хүлээгдэж буй төлбөрийн бодит үнэ цэнээр хэмжинэ Талуудын харилцан тохиролцсон дүнгээр орлогын дүнг тодорхойлох ба энэ нь худалдааны хөнгөлөлт, буцаалт зэргийг хасч тооцсон дүн байх ба хүлээн авсан буюу авахаар хүлээгдэж байгаа төлбөрийн бодит үнэ цэнээр хэмжинэ. Холбогдох тооцоо, бүртгэл 1    
260 2 Борлуулалтын хөнгөлөлт
1. Нийт дүнгийн аргын тооцоо, бүртгэл
1    
261 3 2. Цэвэр дүнгийн аргын тооцоо, бүртгэл 1    
262 4 Худалдааны хөнгөлөлт 1    
263 5 Борлуулалтын буцаалт, үнийн бууралтын тооцоо, бүртгэл 1    
264 6 Бараа, бүтээгдэхүүн  борлуулалтын орлогын бүртгэл:
1. Борлуулалтын цэг дээр орлого хүлээн зөвшөөрөлтийн тооцоо, бүртгэл
1    
265 7 2. Хүргэлтийн өмнөх орлого хүлээн зөвшөөрөлтийн тооцоо, бүртгэл 1    
266 8 3. Агентын борлуулалтын орлого хүлээн зөвшөөрөх үеийн тооцоо, бүртгэл 1    
267 9 Гадагш үзүүлсэн ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын тооцоо, бүртгэл 1    
268 10 Хүү, эрхийн шимтгэл, ногдол ашгийн орлогын тооцоо, бүртгэл 1    
269 11 Гэрээ, эрхийн орлогын тооцоо, бүртгэл 1    
270 12 Концессийн үйлчилгээний хэлцэлийн орлогын тооцоо, бүртгэл 1    
271 13 Гадаад валютын ханшийн зөрүүгийн олзын тооцоо, бүртгэл 1    
272 14 Үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө, хөрөнгө оруулалт данснаас хассаны, борлуулсны олзын тооцоо, бүртгэл 1    
273 15 Санхүүгийн байдлын тайланд тусгах  1    
274 16 Санхүүгийн тайлангийн тодруулгад тусгах 1    
275 17 Удирдлагын бүртгэл, удирдлагад өгөх мэдээ, тайлан 1    
276 18 Дотоод хяналтын албанд өгөх мэдээлэл 1    
  6.1 ЗУРГААДУГААР БҮЛЭГ ЗАРДАЛ БА ГАРЗ
 ЗАРДАЛ
ШУУД ХОЛБОГДОХ СТАНДАРТУУД
НББОУС  1  Санхүүгийн тайлангийн тодруулга
НББОУС 12 Орлогын албан татвар
НББОУС-ын  холбогдох бусад стандартууд        
37 Хэсгийн онооны дүн
277 1 Зардлыг дараах  байдлаар ангилан бүртгэнэ
– Борлуулалтын өртөг
– Борлуулалт, маркетингийн зардал-үйл ажиллагааны зардал
– Ерөнхий ба Удирдлагын зардал-үйл ажиллагааны зардал
– Санхүүгийн зардал
– Бусад зардал
– Орлогын албан татварын зардал                                                Эдгээрт холбогдох тооцоо, бүртгэл
1    
278 2 Бүтээгдэхүүний өртөг: Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд гарсан материалын, хөдөлмөрийн, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлуудыг бүртгэхдээ тайлант хугацаанд гарсан гүйцэтгэлээр болон тооцоолсон стандарт зардлын хэмжээгээр шингээнэ. Эдгээрт холбогдох тооцоо, бүртгэл 1    
279 3 Борлуулалт, маркетингийн болон ерөнхий ба удирдлагын зардалд ажиллагчдын үндсэн ба нэмэгдэл цалингийн, аж ахуйн нэгжээс төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн, ажилтны тэтгэмжийн, шагнал урамшуулалын, албан татвар, төлбөр хураамжийн, томилолтын, бичиг хэргийн, шуудан холбооны, мэргэжлийн үйлчилгээний, сургалт, ажилчдыг хөгжүүлэх, сонин сэтгүүл захиалгын, даатгалын, ашиглалтын, засварын, үндсэн хөрөнгийн элэгдлийн, биет бус хөрөнгийн хорогдлын, түрээсийн,  харуул хамгаалалтын, цэвэрлэгээ үйлчилгээний, тээврийн, шатахууны, баяр ёслол, хүлээн авалтын,  зар сурталчилгааны, хөдөлмөр хамгааллын, хадгалалтын, судалгааны, газар тариалан, мал амьтадтай холбоотой зардал болон байгаль орчин нөхөн сэргээх  зардлууд  хамаарна. Холбогдох тооцоо, бүртгэл 1    
280 4 Санхүүгийн зардал. Бүх төрлийн хүүний зардал, зээлийн хүүгийн зардал хамаарна. Холбогдох тооцоо, бүртгэл 1    
281 5 Бусад зардал. Борлуулалт, маркетингийн болон ерөнхий ба удирдлагын зардлын ангилалд ороогүй бусад зардлууд болох алданги торгуулийн зардал, хандив, тусламжийн зардал, найдваргүй авлагын,  болзошгүй алдагдлын санд төвлөрүүлсөн хөрөнгийн зардал, газар тариалан, мал амьтадтай холбоотой зардал, байгаль орчин нөхөн сэргээлтийн, байгалийн гамшгийн зардал хамаарна. Мөн дараах гарз энд орно:
·         Гадаад валютын ханшийн зөрүүгийн гарз,
·         Үндсэн хөрөнгө данснаас хассаны гарз,
·         Биет бус хөрөнгө данснаас хассаны гарз,
·         Хөрөнгө оруулалт борлуулснаас үүссэн гарз,
·         Бусад алдагдал                                                                       Холбогдох тооцоо, бүртгэл
1    
282 6 1.       Бүтээгдэхүүний   өртөг
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг бүтээгдэхүүний нэр төрөл тус бүрээр  хуримтлуулан бүртгэнэ. Холбогдох тооцоо, бүртгэл
1    
283 7 Үйлдвэрлэлээс бэлэн бүтээгдэхүүнийг агуулах руу шилжүүлэх үед үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийн тооцоо, бүртгэл 1    
284 8 Бараа, бүтээгдэхүүнийг борлуулах үеийн тооцоо, бүртгэл 1    
285 9 Хэвийн бус хорогдол, гологдол нь Бүтээгдэхүүний   өртөгт хамаарахгүй учир тусад нь дансанд бүртгэдэг. Холбогдох тооцоо, бүртгэл 1    
286 10 2. Борлуулалт,  маркетингийн болон Ерөнхий ба удирдлагын зардал
Цалингийн зардлын тооцоо, бүртгэл
1    
287 11 НДШ-ийн зардлын тооцоо, бүртгэл
(Аж ахуйн нэгжийн төлж буй нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээгээр)
1    
288 12 Ажилчдын тэтгэмж, шагнал урамшууллын зардлын
тооцоо, бүртгэл
1    
289 13 Татварын зардлын тооцоо, бүртгэл 1    
290 14 Орлогын албан татварын зардлын тооцоо, бүртгэл 1    
291 15 Сар, улирлын хуваарийн дагуу төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тооцоо, бүртгэл 1    
292 16 Орлогын албан татварыг төлсөн үеийн тооцоо, бүртгэл 1    
293 17 Хэрвээ илүү төлөлтэй гарвал орлогын албан татварын авлагыг хүлээн зөвшөөрөх үеийн тооцоо, бүртгэл 1    
294 18 Тайлант хугацааны эцэст орлогын албан татварын зардлыг орлого, зардлын нэгдсэн дансанд хаах үеийн тооцоо, бүртгэл 1    
295 19 Томилолтын зардлын тооцоо, бүртгэл 1    
296 20 Бичиг хэрэг, шуудан холбоо, сонин сэтгүүл захиалгын зардлын тооцоо, бүртгэл 1    
297 21 Мэргэжлийн  үйлчилгээний зардлын тооцоо, бүртгэл 1    
298 22 Даатгалын болон түрээсийн зардлын тооцоо, бүртгэл 1    
299 23 Ашиглалтын зардлын тооцоо, бүртгэл 1    
300 24 Засварын зардлын тооцоо, бүртгэл
(Барилга байгууламжид хийгдсэн урсгал засвар болон баталгаат засварын зардал)
1    
301 25 Баяр ёслол, хүлээн авалтын зардалын тооцоо, бүртгэл 1    
302 26 Зар, сурталчилгааны зардлын тооцоо, бүртгэл 1    
303 27 Санхүүгийн зардлын тооцоо, бүртгэл 1    
304 28 Алданги, торгуулийн  зардал гэх мэт бусад зардоын тооцоо, бүртгэл
Холбогдох байгууллагын төлбөр тавьсан акт, албан бичиг, шүүхийн шийдвэр, банкны шийдвэрийг үндэслэн тухайн зардлыг бүртгэнэ.
1    
305 29 Хандив, тусламжийн зардлын тооцоо, бүртгэл 1    
306 30 Найдваргүй авлагын зардлын  тооцоо, бүртгэл 1    
307 31 Орлого, зарлагын нэгдсэн дансны хаалтын  тооцоо, бүртгэл
Тайлангийн хугацааны эцэст орлого, зарлагын дансдын үлдэгдлийг орлого, зарлагын нэгдсэн дансанд хааж, үр дүнг тооцон хуримтлагдсан ашиг дансанд хаалтын бичилт хийнэ.
3    
308 32 Санхүүгийн байдлын тайланд тусгах  1    
309 33 Санхүүгийн тайлангийн тодруулгад тусгах 1    
310 34 Удирдлагын бүртгэл, удирдлагад өгөх мэдээ, тайлан 1    
311 35 Дотоод хяналтын албанд өгөх мэдээлэл 1    
  7.1 ДОЛООДУГУУР БҮЛЭГ. ТҮРЭЭС 30 Хэсгийн онооны дүн
312 1 Түрээслүүлэгч талын бүртгэл
·         Санхүүгийн түрээсийн  тооцоо, бүртгэл
1    
313 2 ·         Үйл ажиллагааны түрээсийн  тооцоо, бүртгэл 1    
314 3 Түрээслэгч талын бүртгэл
·         Санхүүгийн түрээсийн  тооцоо, бүртгэл
1    
315 4 ·         Үйл ажиллагааны түрээсийн  тооцоо, бүртгэл 1    
316 5 Түрээсийн хөрөнгийг борлуулаад  буцаан түрээслэх ажил гүйлгээний тооцоо, бүртгэл 1    
317 6 Үндсэн үйл ажиллагаа нь түрээсийн үйл ажиллагаа бус компанийн хувьд энэ нь борлуулалт хэлбэрийн түрээс болох ба  санхүүгийн түрээсийн гэрээгээр хөрөнгийг шилжүүлэх үеийн тооцоо, бүртгэл  1    
318 7 Түрээсийн төлбөрийг хүлээн авах үеийн тооцоо, бүртгэл 1    
319 8 Үндсэн үйл ажиллагаа нь түрээсийн үйл ажиллагаа байдаг компанийн хувьд түрээсийн орлогын тооцоо, бүртгэл 1    
320 9 Санхүүгийн түрээсийн орлогыг хүлээн зөвшөөрөх үеийн тооцоо, бүртгэл 1    
321 10 Санхүүгийн түрээс нь шууд санхүүжилт хэлбэртэй байх үеийн тооцоо, бүртгэл 1    
322 11 Түрээсийн төлбөрөө хүлээн авах үеийн тооцоо, бүртгэл 1    
323 12 Түрээсийн хугацааны эцэст уг төхөөрөмжөө түрээслэгч талд худалдсан бол холбогдох тооцоо, бүртгэл 1    
324 13 1.2. Түрээслэгч
Санхүүгийн түрээсийн гэрээгээр хөрөнгийг авах үеийн тооцоо, бүртгэл
1    
325 14 Санхүүгийн түрээсийн хүүний зардлыг хуримтлуулах тооцоо, бүртгэл 1    
326 15 Санхүүгийн түрээсийн төлбөрийг төлөх үеийн тооцоо, бүртгэл 1    
327 16 Түрээслэн авсан хөрөнгөнд элэгдэл байгуулах үеийн тооцоо, бүртгэл 1    
328 17 НӨАТ төлөгч аж ахуйн нэгжийн хувьд
Санхүүгийн түрээсээр үндсэн хөрөнгө түрээсэлсэн үеийн эхний болон дараагийн жилүүдийн тооцоо, бүртгэл
1    
329 18 Тухайн жилийн түрээсийн өглөг, Хүүний өглөгийн төлөх үеийн тооцоо, бүртгэл 1    
330 19 НӨАТ-ын тооцоо, бүртгэл 1    
331 20 2. Үйл ажиллагааны түрээс
2.1. Түрээслүүлэгч жилийн эхэнд түрээсийн төлбөрийг хүлээн авах үеийн тооцоо, бүртгэл
1    
332 21 Жилийн эцэст  урьдчилж орсон түрээсийн орлогыг орлогоор хүлээн зөвшөөрөх үеийн тооцоо, бүртгэл 1    
333 22 Түрээслүүлсэн хөрөнгийн элэгдэл байгуулах тооцоо, бүртгэл 1    
334 23 2.2.Түрээслэгч
Үйл ажиллагааны түрээсээр хөрөнгө түрээслэн авсан үеийн тооцоо, бүртгэл
1    
335 24 Үйл ажиллагааны түрээсийн төлбөрийг төлөх үеийн тооцоо, бүртгэл 1    
336 25 3. Түрээсийн хөрөнгийг борлуулаад  буцаан түрээслэх ажил гүйлгээ
3.1. Санхүүгийн түрээс байх үеийн тооцоо, бүртгэл
1    
337 26 3.2. Үйл ажиллагааны түрээс  байх үеийн тооцоо, бүртгэл 1    
338 27 Санхүүгийн байдлын тайланд тусгах  1    
339 28 Санхүүгийн тайлангийн тодруулгад тусгах 1    
340 29 Удирдлагын бүртгэл, удирдлагад өгөх мэдээ, тайлан 1    
341 30 Дотоод хяналтын албанд өгөх мэдээлэл 1    
НИЙТ ДҮН 447    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *