Монгол-Англи НББ-ийн нэр томъёоны тайлбар толь

Монгол-Англи НББ-ийн нэр томъёоны тайлбар толь

Монгол  Англи Тайлбар
Агуулагдсан дериватив Embedded derivative Дериватив бус үндсэн гэрээг мөн багтаасан холимог (нийлмэл) гэрээний бүрэлдэхүүн хэсэг бөгөөд дангаараа гарсан деривативын нэгэн адилаар уг нийлмэл гэрээнийхээ зарим мөнгөн гүйлгээг өөрчлөх үр нөлөөтэй. Гэрээний дагуу тодорхой хүүний түвшин, санхүүгийн хэрэглүүрийн үнэ, бараа бүтээгдэхүүний үнэ, гадаад валютын ханш, үнэ болон түвшний индекс, зээлийн зэрэглэл буюу зээлийн индекс ба бусад хувьсагчдаас, түүний дотор санхүүгийн бус хувьсагчдын хувьд гэрээний аль нэг талд тусгайлан зориулагдаагүй хувьсагчаас хамааран өөрчлөхийг шаардах бүх эсвэл зарим мөнгөн гүйлгээ нь агуулагдсан деривативаас шалтгаалдаг. Санхүүгийн хэрэглүүрт агуулагдсан боловч гэрээний дагуу тухайн хэрэглүүрээс салгаж шилжүүлж болдог дериватив нь агуулагдсан дериватив биш харин тусдаа санхүүгийн хэрэглүүр юм.
Аж ахуйн нэгжийн бүрэлдэхүүн хэсэг Component of an entity Үйл ажиллагаагаар нь болон санхүүгийн тайлагналын  зорилгоор байгууллагын бусад үйл ажиллагаанаас илэрхий ялгаж болохуйц үйл ажиллагаа ба мөнгөний орох урсгал.
Аж ахуйн нэгжийн тооцоолсон үнэ Entity-specific value Хөрөнгийг тасралтгүй ашигласнаас болон тухайн хөрөнгийг ашиглалтын хугацааны эцэст данснаас хассанаас орно хэмээн тооцоолсон, эсвэл зээлээр худалдан авна хэмээн тооцоолсон мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэнэ.
Ажил гүйлгээний өртөг Transactions costs Ажил гүйлгээний өртөг нь санхүүгийн хөрөнгө буюу санхүүгийн өр төлбөрийг олж авах, гаргах эсвэл данснаас хасахад шууд хамаарах өсөн нэмэгдэх зардал юм (Хавсралт А-ын ХУ26-р зүйлийг үз). өсөн нэмэгдэх зардал нь байгууллага санхүүгийн хэрэглүүрийг олж аваагүй, гаргаагүй эсвэл борлуулаагүй бол гарахгүй байх байсан зардал юм.
ажил гүйлгээний өртөг (санхүүгийн хэрэглүүр) Transaction cost (financial instruments) Санхүүгийн хөрөнгө ба санхүүгийн өр төлбөрийг олж эзэмших, гаргах, борлуулахтай шууд холбоотой өсөн нэмэгдэх зардал юм (Хавсралт А-ын АУ13-р зүйлийг үз). Өсөн нэмэгдэх зардал нь аж ахуйн нэгж санхүүгийн хэрэглүүрийг олж эзэмшээгүй, гаргаагүй эсвэл борлуулаагүй бол гарахгүй байх байсан зардал юм.
Ажил гүйлгээний үнэ Transaction price   (IFRS 15.A) The amount of consideration to which an entity expects to be entitled in exchange for transferring promised goods or services to a customer, excluding amounts collected on behalf of third parties.
Ажил эрхлэлтийн дараах тэтгэмж Post-employment benefits Ажил эрхлэлтийн дараах тэтгэмж гэдэг нь ажил эрхлэлт бүрэн дууссаны дараа төлөх ажилчдын тэтгэмж (ажлаас халагдсаны тэтгэмжээс бусад) юм.
Ажил эрхлэлтийн дараах тэтгэмжийн төлөвлөгөө Post-employment benefit plans Ажил эрхлэлтийн дараах тэтгэмжийн төлөвлөгөө гэдэг нь байгууллага нэг эсвэл олон ажилтныг ажил эрхлэлтийн дараах тэтгэмжээр хангах албан эсвэл албан бус хэлцэл юм.
Ажилтны баталгаажсан тэтгэмж Vested employee benefits Ажилтны баталгаажсан тэтгэмж гэдэг нь ирээдүйн ажил эрхлэлтээс үл хамаарах ажилчдын тэтгэмж юм.
Ажилтны богино хугацааны тэтгэмж Short-term employee benefits Ажилтны богино хугацааны тэтгэмж гэдэг нь ажилтан холбогдох үйлчилгээг үзүүлсэн тайлант хугацааны эцсээс хойш арван хоёр сарын дотор төлөгдөх ажилчдын тэтгэмж (ажлаас халагдсаны тэтгэмжээс бусад)-ийг хэлнэ.
Ажилтны урт хугацааны бусад тэтгэмж Other long-term employee benefits Ажилтны урт хугацааны бусад тэтгэмж гэдэг нь ажилтан холбогдох үйлчилгээг үзүүлсэн тайлант хугацааны эцсээс хойш арван хоёр сарын дотор төлөгдөхөөргүй ажилчдын тэтгэмж (ажил эрхлэлтийн дараах тэтгэмж болон ажлаас халагдсаны тэтгэмжээс бусад)-ийг хэлнэ.
Ажилтны урт хугацааны тэтгэмжийн сангийн эзэмшиж буй хөрөнгө Assets held by a long-term employee benefit fund Ажилтны урт хугацааны тэтгэмжийн сангийн эзэмшиж буй хөрөнгө (тайлагнагч байгууллагын гаргасан үл шилжих санхүүгийн хэрэглүүрээс бусад) гэдэг нь:
(а) Тайлагнагч байгууллагаас хууль эрх зүйн хувьд тусдаа байгууллага (сан)-ын мэдэлд байгаа бөгөөд ажилчдын тэтгэмжийг төлөх эсвэл санхүүжүүлэхээр оршин байгаа; ба
(б) Зөвхөн ажилчдын тэтгэмжийг төлөх эсвэл санхүүжүүлэхэд хэрэглэх боломжтой ба тайлагнагч байгууллагын зээлдүүлэгчдэд (дампуурлын үед ч гэсэн) олгогдохгүй ба доорхоос бусад тохиолдолд тайлагч байгууллагад буцаагдахгүй:
(1) Сангийн үлдсэн хөрөнгө нь төлөвлөгөөний эсвэл тайлагнагч байгууллагын ажилчдын тэтгэмжтэй холбоотой бүх хариуцлагыг барагдуулахад хүрэлцэхүйц байх; эсвэл
(2) Ажилтны өмнө нь төлөгдсөн тэтгэмжийг нөхөн төлөх зорилгоор тайлагнагч байгууллагад хөрөнгийг буцаан олгох.
Ажилчдын тэтгэвэр тэтгэмж Employee benefits Ажилтны аж ахуйн нэгжид үзүүлсэн үйлчилгээний хариу болгон аж ахуйн нэгжийн зүгээс өгч буй бүх төрлийн халамж, шагнал.
Ажилчдын тэтгэмж Employee benefits Ажилчдын тэтгэмж нь ажилтнуудын үзүүлсэн үйлчилгээний солилцоонд байгууллагаас олгож буй бүх хэлбэрийн нөхөн төлбөр юм.
Ажилчид болон ижил төрлийн үйлчилгээ нийлүүлж буй бусад хүмүүс Employees and others providing similar services аж ахуйн нэгжид хувийн үйлчилгээ үзүүлж буй хувь хүмүүс болон дараах талуудын аль нэг нь:
(a) хуулийн эсвэл татварын зорилгоор ажилчид гэж тооцогдох хувь хүмүүс,
(б) хуулийн эсвэл татварын зорилгоор ажилчид гэж тооцогдох хувь хүмүүстэй ижил замаар аж ахуйн нэгжид ажиллаж буй хувь хүмүүс, эсвэл
(в) ажилчдын үзүүлдэгтэй ижил төрлийн үйлчилгээ үзүүлж буй. Жишээлбэл, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны төлөвлөлт, зааварчилгаа болон хяналтыг хариуцан ажиллах эрх үүрэг бүхий гүйцэтгэх бус захирлуудыг багтаасан удирдах бүх ажилтнуудын ажил үүрэг орно.
Ажлаас халагдсаны тэтгэмж Termination benefits Ажлаас халагдсаны тэтгэмж гэдэг нь дараах зүйлсийн аль нэгний үр дүн болох ажилчдын тэтгэмжийн өр юм:
(а) Ажилтны ажил эрхлэлтийг тэтгэвэрт гарах хэвийн хугацаанаас нь өмнө дуусгах байгууллагын шийдвэр; эсвэл
(б) Ийм тэтгэмжийн солилцоонд сайн дураараа ажлаас халагдахыг хүлээн зөвшөөрөх ажилтны шийдвэр.
Аккруэл суурь Accrual basis Аккруэл суурь гэдэг нь ажил гүйлгээ ба бусад үйл явдлыг гарсан үед нь (мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийг хүлээн авсан эсвэл төлөгдсөн эсэхээс хамаарахгүйгээр) хүлээн зөвшөөрдөг нягтлан бодох бүртгэлийн суурь юм. Тиймээс ажил гүйлгээ ба үйл явдлыг тухайн гарсан хугацаанд нь нягтлан бодох бүртгэлд бүртгэж, санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрнө. Хөрөнгө, өр төлбөр, цэвэр хөрөнгө/өмч, орлого ба зардал нь аккруэл бүртгэлээр хүлээн зөвшөөрдөг элементүүд юм.
Аккруэл суурьт нягтлан бодох бүртгэл Accrual accounting Аккруэл суурь үз
Актуар олз ба гарз Actuarial gains and losses Актуар олз ба гарз нь дараах зүйлсийг агуулна:
(а) Туршлагын тохиргоо (өмнөх актуар төсөөллүүд болон бодитоор тохиолдсон зүйлийн хоорондох зөрүүгийн нөлөөллүүд); ба
(б) Актуар төсөөллүүд дэх өөрчлөлтийн нөлөөллүүд.
актуарын төсөөлөл Acturial assumptions Ажил эрхлэлтийн дараах тэтгэмж олголтын сүүлчийн өртгийг тодорхойлох хувьсагчдын талаарх аж ахуйн нэгжийн шударга бөгөөд харилцан уялдсан хамгийн сайн тооцоолол юм.
Алдагдалтай гэрээ Onerous contract Алдагдалтай гэрээ гэдэг нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхэд гарах зайлсхийх боломжгүй зардал нь гэрээний дагуу хүртэх эдийн засгийн өгөөж буюу үйлчилгээний чадавхиасаа хэтрэх нөхцөлтэй хийгдсэн хөрөнгө эсвэл үйлчилгээг солилцох гэрээ юм.
Амласан тэтгэврийн актуар өнөөгийн үнэ цэнэ Acturial present value of promised retirement benefits Одоогийн болон урьд нь ажиллаж байсан ажилчдын өмнө нь үзүүлсэн ажил үйлчилгээнд нь зориулсан тэтгэврийн төлөвлөгөөний дагуу ирээдүйд олгохоор хүлээгдэж буй төлбөрийн өнөөгийн үнэ цэнэ.
Анхдагч санхүүгийн хэрэглүүр Primary financial instruments Дериватив бус авлага, өглөг, өмчийн хэрэглүүр зэрэг санхүүгийн хэрэглүүрүүд.
Анхдагч шууд зардал Initial direct cost Түрээсийг тохиролцох болон хэлэлцээр хийхтэй шууд холбогдон гарсан нэмэлт зардал. (үйлдвэрлэгч эсвэл дамжуулан түрээслүүлэгчийн хувьд гарсан ийм зардлыг анхдагч шууд зардал гэж үзэхгүй)!!!!
Анхдагч шууд зардал Initial direct costs Анхдагч шууд зардал гэдэг нь үйлдвэрлэгч эсвэл дамжуулан түрээслүүлэгчийн гарсан зардлаас гадна түрээсийг тохиролцох болон хэлэлцээр хийхтэй шууд холбогдон гарсан нэмэлт зардал юм.
Арилжааны ажил гүйлгээ Exchange transaction Арилжааны ажил гүйлгээ гэдэг нь нэг байгууллага хөрөнгө буюу үйлчилгээг хүлээн авах эсвэл өр төлбөр барагдуулах ба солилцоонд нь ойролцоогоор тэнцүү үнэ цэнэ бүхий зүйлийг (ерөнхийдөө мөнгө, бараа, үйлчилгээ эсвэл хөрөнгийн хэрэглээ хэлбэрээр) нөгөө байгууллагад шууд өгч буй ажил гүйлгээг хэлнэ.
Арилжааны бус ажил гүйлгээ Non-exchange transaction Арилжааны бус ажил гүйлгээ гэдэг нь арилжааны ажил гүйлгээ биш ажил гүйлгээг хэлнэ. Арилжааны бус ажил гүйлгээнд байгууллага солилцоонд нь ойролцоогоор тэнцүү үнэ цэнэ бүхий зүйл шууд өгөлгүйгээр өөр бусад байгууллагаас үнэ цэнэ бүхий зүйл хүлээн авах эсвэл солилцоонд нь ойролцоогоор тэнцүү үнэ цэнэ бүхий зүйл шууд авалгүйгээр өөр бусад байгууллагад үнэ цэнэ бүхий зүйл өгөхийн аль аль нь байж болно.
Ашиг Profit Орлогоос (шаардлагатай тохиолдолд капиталыг хэвийн хэмжээд барих тохируулгыг хийж) зардлыг хассаны дараа үлдэх үлдэгдэл.  Тайлангийн үеийн эхэнд байсан капиталын хэмжээнээс давсан болон буурсан дүн нь ашиг болно.
ашиг, алдагдал profit or loss Бусад дэлгэрэнгүй орлогын бүрэлдэхүүн хэсгээс бусад зардлыг нийт орлогоос хассан дүн.
Ашиг, алдагдлын дараах бодит үнэ цэнээр илэрхийлсэн санхүүгийн хөрөнгө буюу санхүүгийн өр төлбөр Financial asset or financial liability at fair value through surplus or deficit Доорх нөхцөлийн аль нэгийг хангасан санхүүгийн хөрөнгө буюу санхүүгийн өр төлбөрийг ашиг, алдагдлын дараах бодит үнэ цэнээр илэрхийлсэн санхүүгийн хөрөнгө буюу санхүүгийн өр төлбөр гэнэ:
(а) Арилжаалах зориулалтаар эзэмшсэн гэж ангилсан байх. Доорх нөхцөлд санхүүгийн хөрөнгө буюу санхүүгийн өр төлбөрийг арилжаалах зориулалтаар эзэмшсэн гэж ангилна:
(1) Ойрын ирээдүйд худалдах эсвэл эргүүлэн худалдан авах зорилгоор авсан буюу гаргасан;
(2) Анх хүлээн зөвшөөрөгдөх үедээ богино хугацаанд ашиг олж байсан сүүлийн үеийн бодитой нотолгоотой, хамтаар нь эзэмшсэн, тодорхойлсон санхүүгийн хэрэглүүрийн багцын нэг хэсэг байсан; ба
(3) Дериватив байх (гэхдээ санхүүгийн баталгааны гэрээ эсвэл тодорхойлсон бөгөөд үр ашигтай хеджийн хэрэглүүр болох дериватив биш байх).
(б) Анх хүлээн зөвшөөрөх үед байгууллага уг өр төлбөрийг ашиг, алдагдлын дараах бодит үнэ цэнээр илэрхийлсэн гэж тодорхойлсон байх. Зөвхөн 13-р зүйлээр зөвшөөрөгдсөн үед эсвэл доорх шалтгаанаар үр дүнд нь илүү хамааралтай мэдээлэл олж авах үед байгууллага ингэж тодорхойлж болно:
(1) Ялгаатай сууриар олз, гарзыгхүлээн зөвшөөрвөл эсвэл хөрөнгө, өр төлбөрийг хэмжвэл бий болох хэмжилтийн эсвэл хүлээн зөвшөөрөлтийн нийцгүй байдлыг (үүнийг заримдаа”нягтлан бодох бүртгэлийн уялдаагүй байдал” гэж нэрлэдэг) арилгадаг, эсвэл үлэмж хэмжээгээр бууруулдаг; эсвэл
(2) Баримтжуулсан эрсдэлийн менежмент буюу хөрөнгө оруулалтын стратегийн дагуу санхүүгийн хөрөнгө, санхүүгийн өр төлбөр эсвэл аль алиний бүлгийг удирддаг, гүйцэтгэлийг удирддаг, гүйцэтгэлийг нь бодит үнэ цэнэд нь суурилан үнэлдэг бөгөөд уг суурьт тулгуурлан уг бүлгийн тухай мэдээллээр байгууллагийн удирдах түвшний албан тушаалтныг (УСНББОУС 20 Холбоотой Талуудын Тодруулга-д тодорхойлсноор) буюу тухайлбал байгууллагын Төлөөлөн Удирдах Зөвлөл болон гүйцэтгэх захирлыг хангаж байдаг.
Ашиглагдах хугацаа Economic life Ашиглагдах хугацаа гэдэг нь дараах хоёрын аль нь ч байж болно:
(а) нэг буюу түүнээс дээш хэрэглэгч тухайн хөрөнгийг эдийн засгийн хувьд үр өгөөжтэй ашиглах хугацаа; эсвэл
(б) нэг ба түүнээс олон хэрэглэгчид тухайн хөрөнгийг ашиглаж үйлдвэрлэх бүтээгдэхүүн эсвэл түүнтэй төсөөтэй нэгжийн хүлээгдэж буй тоо хэмжээ юм.
Ашиглалтад байгаа дүн Value in use Хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласны үр дүнд болон ашиглалтын хугацааны эцэст борлуулсаны үр дүнд бий болохоор хүлээгдэж буй тооцоолсон ирээдүйн мөнгөн орох урсгалын өнөөгийн үнэ цэнэ.
Ашиглалтын үнэ цэнэ Value in use Хөрөнгийг тасралтгүй ашигласнаас болон ашиглахаар тооцсон хугацааны эцэст данснаас хасах үед үүсэхээр хүлээгдэж байгаа тооцоолсон ирээдүйн мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэнэ .
Ашиглалтын хугацаа Useful life Ашиглалтын хугацаа гэдэг нь дараах зүйлсийн аль нэг байна:    (a) Тухайн байгууллага хөрөнгийг ашиглахаар хүлээгдэж буй хугацаа; эсвэл
(б) Тухайн байгууллага нь уг хөрөнгөөс авахаар хүлээгдэж буй бүтээгдэхүүн буюу түүнтэй адилтгах нэгжийн тоо хэмжээ.
Ашиглахаар тооцсон хугацаа Useful life түрээсийн хугацаагаар хязгаарлалгүйгээр уг хөрөнгөд агуулагдаж буй эдийн засгийн үр өгөөжийг тухайн аж ахуйн нэгж хүртэхээр хүлээгдэж буй түрээсийн хугацааны эхэн үеэс тооцсон үлдэж байгаа хугацаа.
Ашиглахаар тооцсон хугацаа Useful life Ашиглахаар тооцсон хугацаа гэдэг нь түрээсийн хугацаагаар хязгаарлалгүйгээр уг хөрөнгөд агуулагдаж буй эдийн засгийн үр өгөөжийг тухайн байгууллага хүртэхээр хүлээгдэж буй түрээсийн хугацааны эхэн үеэс тооцсон үлдэж байгаа хугацаа юм.
Ашигт малтмалын хайгуул ба үнэлгээ Exploration for and evaluation of mineral resources Ашигт малтмал, газрын тос, байгалийн хий гэх мэт нөхөгдөхгүй нөөцийн тодорхой нэг чиглэлээр хайгуул хийх хууль эрх зүйн зөвшөөрөл  авсанаас хойш ашигт малтмалын нөөцийн олборлолтын  техник-эдийн засгийн үзүүлэлтийг урьдчилан тодорхойлох буюу эдийн засгийн хувьд нөхөн төлөгдөх чадварыг нь тогтоох хүртэлх  үеийн үйл ажиллагаа
Багцын задаргаа Unbundle Гэрээний бүрэлдэхүүн хэсэг нь тус тусдаа гэрээ болдог нэг гэрээний бүрэлдэхүүн хэсгийн тооцоо.
Бараа материал Inventories Бараа материалд дараах хөрөнгө орно :
(а) Үйлдвэрлэлийн явцад ашиглагдах материал буюу хангамжийн зүйлс хэлбэрээр байгаа;
(б) Үйлчилгээ үзүүлэхэд хуваарилагдах эсвэл хэрэглэгдэх материал буюу хангамжийн зүйлс хэлбэрээр байгаа ;
(в) Үйл ажиллагааны хэвийн үед борлуулах буюу хуваарилахаар эзэмшиж байгаа; эсвэл
(г) Худалдан борлуулах эсвэл хуваарилах зорилгоор үйлдвэрлэлийн явцад байгаа хөрөнгө.
Бараа материалын өртөг Cost of inventories худалдан авалтын өртөг, хувиргалтын зардал болон одоогийн байршил ба нөхцөлд бараа материалыг авчрахтай холбогдож гарсан бүх зардал.
Барагдуулалт (ажилчдын тэтгэмжийн үүрэг хариуцлагын) Settlement (of employee benefit plan) Тогтоосон тэтгэмжийн төлөвлөгөөний дагуу олгох зарим буюу бүх төрлийн тэтгэмжийн тухайлбал, тусгайлан заасан ажил эрхлэлтийн дараах тэтгэмжийг авах өөрсдийн эрхийн төлөө төлөвлөгөөнд оролцогчдод буюу тэдний өмнөөс бөөн дүнгээр мөнгөн төлбөр хийх тохиолдол дахь цаашдын бүх хууль эрх зүйн буюу үүсмэл үүргийг хүчингүй болгох ажил гүйлгээнд аж ахуйн нэгж оролцсон үед барагдуулалт хийгддэг.
барагдуулах үнэ цэнэ Settlement value Бизнесийн хэвийн нөхцөлд өр төлбөрөө барагдуулахад шаардагдаж байгаа мөнгө ба мөнгөтэй адилтгах хөрөнгийн дискаунтчлаагүй дүн.
Барилгын гэрээ Construction contracts Барилгын гэрээ гэдэг нь тухайн нэг хөрөнгө эсвэл хоорондоо нягт уялдаа холбоотой эсвэл бие биенээсээ хамааралтай цогц хөрөнгийг тус тусынх нь зураг төсөл, технологийн горим, үүрэг буюу эцсийн зорилт, ашиглалт зэрэгт нийцүүлэн бүтээн байгуулах талаар тусгайлан байгуулсан гэрээ юм.
Баталгаа Warrant Энгийн хувьцаа худалдан авах эрхийг эзэмшигч талдаа олгодог санхүүгийн хэрэглүүр.
Баталгаагүй үлдэх үнэ цэнэ Unguaranteed residual value Баталгаагүй үлдэх үнэ цэнэ гэдэг нь түрээслэсэн хөрөнгийн үлдэх үнэ цэнийн хэсэг бөгөөд түүний хэрэгжилтийг түрээслүүлэгч нь батлаагүй буюу зөвхөн түрээслүүлэгчтэй холбоотой тал баталгаажуулсан байна.
Баталгаажих Vest Эрх үүсэх. Хувьцаанд суурилсан төлбөр бүхий хэлцлийн дагуу баталгаажих нөхцөл нь хангагдаагүйн улмаас хувьцааны эрхийг шилжүүлэхээ хойшлуулсан тохиолдолд гэрээг байгуулсан тал мөнгө, бусад хөрөнгө, өмчийн хэрэглүүрийн хүлээн авах эрхийг зарладаг.
Баталгаажих нөхцөл Vesting condition Аж ахуйн нэгжийн хувьцаанд суурилсан төлбөр бүхий хэлцлийн дагуу харилцагч тал нь мөнгө буюу бусад хөрөнгө, эсвэл өмчийн хэрэглүүрийг хүлээн авахын тулд үзүүлэх ёстой үйлчилгээгээ үзүүлсэн эсэхийг тодорхойлох нөхцөл. Энэ нөхцөл нь үйлчилгээний нөхцөл ба гүйцэтгэлийн нөхцөл гэсэн төрлүүдтэй. Үйлчилгээний нөхцөл нь тодорхой хугацаанд дуусгахыг шаардсан нөхцөлийг хэлнэ. Харин гүйцэтгэлийн нөхцөл нь тодорхой хугацаанд багтаан үйлчилгээгээ үзүүлж дуусахын зэрэгцээ тогтоосон үр дүнд хүрсэн байхыг шаарддаг. Гүйцэтгэлийн нөхцөл нь зах зээлийн нөхцөлд бас багтаж болдог.
Баталгаажих хугацаа Vesting period Хувьцаанд суурилсан төлбөр бүхий хэлцлийн зарлах нөхцөлүүд бүгд хангагдах хүртэлх хугацаа.
Баталгаажсан элемент Guaranteed element Давуу эрхтэй оролцоотой гэрээний дагуу баталгаат урамшууллыг төлөх үүрэг
Баталгаат урамшуулал Guaranteed benefits Гэрээний дагуу гэрээ санал болгогчийн шийдвэрээр өөрчлөгдөхгүй, даатгуулагч эсвэл хөрөнгө оруулагчийн үл маргах журмаар авах төлбөр болон бусад урамшуулал.
Баталгаат үлдэх үнэ цэнэ Guaranteed residual value Баталгаат үлдэх үнэ цэнэ гэдэг нь:
(а) Түрээслэгчийн хувьд, түүний эсвэл түрээслэгчийн холбоотой талын баталгаа гаргасан үлдэх үнэ цэнийн хэсэг (баталгааны дүн нь аливаа үйл явдал болсон тохиолдолд төлөх хамгийн их дүн юм); болон
(б) Түрээслүүлэгчийн баталгаа гаргасан, эсвэл уг баталгаанаас гарах аливаа үүргийг төлөх санхүүгийн чадвар бүхий түрээслүүлэгчид хамааралгүй гуравдагч этгээдийн баталгаа гаргасан үлдэх үнэ цэнэ юм.
Батлагдсан төсөв Approved budget Батлагдсан төсөв гэдэг нь төсвийн хугацаанд орохоор хүлээгдэж буй орлого эсвэл орлогын тооцооноос холбогдох хууль тогтоомж, төсөв захиран зарцуулах эрх олгох захирамж, засгийн газрын тогтоол эсвэл бусад шийдвэрийн дагуу зарлага гаргах эрх юм.
Биет бус хөрөнгө Intangible asset Биет бус хөрөнгө гэдэг нь биет шинж чанаргүй, тодорхойлж болохуйц мөнгөн бус хөрөнгө юм.
Бизнесийн нэгдэл Business combination Нэгтгэгч нэг эсвэл хэд хэдэн бизнесийг хяналтандаа авч байгаа ажил гүйлгээ, үйл явц. ‘true mergers буюу жинхэнэ нэгдэл’ эсвэл ‘mergers of equals буюу ижил талуудын нэгдэл’-ийг илэрхийлэх ажил гүйлгээ нь СТОУС 3-д хэрэглэгдсэн шиг зарим тохиолдолд мөн бизнесийн нэгдэл юм.
Биологийн хөрөнгийн бүлэг Group of biological assets Биологийн хөрөнгийн бүлэг гэдэг нь ижил төстэй ургамал эсвэл амьтны нэгдэл юм.
Биологийн хөрөнгө Biological asset Амьд амьтан болон ургамал.
Биологийн хувьсал Biological transformation Биологийн хувьсал гэдэг нь биологийн хөрөнгөнд тоо болон чанарын өөрчлөлтийг авчрах өсөлт, доройтол, үйлдвэрлэл, нөхөн үржлийн үйл яавцыг хэлнэ.
Богино хугацаат өр төлбөр Current liability Аж ахуйн нэгж дараах тохиолдолд өр төлбөрийг богино хугацаат өр төлбөр гэж ангилна:
(а) аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны циклийн хэвийн нөхцөлд төлбөр нь барагдахаар хүлээгдэж байгаа;
(б) нэн түрүүнд борлуулах зорилгоор эзэмшиж байгаа өр төлбөр;
(в) өдрөөс хойш арван хоёр сарын дотор барагдуулах ёстой өр төлбөр;
(г) аж ахуйн нэгж тайлант өдрөөс хойш дор хаяж 12 сарын дотор өр төлбөрийн барагдуулалтыг хойшлуулах ямар нэгэн нөхцөлт бус эрхгүй байх. Аж ахуйн нэгж бусад бүх өр төлбөрийг эргэлтийн бус гэж ангилна.
Бодит үнэ цэнэ Fair value Холбоогүй талуудын ажил гүйлгээгээр зохих мэдлэгтэй, арилжаанд оролцоход бэлэн байгаа талуудын хооронд хөрөнгийг солилцох, эсвэл өр төлбөрөөр тооцож болох дүн.
Бодит үнэ цэнэ Fair value Бодит үнэ цэнэ гэдэг нь холбоогүй талуудын ажил гүйлгээгээр зохих мэдлэгтэй, арилжаанд оролцоход бэлэн байгаа талуудын хооронд хөрөнгийг солилцох буюу өр төлбөрөөр тооцож болох дүнг хэлнэ.
Болзошгүй зүйл Contingent consideration Гол төлөв, тусгайлсан ирээдүйн үйл явц тохиолдсон  эсвэл нөхцөл байдал нь бүрдсэн үед  нэгтгэгч нэгдэгчийн өмнөх эзэмшигчид нэмэлт хөрөнгө эсвэл өмчийн хувь оролцоог шилжүүлэх үүрэг хариуцлага. Гэхдээ:
Болзошгүй өр төлбөр Contingent liability (а) өнгөрсөн үйл явдлын үр дүнд үүсдэг бөгөөд байгууллага бүхэлд нь хянах боломжгүй зөвхөн ирээдүйн нэг буюу түүнээс олон тодорхой бус үйл явдал тохиолдсоноор, эсвэл үл тохиолдсоноор оршин байх нь батлагдах боломжит үүрэг хариуцлага; эсвэл
(б) өнгөрсөн үйл явдлын үр дүнд үүссэн өнөөгийн үүрэг хариуцлага бөгөөд дараах шалтгааны улмаас хүлээн зөвшөөрөөгүй байгаа:
(i) үүрэг хариуцлагын төлбөрийг барагдуулахад эдийн засгийн өгөөж буюу үйлчилгээний чадавхи бүхий нөөцийн урсгал гадагшлах магадлал байхгүй; эсвэл
(ii) үүрэг хариуцлагын дүнг хангалттай хэмжээнд найдвартай хэмжих боломжгүй байгаа.
Болзошгүй түрээс Contingent  rent Тогтмол бус дүнтэй бөгөөд цаг хугацаанаас бусад хүчин зүйлээс хамаарч өөрчлөгддөг ирээдүйн дүнд суурилсан түрээсийн төлбөрийн хэсэг (жишээлбэл, ирээдүйн борлуулалтын хувь хэмжээ, ирээдүйн ашиглалтын дүн, ирээдүйн үнийн индекс, хүүний ирээдүйн зах зээлийн түвшин гэх мэт) юм.
Болзошгүй хөрөнгө Contingent assets Өнгөрсөн үйл явдлын үр дүнд үүсдэг ба аж ахуйн нэгж бүхэлд нь хянах боломжгүй ирээдүйн нэг буюу түүнээс олон тодорхой бус үйл явдал тохиолдсоноор, эсвэл үл тохиолдсоноор  оршин байх нь батлагдах боломжит хөрөнгө юм.
Болзошгүй хувьцааны гэрээ Contingent share agreement Тодорхой нөхцөл хангагдсанаар энгийн хувьцаа гаргах гэрээ.
Болзошгүйгээр гаргагдах энгийн хувьцаа Contingently issuable ordinary share Болзошгүй хувьцааны гэрээнд заасан тодорхой нөхцөл хангагдсанаар бага хэмжээний бэлэн мөнгөөр эсвэл төлбөргүйгээр, эсвэл бусад нөхцөлөөр гаргагдах энгийн хувьцаа.
Боломжит энгийн хувьцаa Potential ordinary share Өөрийн эзэмшигчидээ энгийн хувьцаа худалдан авах эрхийг олгодог санхүүгийн хэрэглүүр буюу бусад гэрээ
Борлуулаад буцаан түрээслэх ажил гүйлгээ sale and leaseback transaction Хөрөнгийн борлуулалт болон уг хөрөнгийг буцааж түрээслэх ажиллагааг хамардаг. Түрээсийн төлбөр ба борлуулалтын үнийг багц байдлаар хэлэлцэн тохирдог тул тэдгээр нь хоорондоо ихэвчлэн харилцан хамааралтай байдаг.
Борлуулах боломжтой санхүүгийн хөрөнгө Available-for-sale financial assets Борлуулах боломжтой санхүүгийн хөрөнгө нь
(а) зээл ба авлага гэж,
(б) дуусгавар өдөр хүртэл эзэмшсэн хөрөнгө оруулалт гэж,
(в) ашиг ба алдагдлын дараах бодит үнэ цэнээр илэрхийлсэн санхүүгийн хөрөнгө гэж ангилагдаагүй эсвэл борлуулах боломжтой гэж тодорхойлсон дериватив бус санхүүгийн хөрөнгө юм.
Борлуулах бүлэг хөрөнгө Disposal group Борлуулалт эсвэл өөр ямар нэг аргаар хасах гэж байгаа бүлэг хөрөнгийг нэг удаагийн ажил гүйлгээгээр хамтад нь борлуулах буюу хасах, эдгээр хөрөнгөд шууд хамааралтай бөгөөд уг ажил гүйлгээгээр шилжигдэх өр төлбөр. Хэрэв бүлэг нь НББОУС 36-ийн 80-87-р зүйлд шаардсаны дагуу гүүдвиллийг хуваарилсан мөнгө бий болгогч нэгж байвал эсвэл энэ нь ийм мөнгө бий болгогч нэгж доторхи үйл ажиллагаа байвал уг бүлэгт бизнесийн нэгдлээр худалдан авч эзэмшсэн гүүдвиллийг багтаадаг.
Борлуулах зардал Costs to sell Борлуулах зардал гэдэг нь хөрөнгийг данснаас хасахтай шууд хамааралтай, өсөн нэмэгдүүлсэн зардал бөгөөд үүнд санхүүгийн болон орлогын татварын зардлыг оруулдаггүй. Данснаас хасалт нь шууд борлуулах, нэрлэсэн шимтгэлтэй болон шимтгэлгүйгээр шууд шилжүүлэлт байж болох юм.
Борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнэ Fair value less costs to sell Борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнэ гэдэг нь мэдлэгтэй, арилжаанд оролцоход бэлэн байгаа талуудын хоорондох харилцан хамааралгүй ажил гүйлгээгээр хөрөнгийг борлуулснаас олж авах дүнгээс борлуулалтын зардлыг хассан дүн юм.
Бусад дэлгэрэнгүй орлого Other comprehensive income СТОУС-аар шаардсан эсвэл зөвшөөрснөөс ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрөөгүй орлого, зардал (дахин ангиллын тохируулга)-ын зүйлс.
Буцаан мөрдөх горим Retrospective application Буцаан мөрдөх горим гэдэг нь нягтлан бодох бүртгэлийн шинэ бодлогыг анхнаас нь хэрэглэж байсан мэтээр ажил гүйлгээ, бусад үйл явдал, болон нөхцөл байдлыг бүртгэх явдал юм.
Бүлэг Group Толгой компани болон түүний бүх охин компаниуд.
Бүртгэлийн валют Functional currency Бүртгэлийн валют гэдэг нь байгууллагын үйл ажиллагаагаа явуулдаг эдийн засгийн анхдагч орчны валют юм.
Бүрэн биелэгдээгүй гэрээ Executory contracts Бүрэн биелэгдээгүй гэрээ гэдэг нь хоёр тал хоёулаа өөрсдийн үүрэг хариуцлагаа адил хэмжээгээр дутуу гүйцэтгэсэн эсвэл аль ч тал нь өөрийн үүрэг хариуцлагаа биелүүлээгүй гэрээ юм.
Бүтцийн өөрчлөлт Restructuring Бүтцийн өөрчлөлт гэдэг нь удирдлагын төлөвлөлт, хяналтын дор хэрэгждэг хөтөлбөр бөгөөд дараах зүйлсийн аль нэгийг материаллаг байдлаар өөрчилдөг:  (а) Байгууллагын үйл ажиллагааны хамрах хүрээ; эсвэл (б) Тэдгээр үйл ажиллагааг явуулдаг арга хэлбэр.
Бүтцэд хамаарах аж ахуйн нэгж Structured entity   (IFRS 12.A) An entity that has been designed so that voting or similar rights are not the dominant factor in deciding who controls the entity, such as when any voting rights relate to administrative tasks only and the relevant activities are directed by means of contractual arrangements.
Бүтээгдэхүүний хүлээн авалт Harvest Биологийн хөрөнгөнөөс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хүлээн авах, хураах, эсвэл биологийн хөрөнгийн өсөлт, үржлийг зогсоох үйл явц.
Бэлтгэл шаардагдах хөрөнгө Qualifying asset Бэлтгэл шаардагдах хөрөнгө гэдэг нь зориулалтын дагуу ашиглах эсвэл борлуулахын тулд бэлтгэх бодитой хугацаа зайлшгүй шаарддаг хөрөнгө юм.
Валютын ханш Exchange rate Валютын ханш гэдэг нь хоёр валютыг солилцох харьцаа юм.
Валютын эрсдэл Currency risk Гадаад валютын ханшийн өөрчлөлтийн улмаас санхүүгийн хэрэглүүрийн бодит үнэ цэнэ буюу ирээдүйн мөнгөн гүйлгээ хэлбэлзэх эрсдэл .
Гадаад валют Foreign currency Гадаад валют гэдэг нь тухайн байгууллагын бүртгэлийн валютаас бусад төрлийн валют юм.
Гадаад валютаар гарсан ажил гүйлгээ Foreign currency transaction гадаад валютаар хийгдсэн эсвэл гадаад валютаар төлбөр тооцоог нь хийх шаардлагатай ажил гүйлгээ
Гадаад үйл ажиллагаа Foreign operation Гадаад үйл ажиллагаа гэдэг нь тайлагнагч байгууллагын улс орноос өөр улс оронд байрладаг эсвэл өөр вөлютаар үйл ажиллагаа явуулдаг тайлагнагч байгууллагын охин компани, хараат компани, хамтарсан үйлдвэр эсвэл салбар юм.
Гадаад үйл ажиллагааны цэвэр хөрөнгө оруулалт Net investment in a foreign operation Гадаад үйл ажиллагааны цэвэр хөрөнгө оруулалт гэж гадаад үйл ажиллагааны цэвэр хөрөнгө/өмч дэх тайлагнагч байгууллагын хувь оролцооны дүнг хэлнэ.
Гарах үнэ Exit price (IFRS 13.A) The price that would be received to sell an asset or paid to transfer a liability.
Гарз losses Эдийн засгийн үр өгөөжийн бууралт бөгөөд шинж чанараараа зардлаас ялгаагүй.
Гарцаагүй амлалт Demonstrably committed Аж ахуйн нэгж ажлаас халах тухай албан ёсны нарийвчилсан төлөвлөгөөтэй бөгөөд татгалзах бодит боломжгүй зөвхөн тийм тохиолдолд ажлаас халалтыг зориудаар үйлддэг. Нарийвчилсан төлөвлөгөөнд хамгийн наад зах нь дараах зүйлс багтана:                                                                                                           (а) үйлчилгээг нь зогсоох ажилчдын байршил, гүйцэтгэдэг үүрэг ба ойролцоо тоо;
(б) ажлын ангилал, үүрэг тус бүрийн хувьд ажлаас халагдсаны тэтгэмж;
(в) уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх хугацаа. Боломжтой болмогц хэрэгжүүлэлтийг эхлэх ёстой бөгөөд уг хэрэгжүүлэлтийг хийж дуусгах хугацаа нь тухайн төлөвлөгөөнд материаллаг өөрчлөлт оруулахааргүй байх.
Гүүдвил Goodwill Тусад нь тодорхойлж, хүлээн зөвшөөрөх боломжгүй, бизнесийн нэгдлийн бусад хөрөнгө худалдан авснаас үүссэн эдийн засгийн ирээдүйн өгөөжийг илэрхийлдэг хөрөнгө.
Гэрээ Contract Хууль ёсны эрх, үүргийг бий болгодог хоёр ба түүнээс дээш талуудын хоорондох хэлэлцээр.
Гэрээлэгч Contractor Гэрээлэгч гэдэг нь барилгын гэрээний дагуу барилгын ажлыг гүйцэтгэгч байгууллага юм.
Гэрээний өр төлбөр Contract liability Худалдан авагчаас төлбөр авсны төлөө (эсвэл төлбөр барагдуулах хугацаа дууссан бол) тухайн худалдан авагчид бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх ёстой болж буй аж ахуйн нэгжийн үүрэг хариуцлага.
Гэрээний хөрөнгө Contract asset Худалдан авагчид нийлүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний оронд аж ахуйн нэгжийн төлбөр авах эрх бөгөөд энэхүү эрх нь цаг хугацаанаас бусад зүйлийн хувьд хамааралтай байна (жишээлбэл аж ахуйн нэгжийн ирээдүйн үйл ажиллагааны гүйцэтгэл).
Даатгагч Insurer Даатгалын тохиолдол болоход даатгуулагчид нөхөн төлбөр хийхээр даатгалын гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд.
Даатгалын гэрээ Insurance contract Даатгалын гэрээ гэдэг нь (энэ Стандартын зорилгын хувьд) нас баралт (тогтмол төлбөрийн хувьд төлбөр авагч амьд байх), өвчлөлт, хөдөлмөрийн чадвар алдалт, хөрөнгийн гэмтэл, бусдад учруулсан хохирол, үйл ажиллагааны тасалдалт зэрэг үйл явдал буюу нөхцөл байдал тодорхой хугацаанд үүссэн эсвэл илрүүлэгдсэнээс учрах гарзын тогтоосон эрсдлийг даатгагчид хариуцуулах гэрээ юм.
даатгалын өр төлбөр Insurance liability Даатгалын гэрээний дагуу даатгагчийн хүлээх гэрээний цэвэр үүрэг.
Даатгалын тохиолдол Insured event Даатгалын гэрээгээр хамгаалагдсан, даатгалын эрсдэлийг бий болгож буй ирээдүйн тодорхой бус тохиолдол.
Даатгалын хариуцлага Reinsurance assets Давхар даатгалын гэрээн дэх давхар даатгуулагчийн цэвэр гэрээний эрх.
Даатгалын хөрөнгө Insurance asset Даатгалын гэрээгээр хүлээсэн даатгагчийн цэвэр гэрээний эрх.
Даатгалын эрсдэл Insurance risk Гэрээ эзэмшигчээс гэрээ санал болгогчид шилжүүлсэн санхүүгийн эрсдэлээс бусад эрсдэл.
Даатгуулагч Policyholder Даатгалын тохиолдол болоход даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр авах эрхтэй этгээд.
Давуу эрхтэй оролцоо Discretionery participation feature Баталгаат урамшууллын нөхөн олговор хэлбэрээр дараах нэмэлт урамшуулал хүлээн авах гэрээний эрх:
а) гэрээний нийт урамшууллын дүнд мэдэгдэхүйц хувь хэмжээ эзлэх магадлалтай;
б) дүн эсвэл хугацааг нь гэрээ гаргагч өөрөө гэрээнд тодорхойлох эрхтэй;
в) гэрээний дагуу дараах байдлаар тодорхойлно:                                             (i) тодорхой гэрээнүүдийн бүлэг эсвэл тодорхой төрлийн гэрээний гүйцэтгэлд үндэслэн;
(ii) гэрээ гаргагчийн эзэмшдэг тодорхой хөрөнгүүдийн бүлгийн хэрэгжсэн болон хэрэгжээгүй хөрөнгө оруулалтын өгөөжид үндэслэн;
(iii) гэрээ гаргаж байгаа компани, сан эсвэл бусад аж ахуйн нэгжийн ашиг эсвэл алдагдалд үндэслэн.
Давхар даатгагч Reinsurer Даатгалын тохиолдол болоход давхар даатгалын гэрээгээр давхар даатгуулагчид нөхөн төлбөр хийх үүрэг хүлээсэн этгээд.
Давхар даатгалын гэрээ Reinsurance contract Давхар даатгуулагчийн байгуулсан нэг буюу хэд хэдэн гэрээний хохирлыг нэг даатгагч (давхар даатгагч)-аас нөгөө даатгагч (давхар даатгуулагч)-д нөхөн төлбөр хийх даатгалын гэрээ.
Давхар даатгуулагч Cedant Давхар даатгалын гэрээн  дэх даатгуулагч.
Дамжуулан худалдагч Short seller Зээлээр авсан ба хараахан өөрийн мэдлийн болгож эзэмшээгүй байгаа санхүүгийн хөрөнгөө худалддаг аж ахуйн нэгж.
Данснаас хасалтын өртөг Costs of disposal Данснаас хасалтын өртөг гэдэг нь хөрөнгийн данснаас хасалттай шууд холбоотой өсөн нэмэгдэх зардлууд бөгөөд санхүүгийн зардал, орлогын татварын зардал үүнд хамаарахгүй.
Дансны үнэ Carrying amount Дансны үнэ гэдэг нь аливаа хуримтлагдсан элэгдэл ба хуримтлагдсан үнэ цэнэ бууралтын гарзыг хассаны дараа хөрөнгийг хүлээн зөвшөөрдөг дүн юм.
Дахин ангилах өдөр Reclassification date Аж ахуйн нэгж санхүүгийн хөрөнгөө дахин ангилахад хүргэсэн бизнесийн загварын өөрчлөлтийн хийсний дараах анхны тайлагналын хугацааны эхний өдөр.
Дахин ангиллын тохируулга Reclassification adjustments Бусад дэлгэрэнгүй орлогын хэсэгт тайлант үед эсвэл өмнөх тайлант үед хүлээн зөвшөөрсөн байсан дүнг тайлант үеийн ашиг, алдагдалд дахин ангилсан дүн.
Дахин гаргасан опцион Reload option Өмнөх хувьцааны опционыг зах зээлийн үнээр үнэлж гаргасан шинэ опцион.
Дахин гаргах нөхцөл Reload feature Опцион эзэмшигч өмнө нь гаргасан опционыг мөнгөнд бус харин хувьцаанд хөрвүүлсэн тохиолдолд нэмэлт хувьцааны опцион гаргахад хүргэдэг нөхцөл.
Дериватив Derivative Дериватив нь доор дурдсан гурван шинжийг бүгдийг хангасан санхүүгийн хэрэглүүр буюу бусад гэрээ юм:
(а) Тогтоосон хүүний түвшин, санхүүгийн хэрэглүүрийн үнэ, бараа бүтээгдэхүүний үнэ, гадаад валютын ханш, үнэ эсвэл түвшний индекс, зээлийн зэрэглэлийн эсвэл зээлийн индекс буюу бусад хувьсагчид, түүний дотор санхүүгийн бус хувьсагчдын хувьд тухайн гэрээний аль нэг талын хувьд онцлог биш хувьсагчдын өөрчлөлтөөс (заримдаа”суурь хувьсагч” гэж нэрлэдэг) шалтгаалан үнэ цэнэ нь өөрчлөгддөг;
(б) Зах зээлийн хүчин зүйлсийн өөрчөлтөд ижил байдлаар хандахаар хүлээгдэх бусад төрлийн гэрээгээр шаардахаас багаанхны цэвэр хөрөнгө оруулалт шаардагддаг, буюу эсвэл анхны цэвэр хөрөнгө оруулалт огт шаардагддаггүй; ба
(в) Ирээдүйд төлөгддөг.
Дериватив санхүүгийн хэрэглүүр Derivative financial instruments Санхүүгийн анхдагч үндсэн хэрэглүүрийн нэг ба түүнээс олон санхүүгийн эрсдлийг талуудын хооронд шилжүүлэхэд нөлөөлдөг эрх ба үүргийг бий болгодог санхүүгийн опцион, фючерс, форвард, хүүний түвшний своп, валютын своп зэрэг санхүүгийн хэрэглүүрүүд. Гаргасан эхний өдрөөсөө дериватив санхүүгийн хэрэглүүр нь тааламжтай байж болзошгүй нөхцөлөөр санхүүгийн хөрөнгө, өр төлбөрөө нөгөө талтай арилжаалах гэрээний эрхийг нэг талд олгох буюу тааламжгүй байж болзошгүй нөхцөлөөр нөгөө талтай санхүүгийн хөрөнгө, өр төлбөрөө арилжаалах гэрээний үүргийг нэг талд хариуцуулдаг юм. Гэхдээ энэ нь гэрээний эхний өдөр ч, гэрээний хугацаа дуугавар болоход ч санхүүгийн анхдагч үндсэн хэрэглүүрийг ерөнхийдөө шилжүүлэхгүй. Зарим хэрэглүүр нь арилжаалах эрх, үүргийг хоёуланг нь агуулж байдаг. Арилжааны нөхцөлийг дериватив хэрэглүүрийг гаргасан өдөр тодорхойлдог тул санхүүгийн зах зээлд үнэ өөрчлөгдсөнөөр уг нөхцөл нь тааламжтай эсвэл тааламжгүй болдог.
Дотоод үнэ цэнэ Intrinsic value Харилцагч талын хүлээн авах хувьцааны бодит үнэ цэнэ ба уг хувьцааг худалдан авах үнэ хоёрын хоорондын зөрүү. Харилцагч талын захиалах (нөхцөлт эсвэл нөхцөлт бус) эсвэл хүлээн авах хувьцааны бодит үнэ цэнэ ба тухайн харилцагч тал эдгээр хувьцаанд төлөх шаардлагатай үнэ  (хэрэв байгаа бол)-ийн зөрүү. Жишээлбэл, хөрөнгийн бирж дээр 15ТН-ээр зарагдаж буй хувьцааны опционы бодит үнэ цэнэ нь 20ТН бол дотоод үнэ цэнэ нь 5ТН болно.
Ердийн арга замаар худалдан авалт эсвэл борлуулалт Regular way purchase or sale Ердийн арга замаар худалдан авалт эсвэл борлуулалт гэдэг нь холбогдох зах зээлд тогтсон дүрэм, журмаар ихэвчлэн тогтоосон хугацаанд багтаан хөрөнгийг шилжүүлэхийг шаардсан нөхцөл бүхий гэрээгээр санхүүгийн хөрөнгийг худалдан авах буюу борлуулахыг хэлнэ.
Жилийн төсөв Annual budget Жилийн төсөв гэдэг нь нэг жилийн батлагдсан төсвийг хэлнэ. Хэвлэн нийтлүүлсэн төсвийн урьдчилсан тооцоо эсвэл төсвийн хугацаанаас давсан хугацаагаар гаргасан төсөвлөлтийг энд хамруулахгүй.
Жинлэсэн дундаж өртгийн арга Weighted average cost formula Жинлэсэн дундаж өртгийн аргын үед тайлант үеийн эхэнд байсан ижил төрлийн бараа материал болон тайлант үеийн туршид худалдаж авсан эсвэл үйлдвэрлэсэн ижил төрлийн бараа материалын жинлэсэн дундаж өртгөөр нэгжийн өртгийг тодорхойлно. Жинлэсэн дундаж өртгийг тухайн аж ахуйн нэгжийн онцлогоос хамааруулан үечилсэн сууриар эсвэл нэмж татан авалт хийх бүрт тооцож болно.
Завсар үеийн санхүүгийн тайлан Interim financial report Завсрын хугацаанд бэлтгэж байгаа иж бүрэн санхүүгийн тайлан (НББОУС1-д тодорхойлогдсон) эсвэл иж бүрэн хураангуйлсан санхүүгийн тайлангийн (34-р стандартад тодорхойлогдсон)  аль нэгийг агуулсан санхүүгийн тайлан.
Завсарын хугацаа Interim period Санхүүгийн бүтэн жилээс богино хугацаа бүхий санхүүгийн тайлан гаргах хугацаа.
Зардал Expenses Өмчлөгчдөд хувиарласан хувиарлалтаас бусад эздийн өмчийг бууруулах өр төлбөрийн өсөлт, хөрөнгийн хуучрал болон гадагш урсгалын хэлбэртэй тайлант үеийн эдийн засгийн үр өгөөжийн бууралт.
Засгийн газрын буцалтгүй тусламж Government grants Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой өнгөрсөн болон ирээдүйн хугацаанд дагаж мөрдөх тодорхой нөхцөлтэйгөөр аж ахуйн нэгжид нөөц хэлбэрээр шилжүүлсэн Засгийн газрын туслалцаа. Ул үндэслэлтэй үнэлгээ тогтоох боломжгүй Засгийн газрын туслалцаа болон аж ахуйн нэгжийн бизнесийн хэвийн ажил гүйлгээнээс салган үзэх боломжгүй Засгийн газартай холбоо бүхий л ажил гүйлгээ нь Засгийн газрын буцалтгүй тусламжинд хамаарахгүй.
Засгийн газрын ерөнхий сектор General Government Sector Засгийн газрын ерөнхий сектор нь санхүүгийн тайлагналын статистик суурьт тодорхойлогдсон төв засгийн газрын бүх байгууллагыг хамруулна.
Засгийн газрын оролцоотой аж ахуйн нэгж Government-related entity Дангаараа засгийн газрын хяналтанд байдаг, эсвэл хамтарсан хяналтанд байдаг эсвэл түүний мэдэгдэхүйц нөлөөлөлд байдаг аж ахуйн нэгж.
Засгийн газрын туслалцаа Government assistance Тогтоосон шалгуурыг хангасан аж ахуйн нэгжид, эсвэл нэг хэсэг аж ахуйн нэгжид эдийн засгийн тусгай өгөөжийг олгоход чиглэгдсэн Засгийн газрын үйл ажиллагаа.
Зах зээлийн нөхцөл Market condition Өмчийн хэрэглүүрийн хэрэгжих үнэ, баталгаажих нөхцөлтэй холбоотой нөхцөлүүд бөгөөд энэ нь тусгайлан тогтоосон хувьцааны үнэ эсвэл хувьцааны опционы дотоод үнэ цэнийн тогтоосон дүнг хадгалан барих, эсвэл бусад аж ахуйн нэгжийн өмчийн хэрэглүүрийн зах зээлийн үнийн индексээс хамаарах тухайн аж ахуйн нэгжийн өмчийн хэрэглүүрийн зах зээлийн үнэд үндэслэн тогтоосон онцгой зорилтот үр дүнд хүрэх зэрэг аж ахуйн нэгжийн өмчийн хэрэглүүрийн зах зээлийн үнэтэй хамааралтай байдаг.
Зах зээлийн үнэ цэнэ Market value Зах зээлийн үнэ цэнэ гэдэг нь идэвхитэй зах зээл дээр санхүүгийн хэрэглүүрийг худалдан авахад үүссэн өр төлбөр, эсвэл худалдан борлуулахад олж авах дүнг хэлнэ.
Зах зээлийн эрсдэл Market risk Зах зээлийн үнийн өөрчлөлтийн улмаас санхүүгийн хэрэглүүрийн бодит үнэ цэнэ буюу ирээдүйн мөнгөн гүйлгээ хэлбэлзэх эрсдэл. Зах зээлийн эрсдэл нь гурван  төрлийн эрсдэлээс бүрдэнэ: валютын эрсдэл, хүүний түвшний эрсдэл болон бусад үнийн эрсдэл.
Зогсоосон үйл ажиллагаа Discontinued operation Нэг бол борлуулсан эсвэл борлуулахаар эзэмшиж байгаа гэж ангилагдсан аж ахуйн нэгжийн аль нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд дараах шинжтэй байна:
а) бизнесийн бие даасан томоохон чиглэл эсвэл газарзүйн бүс,
б) бизнесийн бие даасан томоохон хэсэг  эсвэл борлуулах хөрөнгийн бэлтгэгдсэн төлөвлөгөөнд багтсан газарзүйн бүс; эсвэл
в) дахин борлуулах цорын ганц зорилгоор худалдан авч эзэмшсэн охин компани.
Зохицуулалтаар хойшлогдсон дансны үлдэгдэл Regulatory deferral account balance   (IFRS 14.A) The balance of any expense (or income) account that would not be recognised as an asset or a liability in accordance with other Standards, but that qualifies for deferral because it is included, or is expected to be included, by the rate regulator in establishing the rate(s) that can be charged to customers.
Зөвшөөрсөн өдөр Grant date Аж ахуйн нэгж болон нөгөө тал (ажилчдыг оролцуулан) хувьцаанд суурилсан төлбөрийн хэлцлийн бүх нөхцөлийг харилцан зөвшөөрч уг хэлцэлийг байгуулсан өдөр. Энэ өдөр аж ахуйн нэгж нь харилцагч талдаа баталгаажих нөхцөлийг тавьж, уг аж ахуйн нэгжийн мөнгө, бусад хөрөнгө эсвэл өмчийн хэрэглүүрийг эзэмших эрхийг шилжүүлдэг. Хэрэв хэлцэл нь зайлшгүй  батлагдах (жишээлбэл, хувьцаа эзэмшигчдээр) үйл явц бол түүнийг зөвшөөрсөн өдрийг батлагдсан өдөр гэж үзнэ.
Зөвшөөрсөн өмчийн хэрэглүүр Equity instrument granted Хувьцаанд суурилсан төлбөрийн хэлцлийн дагуу өмчийн хэрэглүүрийг аж ахуйн нэгжээс нөгөө талдаа олгосон эрх.
Зөвшөөрсөн төсөв Appropriation Зөвшөөрсөн төсөв гэдэг нь хууль тогтоомжид эсвэл ижил түвшний эрхэд тодорхойлогдсон зориулалтаар сангийн хуваарилалтыг хийхийн тулд хууль тогтоогчоос олгосон эрх юм.
Зэрэгцүүлэгдэх байдал Comparability Хэрэглэгчдэд зүйлүүдийн хоорондын ижил төстэй ба ялгаатай байдлыг тодорхойлж, ойлгож мэдэх боломжийг олгодог чанарын шинж юм.
Зэрэгцүүлэгдэх суурь Comparable basis Зэрэгцүүлэгдэх суурь гэдэг нь батлагдсан төсөвтэй, нягтлан бодох бүртгэлийн ижил суурьтай, ижил ангилалд үндэслэсэн, ижил төстэй байгууллагуудад зориулан, ижил хугацаатай тайлангийн үед толилуулсан гүйцэтгэлийн дүн юм.
Зээл ба авлага Loans and receivables Зээл ба авлага нь идэвхтэй зах зээл дээрх жишиг үнэ тогтоогоогүй тогтмол буюу тодорхойлж болох төлбөртэй доор дурдсанаас бусад дериватив бус хөрөнгө юм.
(а)Байгууллага ойрын ирээдүйд эсвэл нэн даруй худалдах зорилготой байгаа бөгөөд арилжаалах зориулалтаар эзэмшсэн гэж ангилагдах хөрөнгө болон анх хүлээн зөвшөөрөх үед байгууллага ашиг, алдагдлын дараах бодит үнэ цэнээр илэрхийлсэн гэж тодорхойлсон хөрөнгө;
(б) Байгууллага анх хүлээн зөвшөөрөх үедээ борлуулах боломжтой гэж тодорхойлсон хөрөнгө; ба
(в) Зээлийн үнэ цэнийн бууралтаас бусдаар эзэмшигч нь бүх анхны хөрөнгө оруулалтаа үндсэндээ нөхөж чадахгүй бөгөөд борлуулах боломжтой гэж ангилсан хөрөнгө.
Зээл ба авлага оролцоогүй хөрөнгийн нөөцөөс олж авсан хувь оролцоо бол зээл ба авлага (жишээ нь, хамтын сан ба түүнтэй төстэй сан дахь хувь оролцоо) биш юм.
Зээлийн өглөг Loans payable Зээлийн өглөг гэдэг нь хэвийн төлбөрийн нөхцлийн дагуу төлөх богино хугацаат худалдааны өглөгөөс бусад санхүүгийн өр төлбөр юм.
Зээлийн өртөг Borrowing cost Аж ахуйн нэгжийн хөрөнгө зээлдэн авахтай холбогдож үүссэн хүү болон бусад зардал.
зээлийн өсөн нэмэгдэх хүүний түвшин (түрээслэгчийн) Incremental borrowing rate of interest (lessee’s) Түрээслэгчийн ижил төстэй түрээст төлөх ёстой байсан хүүний түвшин, эсвэл түрээсийн үүссэн өдөр түрээсийн хөрөнгийг худалдан авахад шаардагдах мөнгийг ижил хугацаатай, адил баталгаатай зээлдэхэд төлөх хүүний түвшин.
Зээлийн эрсдэл Credit risk Зээлийн эрсдэл гэдэг нь нөгөө тал үүргээ биелүүлээгүйн улмаас санхүүгийн хэрэглүүрийн нэг тал санхүүгийн алдагдал хүлээх эрсдэл юм.
Идэвхитэй зах зээл Active market Идэвхитэй зах зээл гэдэг нь дараах бүх нөхцөл оршин байгаа зах зээл юм:
(a) Тухайн зах зээлд арилжаалагдаж буй зүйлс нь ижил төсөөтэй;
(б) Арилжаанд оролцоход бэлэн худалдан авагч ба худалдагчийг ихэвчлэн хэдийд ч олж болно;
(в) Үнэ нь олон нийтэд нээлттэй байна.
Иж бүрдлийн хувийн жингийн арга Percentage of completion method Гэрээний иж бүрдлийн үе шаттай уялдуулан орлого, зардлыг хүлээн зөвшөөрөхийг ихэвчлэн иж бүрдлийн хувийн жингийн арга гэдэг. Энэ аргын дагуу, гэрээний орлого нь гэрээний иж бүрдлийн үе шатанд гарсан гэрээний зардалтай уялдах бөгөөд ингэснээр орлого, зардал ба ашгийг тайлагнахдаа иж бүрдэл болсон ажилтай хувь тэнцүүлэн хуваарилах боломжтой. Энэ арга нь тайлант үеийн гэрээний үйл ажиллагаа ба гүйцэтгэлийн цар хүрээний талаарх ашигтай мэдээллийг өгдөг.
Ирээдүйд мөрдөх Prospective application Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт болон нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлтийн нөлөөг хүлээн зөвшөөрч ирээдүйн мөрдөх гэдэг нь:
(а) Нягтлан бодох бүртгэлийн бодлого өөрчлөгдсөн өдрөөс хойш гарсан ажил гүйлгээ, үйл явдлыг шинэ бүртгэлийн бодлогоор бүртгэх; болон
(б) Тооцооллын өөрчлөлтийн нөлөөг гарсан тайлант үе болон ирээдүйн тайлант үеүдэд хүлээн зөвшөөрч бүртгэх.
Ирээдүйн эдийн засгийн үр өгөөж Future economic benefit Аж ахуйн нэгжид шууд ба шууд бусаар мөнгө ба мөнгөтэй адилтгах хөрөнгийн орох урсгалыг бий болгох боломж. Энэ боломж нь тухайн аж ахуйн нэгжийн үндсэн үйл ажиллагааны
Корпорацийн хөрөнгө Corporate assets Хяналтанд байгаа мөнгө бий болгогч нэгж болон бусад мөнгө бий болгогч нэгжийн аль алины ирээдүйн мөнгөн урсгалд хувь нэмрээ оруулах гүүдвилээс бусад бүх хөрөнгө юм.
Корридор Corridor’ ажил эрхлэлтийн дараах тэтгэмжийн үүргийн тооцооллыг хамгийн сайн тооцооллын муж.
Материаллаг байдал Material Материаллаг байдал гэдэг нь зүйлүүдийг дангаар нь юм уу хамтад нь орхигдуулснаас эсвэл буруу тайлагнаснаас санхүүгийн тайланг үндэслэж гаргасан хэрэглэгчдийн эдийн засгийн шийдвэрт нөлөөлөх байдал. Материаллаг байдал нь тухайн нөхцөл байдалд орхигдуулсан юмуу буруу тайлагнасан зүйлийн мөн чанар, хэмжээнээс шалтгаална. Зүйлийн хэмжээ, мөн чанар эсвэл эдгээрийн нэгдэл нь тодорхойлогч хүчин зүйл байж болно.
Мөнгө Cash Мөнгө гэдэгт бэлэн мөнгө болон хугацаагүй хадгаламж багтана.
Мөнгө бий болгогч нэгж Cash-generating unit Мөнгөний орох урсгалыг үүсгэдэг хөрөнгийн хамгийн бага тодорхойлогдох бүлэг.
Мөнгө бий болгогч хөрөнгийн ашиглалтын үнэ Value in use of a cash-generating asset Мөнгө бий болгогч хөрөнгийн ашиглалтын үнэ цэнэ гэдэг нь хөрөнгийн байнгын ашиглалтаас болон түүний ашиглалтын хугацааны эцэст данснаас хассанаас олохоор хүлээгдэж буй ирээдүйн тооцоолсон мөнгөн гүйлгээний өнөөгийн үнэ цэнэ юм.
Мөнгө бий болгогч хөрөнгийн үнэ цэнийн бууралт Impairment loss of a cash-generating asset Мөнгө бий болгогч хөрөнгийн үнэ цэнийн бууралт гэдэг нь нөхөгдөх дүнгээс давсан хөрөнгийн дансны үнийн дүн юм.
Мөнгө бий болгогч хөрөнгө Cash-generating assets Мөнгө бий болгогч хөрөнгө гэдэг нь арилжааны өгөөж бий болгох үндсэн зорилготойгоор эзэмшиж буй хөрөнгүүд юм.
Мөнгө үл бий болгогч хөрөнгийн ашиглалтын үнэ цэнэ Value in use of a non-cash-generating assets Мөнгө үл бий болгогч хөрөнгийн ашиглалтын үнэ цэнэ гэдэг нь хөрөнгийн үлдэх үйлчилгээний боломжийн өнөөгийн үнэ цэнэ юм.
Мөнгө үл бий болгогч хөрөнгийн үнэ цэнийн бууралт Impairment loss of a non-cash-generating asset Мөнгө үл бий болгогч хөрөнгийн үнэ цэнийн бууралт гэдэг нь нөхөгдөх үйлчилгээний дүнгээс давсан хөрөнгийн дансны үнийн дүн юм.
Мөнгө үл бий болгогч хөрөнгө Non-cash-generating assets Мөнгө үл бий болгогч хөрөнгө гэдэг нь мөнгө бий болгогч хөрөнгөөс бусад хөрөнгүүд юм.
Мөнгөн бус зүйлс Non-monetary items Мөнгөн бус зүйлс гэдэг нь мөнгөн зүйлсэд хамаардаггүй зүйлс болно.
Мөнгөн гүйлгээ Cash flow Мөнгө ба мөнгөтэй адилтгах хөрөнгийн дотогш, гадагш чиглэсэн урсгалууд.
Мөнгөн зүйлс Monetary items Мөнгөн зүйлс гэдэг нь тогтмол буюу дүнг нь тодорхойлох боломжтой валютын нэгжээр хүлээн авах эсвэл төлөхөөр эзэмшиж байгаа валют болон хөрөнгө, өр төлбөр юм.
Мөнгөн хөрөнгө Monetary assets Бэлнээр эзэмшиж байгаа мөнгө болон хүлээн авах мөнгөн дүн нь тодорхой эсвэл тодорхойлох боломжтой хөрөнгө.
Мөнгөөр илэрхийлсэн санхүүгийн хөрөнгө ба санхүүгийн өр төлбөр Monetary financial assets and financial liabilities Мөнгөөр илэрхийлсэн санхүүгийн хөрөнгө ба санхүүгийн өр төлбөр (мөн мөнгөөр илэрхийлсэн санхүүгийн хэрэглүүр гэж нэрлэдэг) гэдэг нь тогтмол дүнтэй эсвэл дүнг нь тодорхойлох боломжтой мөнгөөр төлөгдөх буюу хүлээн авах санхүүгийн өр төлбөр буюу санхүүгийн хөрөнгө юм.
Мөнгөөр төлөгдөх хувьцаанд суурилсан төлбөр бүхий ажил гүйлгээ Cash-settled share-based payment transaction Аж ахуйн нэгжийн бэлтгэн нийлүүлэгчид төлөх өр болох худалдан авсан бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг тооцохдоо аж ахуйн нэгжийн хувьцаа болон өмчийн бусад хэрэглүүрийн (хувьцаа болон хувьцааны опцион орно) үнэнд үндэслэн тооцсон ажил гүйлгээ.
Мөнгөтэй адилтгах хөрөнгө Cash equivalents Үнэ цэнийг нь өөрчлөх өчүүхэн бага эрсдэлийг мэдэрдэг, мөнгөний тодорхой дүнд чөлөөтэй хувирдаг, хөрвөх чадвар сайтай богино хугацааны хөрөнгө оруулалт.
Мэдэгдэхүйц нөлөөлөл Significant influence Мэдэгдэхүйц нөлөөлөл гэж (энэ стандартын зорилгоор) санхүүжигчийн санхүүгийн болон үндсэн үйл ажиллагааны бодлогын талаар шийдвэр гаргахад оролцох эрхтэй боловч тэдгээр бодлогыг дангаараа эсвэл хамтран хянах эрхгүй байхыг хэлнэ.
найдвартай Reliable Мэдээлэл нь бүрэн гүйцэт, төв голч, алдаагүй байгаа үед түүнийг найдвартай гэж үзнэ.
Нийгмийн хамгааллын нийлмэл хөтөлбөр Composite social security programs Нийгмийн хамгааллын нийлмэл хөтөлбөр нь хуулийн дагуу байгуулагддаг бөгөөд
(а) Ажил эрхлэлтийн дараах тэтгэмжийг олгохдоо олон ажил олгогчтой төлөвлөгөөтэй адил ажиллах; ба мөн
(б) Ажилтны үзүүлсэн үйлчилгээний солилцооны бус тэтгэмжээр хангана.
Нийлмэл санхүүгийн хэрэглүүр Compound financial instrument Аж ахуйн нэгжийн хувьд өр төлбөр болон өмчийн хоёулангийнх нь элементийг агуулсан санхүүгийн хэрэглүүр.
Нийт дэлгэрэнгүй орлого Total comprehensive income Тайлант үед өмчийн бүрэлдэхүүнд гарсан эзэмшигчдийн  эзэмшлийн хувь хэмжээний ажил гүйлгээний өөрчлөлтөөс бусад ажил гүйлгээ, үйл явдлын өөрчлөлт.
Нийтлэг зориулалттай санхүүгийн тайлан General purpose financial statements Аж ахуйн нэгжийг өөрсдийн тодорхой нэг мэдээллийн хэрэгцээнд зориулан тайлан бэлтгэхийг шаарддаггүй хэрэглэгчдийн хэрэгцээг хангахад чиглэсэн тайлан.
Ногдол ашиг Dividends тодорхой ангиллын капиталыг эзэмшиж буй хувь хэмжээгээр нь хувьцаат капитал эзэмшигчдэд хуваарилсан ашгийн хуваарилалт.
Нөөц Provision Нөөц гэдэг нь цаг хугацаа эсвэл дүнгийн хувьд тодорхой бус өр төлбөр юм.
Нөхөгдөх дүн Recoverable amount Нөхөгдөх дүн гэдэг нь мөнгө бий болгогч хөрөнгийн бодит үнэ цэнээс борлуулалттай холбоотой зардлыг хассан дүн ба ашиглалтын үнэ цэнийн аль их байгаа дүн.
Нөхөгдөх үйлчилгээний дүн Recoverable service amount Нөхөгдөх үйлчилгээний дүн гэдэг нь мөнгө бий болгогч хөрөнгийн бодит үнэ цэнээс борлуулалттай холбоотой зардлыг хассан дүн ба ашиглалтын үнэ цэнийн аль их байгаа дүн.
Нөхөн олговор Compensation Нөхөн олговорт дараах зүйлс багтана:
(а) цалин, хөлс, нийгмийн хамгааллын шимтгэл, ээлжийн амралтын цалин, өвчтэй хугацааны тэтгэмж, ашиг хуваалт ба шагнал зэрэг ажилчдын богино хугацааны тэтгэмж (хэрэв тайлант үеийн эцсээс хойшхи арван хоёр сарын дотор төлөгдөх бол) болон одоогийн ажилчдад олгодог мөнгөн бус тэтгэмж (эмнэлгийн үйлчилгээ, байрны хөлс, унааны хөлс, үнэгүй буюу хөнгөлөлттэй бараа, үйлчилгээ);
(б) тэтгэвэр, бусад ажил эрхлэлтийн дараах тэтгэвэр, тэтгэмж, ажил эрхлэлтийн дараах амь даатгал ба ажил эрхлэлтийн дараах эмнэлгийн үйлчилгээ зэрэг ажил эрхлэлтийн дараах тэтгэмж;
(в) ажилчдын бусад урт хугацааны тэтгэмж, үүнд удаан жилийн буюу саббатикал1, ойн баярын буюу удаан жил ажилласны бусад тэтгэмж, удаан хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж болон тайлант үеийн эцсээс хойш арван хоёр сар буюу түүнээс илүү хугацаанд төлөгдөх ашиг хуваалт, шагнал болон хойшлуулсан нөхөн олговор хамаарна;
(г) ажлаас халагдсаны тэтгэмж; болон
(д) хувьцаанд суурилсан төлбөр.
Нөхцөлт зээл Forgivable loans Зээлдэгч тодорхой тогтоосон шалгуурыг хангасан нөхцөлд буцаан төлбөрөөс чөлөөлөхөөр амласан зээл.
Нуугдмал хүүний түвшин Imputed rate of interest Дараах хоёрын аль илүү тодорхой байгаа нь:
(а) ижил зээлжих чадвар бүхий аж ахуйн нэгжийн гаргасан ижил санхүүгийн хэрэгслийн давамгайлах хүүгээр; эсвэл
(б) бараа, үйлчилгээний нэрлэсэн дүнг уг бараа, үйлчилгээг бэлэн мөнгөөр борлуулсанаар хүлээн авч болох дүн хүртэл дискаунтчилах хүүний хувь.
нэг төлбөрөөр гүйцэтгэх хэлцэл Master netting arrangement Нэг бизнесийн түнштэй санхүүгийн хэрэглүүрийн хэд хэдэн ажил гүйлгээг хийдэг аж ахуйн нэгжид аливаа нэг гэрээг биелүүлэхгүй байх эсвэл гэрээний хугацаа дуусгавар болох үйл явдлын үед уг хэлцэлд хамаарах бүх санхүүгийн хэрэглүүрийг цэвэр дүнгээр барагдуулах боломжийг олгодог.
Нэгдэгч Acquiree Бизнесийн нэгдлээр нэгтгэгч нь хяналтыг нь авч байгаа бизнесийн байгууллага.
Нэгж хувьцаанд ногдох суурь ашиг Basic earnings per share Толгой компанийн энгийн хувьцаа эзэмшигчдэд хамаарах цэвэр ашиг, алдагдал (хүртвэр)-ыг тайлант хугацааны туршид эргэлтэнд байсан энгийн хувьцааны жинлэсэн дундаж тоо (хуваарь)-нд хуваасан дүн.
Нэгж хувьцаанд ногдох хорогдуулсан ашиг Diluted earnings per share тухайн тайлант үед байгаа энгийн хувьцааны жинлэсэн дундаж тоонд хуваагдсан (хуваагч), бүх хорогдуулах боломжит энгийн хувьцааны нөлөөг тохируулсан толгой компаний энгийн хувьцаа эзэмшигчидтэй холбоотой ашиг, алдагдал (хуваагдагч).
Нэгтгэгч Acquirer Нэгдэгч аж ахуйн нэгжийн хяналтыг авсан аж ахуйн нэгж.
Нэгтгэсэн санхүүгийн тайлан Consolidated financial statements Нэгтгэсэн санхүүгийн тайлан гэдэг нь нэг байгууллага мэтээр толилуулж буй эдийн засгийн нэгдмэл байгууллагын санхүүгийн тайлан юм.
Нягтлан бодох бүртгэлийн ашиг Accounting profit Татварын зардлыг хасахын өмнөх тайлант үеийн ашиг, алдагдал.
Нягтлан бодох бүртгэлийн бодлого Accounting policies Санхүүгийн тайланг бэлтгэх болон толилуулахдаа аж ахуйн нэгжийн мөрддөг  тусгай зарчим, дүрэм, журам, практик үйл ажиллагаа.
Нягтлан бодох бүртгэлийн суурь Accounting basis Нягтлан бодох бүртгэлийн суурь гэдэг нь аккруэл суурьт Улсын Секторын Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт ба мөнгөн суурьт Улсын Секторын Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандартад тодорхойлсон нягтлан бодох бүртгэлийн аккруэл эсвэл мөнгөн суурийг хэлнэ.
Нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлт Change in accounting estimate Хөрөнгө болон өр төлбөрийн өнөөгийн бодит үнэлэлт, ирээдүйд хүлээгдэж буй ашиг, үүрэг хариуцлагаас үүдэлтэй хөрөнгө, өр төлбөрийн дансны үнийн өөрчлөлтийн тохируулга. Нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлт нь шинэ мэдээ мэдээлэл эсвэл шинэ хөгжил, дэвшилээс үүсдэг ба алдааны залруулгаас үүсэхгүй.
Одоогийн орлуулалтын өртөг Current replacement cost Одоогийн орлуулалтын өртөг гэдэг нь байгууллага тайлангийн өдрөөр уг хөрөнгийг худалдан авахад гарч болох зардал болно.
Одоогийн өртөг Current cost Хэрэв одоо ижил эсвэл ижил төстэй хөрөнгийг олж эзэмшсэн байсан бол түүний оронд төлөх ёстой байсан мөнгө ба мөнгөтэй адилтгах хөрөнгийн дүн. Өр төлбөрийг яг одоо төлж барагдуулахад шаардлагатай мөнгө ба мөнгөтэй адилтгах хөрөнгийн дискаунтчилаагүй дүн.
Одоогийн үйлчилгээний зардал Current service cost Тайлант хугацаанд ажилчдын аж ахуйн нэгжид үзүүлсэн үйлчилгээний үр дүнд тогтоосон тэтгэмжийн хариуцлагын өнөөгийн үнэ цэнийн нэмэгдсэн дүнг хэлнэ.
ойлгомжтой байдал Understandability Мэдээллийг ойлгомжтой ба товч тодорхой ангилж, тайлбарлаж, толилуулах нь үүнийг улам бүр ойлгомжтой болгодог.  Бизнесийн ба эдийн засгийн үйл ажиллагааны ул үндэслэлтэй мэдлэгтэй ба мэдээллийг шалгаж, шинжлэхээр чармайж буй хэрэглэгчдэд зориулан санхүүгийн тайланг бэлтгэдэг.
Олз Gains Эдийн засгийн үр өгөөжийн өсөлт бөгөөд шинж чанараараа орлогоос ялгаагүй.
Олон ажил олгогчтой төлөвлөгөө Multi-employer plans Олон ажил олгогчтой төлөвлөгөө гэдэг нь тогтоосон шимтгэлийн төлөвлөгөө (улсын төлөвлөгөө ба нийгмийн хамгааллын нийлмэл хөтөлбөрөөс бусад) эсвэл тогтоосон тэтгэвэрийн төлөвлөгөө (улсын төлөвлөгөөнөөс бусад) бөгөөд:
(а) Ерөнхий хяналтан доор байдаггүй янз бүрийн байгууллагуудын төлсөн шимтгэлийн хөрөнгийг нийлүүлдэг; ба
(б) Ажилчдыг аль байгууллага нь ажиллуулж буйг үл харгалзан тодорхойлсон шимтгэл болон тэтгэмжийн түвшинд үндэслэн нэгээс олон байгууллагын ажилчдад тэтгэмж олгохдоо эдгээр хөрөнгийг ашигладаг.
Олон-жилийн төсөв Multi-year budget Олон-жилийн төсөв гэдэг нь нэг жилээс дээш хугацаагаар батлагдсан төсөв юм. Хэвлэн нийтлүүлсэн төсвийн урьдчилсан тооцоо эсвэл төсвийн хугацаанаас давсан хугацаагаар гаргасан төсөвлөлтийг энд хамруулахгүй.
Орлого Income Хөрөнгийг бий болгох буюу нэмэгдүүлэх хэлбэрээр тайлангийн хугацаанд эдийн засгийн үр өгөөжийн өсөлт буюу өмч эзэмшигчдийн оруулснаас бусад хэлбэрээр өмчийг нэмэгдүүлэхэд хүргэсэн өр төлбөрийн бууралтыг хэлнэ.
Орлого Revenue Орлого гэдэг нь тухайн тайлангийн хугацаанд эздийн хувь оролцооны өсөлтөөс бусад шалтгаанаар цэвэр хөрөнгө/өмчийг өсгөдөг, эдийн засгийн өгөөж болон үйлчилгээний чадавхиас орох нийт орлогын дотогшлох урсгал юм.
орлого, зардлыг уялдуулах Matching of goods with revenues Тодорхой орлогын зүйл олох болон зардал гарах хоёрын хоорондын шууд холбоон дээр суурилсан орлогын тайланд [дэлгэрэнгүй орлогын тайлан] зардлыг хүлээн зөвшөөрөх үйл явц. Энэ үйл явцад нэг ажил гүйлгээ эсвэл бусад үйл явдлын шууд ба хамтарсан үр дүн болж, орлого ба зардлыг нэгэн зэрэг буюу нэгтгэн хүлээн зөвшөөрөхийг шаардахыг хэлнэ.  Гэхдээ энэ уялдаат зарчмыг хэрэглэснээр хөрөнгө буюу өр төлбөрийн тодорхойлолтонд нийцээгүй зүйлсийг балансанд [санхүүгийн байдлын тайлан] хүлээн зөвшөөрнө гэсэн үг биш юм.
Oрлогын буцалтгүй тусламж Grants related to income Хөрөнгөтэй холбоотой тусламжаас бусад хэлбэрийн Засгийн газрын тусламж.
Орлуулалтын өртөг Deemed cost Тогтоосон өдрөөрх өртөг буюу эсвэл элэгдүүлсэн өртгийн орлуулах дүн. Дараа үеийн элэгдэл буюу хорогдлыг тогтоосон өдөрт аж ахуйн нэгж хөрөнгө эсвэл өр төлбөрөөр анхлан хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэдгээрийн өртөг нь орлуулалтын өртөгтэй тэнцүү гэж үздэг
Оролцогчид Participants Тэтгэврийн төлөвлөгөөний гишүүд болон уг төлөвлөгөөний дагуу тэтгэмж авах эрх бүхий талуудыг хэлнэ.
Орох үнэ Entry price  (IFRS 13.A) The price paid to acquire an asset or received to assume a liability in an exchange transaction.
Орц Inputs (IFRS 13.A) The assumptions that market participants would use when pricing the asset or liability, including assumptions about risk, such as the following:
(a)    the risk inherent in a particular valuation technique used to measure fair value (such as pricing model); and
(b)    the risk inherent in the inputs to the
valuation technique.
Inputs may be observable or unobservable.
Охин компани Subsidiary Өөр аж ахуйн нэгж (толгой компани)-ийн хяналтанд байдаг аж ахуйн нэгж бөгөөд үүнд нөхөрлөл зэрэг хувь нийлүүлээгүй аж ахуйн нэгж мөн багтана.
Өмнөх тайлант үеийн алдаа Prior period errors Өмнөх тайлант үеийн алдаа гэдэг нь дараах холбогдох найдвартай мэдээллийг буруу ашигласан болон ашиглаагүйгээс үүдэн байгууллагын нэг ба түүнээс дээш өмнөх тайлант үеийн санхүүгийн тайланд орхигдсон ба буруу илэрхийлэгдсэн алдааг хэлнэ:
(а) Тухайн тайлант үеүдийн санхүүгийн тайланг гаргахыг зөвшөөрөх үед олдох боломжтой байсан; ба
(б) Тэдгээр санхүүгийн тайланг бэлтгэх болон толилуулах үед мэдээллийг олж авна гэж үндэслэлтэйгээр хүлээгдэж байсан.
Ийм алдаанд математик үйлдлийн алдаа, нягтлан бодох бүртгэлийн бодлогын хэрэглэх үед гарсан алдаа, бодит байдлыг хэтрүүлэн үнэлэх буюу буруугаар тайлбарласан, эсвэл залилангаас үүссэн алдаанууд орно.
Өмнөх хугацааны санхүүгийн тайланг дахин бэлтгэх Retrospective restatement Өмнөх хугацааны санхүүгийн тайланг дахин бэлтгэх гэдэг нь өмнөх тайлант үед тухайн алдаа огт гарч байгаагүй мэтээр санхүүгийн тайлангийн хэсгүүдэд хүлээн зөвшөөрч, хэмжиж, тодруулсан мэдээллийн дүнг залруулахыг хэлнэ.
Өмчийн арга Equity method Хөрөнгө оруулалтыг анх өртгөөр нь бүртгээд, дараах үеэс нь  санхүүжигчийн цэвэр хөрөнгө дэх хөрөнгө оруулагчид ногдох хувийг худалдан авалтын дараах өөрчлөлтөөр тохируулан бүртгэх арга. Хөрөнгө оруулагчийн ашиг, алдагдалд санхүүжигчийн ашиг, алдагдалд эзлэх хөрөнгө оруулагчийн хувь орно.
Өмчийн хувь оролцоо Equity interests Хөрөнгө оруулагч эзэмшсэн аж ахуйн нэгжийн өмчлөлийн хувь оролцоо болон хамтын аж ахуйн нэгжийн өмчлөгч, гишүүн эсвэл оролцогчийн хувь  оролцоо.
Өмчийн хэрэглүүр Equity instruments Өмчийн хэрэглүүр гэдэг нь бүх өр төлбөрийг хассаны дараа байгууллагын хөрөнгөнд үлдэх хувь оролцоог нотлох аливаа гэрээ юм.
Өмчлөгч-эзэмшсэн үл хөдлөх хөрөнгө Owner-occupied property Өмчлөгч-эзэмшсэн үл хөдлөх хөрөнгө гэдэг нь бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээний үйлдвэрлэлт буюу нийлүүлэлтэнд эсвэл захиргааны зориулалтаар ашиглахаар (өмчлөгч юмуу санхүүгийн түрээсээр түрээслэгч) эзэмшиж буй үл хөдлөх хөрөнгө юм.
Өмчөөр хаагдах хувьцаанд суурилсан төлбөр бүхий ажил гүйлгээ Equity-settled share-based payment transaction Аж ахуйн нэгж дараах нөхцөлөөр хийж байгаа хувьцаанд суурилсан төлбөрийн ажил гүйлгээ:                                             (a) өөрөө өмчийн хэрэглүүр (хувьцаа эсвэл хувьцааны опцион) гаргах замаар бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ хүлээн авсан, эсвэл                                                                                       (б) бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хүлээн авсан боловч бэлтгэн нийлүүлэгчид энэ ажил гүйлгээний төлбөрийг барагдуулах үүрэг хүлээгээгүй.
Өндөр магадлалтай байх Highly probable Магадлалтай байхаас илүү их магадлалтай байх.
Өр төлбөр Liability Өр төлбөр гэдэг нь төлбөрийг барагдуулахад эдийн засгийн өгөөж буюу үйлчилгээний чадавхид биелэлээ олсон байгууллагын нөөц гадагш урсахаар хүлээгдэж байгаа, өнгөрсөн үйл явдлын үр дүнд үүссэн өнөөгийн үүрэг хариуцлага юм.
Өр төлбөрийн дансны үнэ Carrying amount of liability Өр төлбөрийн дансны үнэ гэдэг нь санхүүгийн байдлын тайланд өр төлбөрийг хүлээн зөвшөөрсөн дүн болно.
Өртгийн арга Cost method Өртгийн арга гэдэг нь хөрөнгө оруулалтыг өртгөөр нь хүлээн зөвшөөрдөг нягтлан бодох бүртгэлийн арга юм. Хөрөнгө оруулагч нь зөвхөн уг хөрөнгө оруулалтыг худалдан авсан өдрөөс хойш үүссэн санхүүжигчийн хуримтлагдсан ашгаас хуваарилалт авах эрхтэй болсон хэмжээгээр хөрөнгө оруулалтын орлогоо хүлээн зөвшөөрнө. Ийм зүй ёсны эрх буюу ашгийн хувиарлагдсан хэсгийг хөрөнгө оруулалтын нөхөлт гэж үзэж, түүнийг хөрөнгө оруулалтын өртгийн нөхөлт байдлаар хүлээн зөвшөөрнө.
Өртөг Cost Өртөг гэж хөрөнгийг худалдан авч эзэмших эсвэл барьж байгуулах үед төлсөн мөнгө буюу мөнгөтэй адилтгах хөрөнгө эсвэл бусад нөхөн төлбөрийн бодит үнэ цэнэ юм.
Өртөг нэмэх гэрээ Cost plus contract Захиалагч нь зөвшөөрөгдсөн зардал эсвэл бусад аргаар тодорхойлсон зардлыг гэрээ гүйцэтгэгчид нөхөн олгох нөхцөлтэй ба дээрх зардал дээр зардлын нэмэлт хувь эсвэл тогтмол төлбөрийг нэмсэн дүнгээр тохиролцон байгуулсан барилгын гэрээ.
Практик боломжгүй Impracticable Практик боломжгүй гэдэг нь байгууллага нь хэрэгжүүлэх ул үндэстэй оролдлого бүрийг хэрэгжүүлсний дараа тухайн шаардлагуудыг даган мөрдөх боломжгүй нөхцөл байдал юм.
Сан бүрдүүлэлт (ажил эрхлэлтийн дараах) Funding (post employment benefits) Аж ахуйн нэгжийн өөртөө эсвэл санд төлж буй шимтгэл, зарим тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийн ажилчид төлж болдог бөгөөд тухайн сан нь тайлагнагч аж ахуйн нэгжээсээ хууль эрхзүйн талаасаа тусдаа бөгөөд энэ сангаас ажилчдын тэтгэвэр, тэтгэмж төлөгддөг.
Санхүүгийн байдал Financial position Баланс дээр толилуулсан шиг [санхүүгийн байдлын тайлан] аж ахуйн нэгжийн хөрөнгө, өр төлбөр, эздийн өмчийн харилцан хамаарал.
Санхүүгийн баталгааны гэрээ Financial guarantee contract Санхүүгийн баталгааны гэрээ нь өрийн хэрэглүүрийн анхны буюу өөрчлөгдсөн нөхцлийн дагуу зээлдэгч нь зохих хугацаандаа төлбөрөө барагдуулаагүйн улмаас үүссэн гарзыг эзэмшигчид нөхөн төлөх зорилгоор тодорхой төлбөрийг барагдуулахыг гаргагчаас шаарддаг гэрээ юм.
Санхүүгийн өр төлбөр Financial liability Санхүүгийн өр төлбөр гэдэг нь гэрээний үүрэг бүхий аливаа өр төлбөр бөгөөд:
(а) өөр байгууллагад мөнгө буюу бусад санхүүгийн хөрөнгийг нийлүүлэх; эсвэл
(б) өөр байгууллагатай санхүүгийн хэрэглүүрийг боломжит тааламжгүй нөхцлөөр солилцох.
Байгууллага нь санхүүгийн хөрөнгөөр эсвэл өөрийн өмчийн үнэт цаасны хэлбэрээр төлбөр хийснээр барагдаж болох гэрээний үүрэг хүлээсэн байж болно. Үүргийг биелүүлэхэд шаардагдах өмчийн үнэт цаасны тоо нь түүний бодит үнэ цэнийн өөрчлөлтөөр хэлбэлздэг тохиолдолд төлбөр хийсэн тухайн өмчийн үнэт цаасны нийт бодит үнэ цэнэ нь гэрээний үүргийн дүнтэй байнга тэнцүү байх учраас үүрэг биелүүлэгч нь уг өмчийн үнэт цаасны үнийн хэлбэлзлээс олз буюу гарз хүлээхгүй. Ийм үүргийг байгууллагын санхүүгийн өр төлбөр гэж бүртгэвэл зохино.
Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт International Financial Reporting Standards (IFRSs) Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандартын Зөвлөл (НББОУСЗ)-өөс баталж гаргасан стандарт болон тайлбарыг хэлнэ. Үүнд:                                                                                             (а) Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт;                                                   (б) Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт;                                           (в) Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Тайлбарын Хороо (СТОУТХ); эсвэл                                                                                                                           (г) Байнгын Тайлбарын  Хороо (БТХ).
Санхүүгийн тайлангууд Financial statements Иж бүрэн санхүүгийн тайлан дараах бүрэлдэхүүнтэй байна:
(a) Тайлант үеийн эцсээрх санхүүгийн байдлын тайлан;                                                                                       (б) Тайлант үеийн дэлгэрэнгүй орлогын тайлан;
(в) Тайлант үеийн өмчийн өөрчлөлтийн тайлан;                                                        (г) Тайлант үеийн мөнгөн гүйлгээний тайлан;
(д) Тэмдэглэл, энд нягтлан бодох бүртгэлийн бодлогын мэдэгдэхүйц хэмжээний өөрчлөлт болон бусад тайлбар мэдээллийг харуулна;
(е) аж ахуйн нэгж нь нягтлан бодох бүртгэлийн буцаах горимыг хэрэглэсэн эсвэл өмнөх үерүү дахин тайлагнасан, эсвэл санхүүгийн тайлангийн зүйлсийг дахин ангилсан бол хамгийн эхний зэрэгцүүлэгдэх үеийн эхэнд бэлтгэсэн санхүүгийн байдлын тайлан.
Санхүүгийн түрээс Finance lease Санхүүгийн түрээс гэдэг нь хөрөнгийн өмчлөлтэй холбогдсон бараг бүх эрсдэл болон урамшууллыг шилжүүлэх нөхцөл бүхий түрээс юм. Энд өмчлөх эрх шилжих юмуу эсвэл үл шилжиж болно.
Санхүүгийн үйл ажиллагаа Financing activities Санхүүгийн үйл ажиллагаа гэдэг нь байгууллагын хувь оруулсан капитал болон зээлийн бүтэц, хэмжээнд өөрчлөлт оруулах үр дагавар бүхий үйл ажиллагааг хэлнэ.
Санхүүгийн хөрөнгө Financial asset Санхүүгийн хөрөнгөнд дараах хөрөнгө хамаарна:
(а) Мөнгө;
(б) Мөнгө буюу бусад санхүүгийн хөрөнгийг өөр байгууллагаас авах гэрээний эрх;
(в) Санхүүгийн хэрэглүүрийг боломжит тааламжтай нөхцлөөр өөр байгууллагатай солилцох гэрээний эрх; эсвэл
(г) Өөр байгууллагын өмчийн хэрэглүүр
санхүүгийн хөрөнгө ба өр төлбөрийн хорогдуулсан өртөг Amortised cost of a financial asset or financial liability Санхүүгийн хөрөнгө ба санхүүгийн өр төлбөрийг анх хүлээн зөвшөөрөх үед нь хэмжсэн дүнгээс эргүүлэн төлөх үндсэн төлбөрийг хасч, уг анхны дүн ба дуусгавар болгох дүнгийн аливаа зөрүүний үр ашигт хүүний аргыг ашиглан хуримтлуулсан хорогдуулалтыг хасах буюу нэмж, үнэ цэнийн бууралт буюу үл цуглуулагдах байдалтай холбоотой аливаа бууралтыг (шууд буюу эсвэл хасагдуулгын дансыг ашиглан) хассан дүн юм.
Санхүүгийн хөрөнгө буюу санхүүгийн өр төлбөрийн хорогдуулсан өртөг Amortized cost of a financial asset or financial liability Санхүүгийн хөрөнгө буюу санхүүгийн өр төлбөрийн хорогдуулсан өртөг нь санхүүгийн хөрөнгө ба санхүүгийн өр төлбөрийг анх хүлээн зөвшөөрөх үед нь хэмжсэн дүнгээс эргүүлэн төлөх үндсэн төлбөрийг хасч, уг анхны дүн ба дуусгавар болгох дүнгийн аливаа зөрүүний үр ашигт хүүний аргыг ашиглан хуримтлуулсан хорогдуулалтыг хасах буюу нэмж, үнэ цэнийн бууралт буюу үл төлөгдөх байдалтай холбоотой аливаа бууралтыг (шууд буюу эсвэл хасагдуулгын дансыг ашиглан) хассан дүн юм.
Санхүүгийн хэрэгжээгүй орлого Unearned finance income Санхүүгийн хэрэгжээгүй орлого гэдэг нь:                                                                 (а) түрээсийн нийт хөрөнгө оруулалт; болон                                                                        (б)түрээсийн цэвэр хөрөнгө оруулалтын зөрүү байна.
Санхүүгийн хэрэглүүр Financial instrument Санхүүгийн хэрэглүүр гэдэг нь нэг байгууллагын санхүүгийн хөрөнгө болон нөгөө байгууллагын санхүүгийн өр төлбөр эсвэл өмчийн хэрэглүүр хоёрыг аль алиныг нь үүсгэх гэрээ юм.   Дараах бараа бүтээгдэхүүний гэрээнээс бусад аль нэг талд нь бэлэн мөнгө эсвэл зарим бусад санхүүгийн хэрэглүүрээр төлбөр барагдуулах эрхийг олгох нөхцөлтэй бараа бүтээгдэхүүнд суурилсан гэрээг санхүүгийн хэрэглүүр байдлаар бүртгэвэл зохино:
(а) байгууллагын хүлээгдэж буй худалдан авалт, борлуулалт, ашиглалтын шалгуурыг тасралтгүй хангахаар байгуулсан болон хүчин төгөлдөр байгаа,
(б) гэрээний эхлэлтийн үед дээрх зориулалтаар байгуулсан, болон
(в) хүлээн авсанаар төлбөр нь барагдахаар хүлээгдэж байгаа.
Санхүүгийн хэрэглүүрийн анги Class of financial instruments Тодруулга хийгдсэн мэдээллийн мөн чанарт тохирсон ангиллаар  санхүүгийн хэрэглүүрийг бүлэглэх явц бөгөөд ингэхдээ тэдгээр хэрэглүүрийн шинж чанарын харгалзах ёстой.
Санхүүгийн эрсдэл Financial risk Ирээдүйд өөрчлөлт орж болох хүүгийн түвшин, санхүүгийн хэрэглүүрийн үнэ, барааны үнэ, ханшийн өөрчлөлт, үнийн болон түвшний индекс, зээлийн хүү эсвэл зээлийн индекс эсвэл гэрээнд оролцогч талд хамаарахгүй санхүүгийн бус хувьсагчдад хамаарах бусад хувьсагчуудын аль нэгэнд нь ирээдүйд өөрчлөлт орж болох эрсдэл.
Сегмент Segment Сегмент гэдэг нь:    (a) зорилтыг хангахын тулд байгууллагын өнгөрсөн үйл ажиллагааны гүйцэтгэлийг үнэлэх
(б) нөөцийг ирээдүйд хуваарилах талаар шийдвэр гаргах зорилгоор санхүүгийн мэдээллийг тусгайд нь тайлагнахад тохиромжтой бүлэг үйл ажиллагаа буюу ялгагдах боломжтой үйл ажиллагаа юм.
Сегментийн зардал Segment expense Сегментийн зардал гэдэгт сегментийн үндсэн үйл ажиллагаанаас бий болсон сегментэд шууд хамаарах ба зардалтай холбогдсон хэсэг нь ул үндэслэлтэй сууриар сегментэд хуваарилж болох зардал юм. Үүнд: тухайн байгууллагын бусад сегменттэй холбогдон гарч байгаа ажил гүйлгээний зардал ба гадаад талуудад үзүүлсэн үйлчилгээ болон барааны нийлүүлэлтэд хамаарах зардлууд хамаарна. Сегментийн зардалд дараах зүйлс хамаарахгүй:    (а) Санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаггүй бусад сегментээс авсан урьдчилгааны буюу зээлийн хүү;
(б) Сегментийн үйл ажиллагаа нь үндсэндээ санхүүгийн шинж чанартай биш бол хөрөнгө оруулалтын борлуулалтын гарз эсвэл өр барагдуулалтаас үүссэн гарз;
(в) Хараат компани, хамтарсан үйлдвэр эсвэл өмчийн аргаар бүртгэдэг бусад хөрөнгө оруулалтын цэвэр алдагдал эсвэл гарзаас байгууллагад ноогдох хувь;
(г) Орлогын татварыг төлөх хариуцлагатай холбогдсон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хүлээн зөвшөөрөгдсөн орлогын татвар эсвэл орлогын татвартай адилтгах зардал; эсвэл
(д) Байгууллагын түвшинд гарсан ба бүхэлдээ уг байгууллагад хамаарах ерөнхий захиргааны зардал, төв байгууллагын зардал ба бусад зардал. Гэвч зарим үед уг зардал нь сегментийн өмнөөс байгууллагын түвшинд гардаг. Энэ нь сегментийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой ба ул үндэслэлтэй сууриар сегментэд шууд хамааруулах эсвэл хуваарилж болох бол тэр зардлыг сегментийн зардал гэнэ.
УСНББОУС 8-ын дагуу хувь тэнцүүлэн нэгтгэх аргаар бүртгэдэг хамтын хяналтад байгаа байгууллагын зардал дахь хамтран өмчлөгчид ногдох хувь нь сегментийн зардалд хамаарна.
Зөвхөн нэгтгэсэн эсвэл байгууллагын санхүүгийн тайланд цэвэр дүнгээр тусгасан тохиолдолд үндсэндээ санхүүгийн шинж чанартай сегментийн үйл ажиллагааны хувьд хүүгийн орлого ба хүүгийн зардлыг сегментийн тайлагналын зорилгоор ганц цэвэр дүнгээр тайлагнаж болно.
Сегментийн нягтлан бодох бүртгэлийн бодлого Segment accounting policies Сегментийн нягтлан бодох бүртгэлийн бодлого гэдэг нь нэгдсэн бүлэг буюу байгууллагын санхүүгийн тайланг гаргаж толилуулахад мөрддөг нягтлан бодох бүртгэлийн бодлого, мөн түүнчлэн сегментийн тайлагналтай тусгайлан холбогдох нягтлан бодох бүртгэлийн бодлого юм.
Сегментийн орлого Segment revenue Сегментийн орлого гэдгийг төсвийн санхүүжилтээс эсвэл түүнтэй адилтгах эх үүсвэрээс, буцалтгүй тусламжаар, шилжүүлэг, торгууль, хураамж эсвэл гадны хэрэглэгчдэд борлуулсан борлуулалт эсвэл тухайн байгууллагын бусад сегменттэй хийсэн ажил гүйлгээнээс бий болсон сегментэд шууд хамаарах ба ул үндэслэлтэй сууриар сегментэд хуваарилж болох байгууллагын орлогын холбогдох хэсгийг байгууллагын санхүүгийн үр дүнгийн тайланд орлогоор бүртгэнэ. Сегментийн орлогод дараах зүйлс хамаарахгүй:   (а) Сегментийн үйл ажиллагаа нь үндсэндээ санхүүгийн шинж чанартай биш бол бусад сегментэд олгосон зээл ба урьдчилгаанаас олсон хүүний орлогыг багтаасан хүү буюу ноогдол ашгийн орлого; эсвэл
(б) Сегментийн үйл ажиллагаа нь үндсэндээ санхүүгийн шинж чанартай биш бол хөрөнгө оруулалтын борлуулалтын олз эсвэл өр барагдуулалтаас үүссэн олз.
Хэрэв эдгээр зүйлүүд нь нэгтгэгдсэн буюу байгууллагын нийт орлогод хамаарч байвал хараат компанийн, хамтарсан үйлдвэрийн, эсвэл өмчийн аргаар бүртгэдэг бусад хөрөнгө оруулалтын цэвэр ашгаас (алдагдал) байгууллагад ногдох хувийг сегментийн орлогод оруулна.
УСНББОУС 8-ын дагуу хувь тэнцүүлэн нэгтгэх аргаар бүртгэдэг хамтын хяналтанд байгаа байгууллагын орлого дахь хамтран өмчлөгчид ноогдох хувь нь сегментийн орлогод хамаарна.
Сегментийн өр төлбөр Segment liabilities Сегментийн өр төлбөр гэдэг нь сегментийн үндсэн үйл ажиллагаанаас бий болсон сегментэд шууд хамаарах эсвэл ул үндэслэлтэй сууриар уг сегментэд хуваарилж болох үйл ажиллагааны өр төлбөр юм.    Хэрэв сегмент дэх сегментийн зардалд хүүний зардал багтаж байвал түүний сегментийн өр төлбөрт холбогдох хүүтэй өр төлбөр хамаардаг.
УСНББОУС 8-ын дагуу хувь тэнцүүлэн нэгтгэх аргаар бүртгэдэг хамтын хяналтанд байгаа байгууллагын өр төлбөр дэх хамтран өмчлөгчид ноогдох хувь нь сегментийн өр төлбөрт хамаарна.
Орлогын татвар эсвэл орлогын татвартай адилтгах төлбөрийг төлөх хариуцлагатай холбогдсон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хүлээн зөвшөөрөгдсөн орлогын татвар эсвэл орлогын татвартай адилтгах өр төлбөр нь сегментийн өр төлбөрт хамаарахгүй.
Сегментийн хөрөнгө Segment assets Сегментийн хөрөнгө гэдэг нь сегментийн үндсэн үйл ажиллагаанд хэрэглэгддэг ба тухайн сегментэд шууд хамаарах юм уу тухайн сегментэд ул үндэстэй сууриар хуваарилагдаж болох үйл ажиллагааны хөрөнгө юм. Хэрэв сегмент дэх сегментийн орлого нь хүүгийн буюу ногдол ашгийн орлогыг хамруулж байвал түүний сегментийн хөрөнгө нь холбогдох авлага, зээл, хөрөнгө оруулалт буюу орлого бий болгох бусад хөрөнгийг хамруулна.     Орлогын татвар буюу орлогын татвартай адилтгах төлбөрийг төлөх үүрэг хариуцлагатай холбоотой нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хүлээн зөвшөөрсөн орлогын татвар буюу орлогын татвартай адилтгах хөрөнгүүд нь сегментийн хөрөнгөнд хамаарахгүй.
Хэрэв хөрөнгө оруулалтын цэвэр ашиг (алдагдал) нь сегментийн орлогод хамаарах зөвхөн тэр тохиолдолд өмчийн аргаар бүртгэсэн хөрөнгө оруулалт нь сегментийн хөрөнгөнд хамаарна. УСНББОУС 8 Хамтарсан Үйлдвэр Дэх Хувь Оролцоо –ын дагуу хувь тэнцүүлэн нэгтгэх аргаар бүртгэдэг хамтын хяналтанд байгаа байгууллагын үйл ажиллагааны хөрөнгө дэх хамтран өмчлөгчид ноогдох хувь нь сегментийн хөрөнгөнд хамаарна.
Сегментийн хөрөнгө нь тухайн байгууллагын санхүүгийн байдлын тайланд шууд цэвэр дүнг гаргах аргаар тайлагнах холбогдох хасагдуулгыг хассаны дараа тодорхойлогдоно.
Сөрөг хорогдуулалт Antidilution Хэрвээ хөрвөгч үнэт цаасыг хөрвүүлсэн бол, баталгаа буюу опционыг хэрэгжүүлсэн бол эсвэл тусгай нөхцөл хангагдсанаар энгийн хувьцаа гаргасан гэсэн таамаглалын үр дүнд нэгж хувьцаанд ашиг өсөх эсвэл нэгж хувьцаанд ногдох алдагдал буурах явдал.
Спот ханш Spot exchange rate Спот ханш гэдэг нь валютыг шууд солилцох ханш юм.
Стандартыг анх удаа хэрэгжүүлэгч тал First-time adopter СТОУС-д нийцсэн анхны санхүүгийн тайланг бэлтгэн гаргаж буй аж ахуйн нэгж.
СТОУС-д нийцсэн санхүүгийн байдлын эхлэлийн тайлан Opening IFRS statement of financial position СТОУС-д шилжих өдрөөр аж ахуйн нэгжийн гаргасан санхүүгийн байдлын тайлан.
СТОУС-д шилжих өдөр Date of transition to IFRSs Аж ахуйн нэгж СТОУС-д нийцсэн анхны санхүүгийн тайлангаа  СТОУС-ын дагуу иж бүрэн зэрэгцүүлэгдэх мэдээллийг бүрэн агуулж бэлтгэсэн хамгийн эхний тайлант хугацааны эхлэлийн өдөр.
Судалгаа Research Судалгаа гэдэг нь шинжлэх ухааны буюу техникийн шинэ мэдлэг ба ойлголтыг олж авах зорилгоор хийгдсэн анхны буюу төлөвлөгдсөн судалгааны ажил юм.
суутган тооцох Offsetting ‘суутган тооцох эрх’-ийг үз.
Суутган тооцох эрх Set-off, legal right off Зээлдүүлэгчид төлөх дүнг бүгдийг эсвэл түүний хэсгийг уг зээлдүүлэгчээс авах дүнгээс хасах замаар барагдуулах гэрээгээр буюу бусад хэлбэрээр олгогдсон зээлдэгчийн хууль ёсны эрх
Таамаглагдсан гүйлгээ forecast transaction Амлаагүй боловч таамаглаж буй ирээдүйн ажил гүйлгээ.
Тайлагналын өдрийн дараах үйл явдал Events after the reporting date Тайлагналын өдрийн дараах үйл явдал гэдэг нь тайлангийн өдөр ба санхүүгийн тайланг нийтэд гаргахыг зөвшөөрсөн өдрийн хооронд тохиолдсон тааламжтай болон тааламжгүй үйл явдлууд юм. Ийм үйл явдлын хоёр төрлийг тодорхойлвол:
(а) Тайлагналын өдөр оршин байгаа нь нотлогдсон нөхцөл байдал хангагдсан (тайлагналын өдрийн дараах залруулагдах үйл явдал); ба
(б) Тайлагналын өдрийн дараа үүссэн нөхцөл байдал (тайлагналын өдрийн дараах үл залруулагдах үйл явдал).
Тайлагналын сегмент Reportable segment СТОУС 8-ийн дагуу мэдээ мэдээлэл толилуулахыг шаардсан үйл ажиллагааны сегмент.
Тайлагналын үеийн дараах залруулагдах үйл явдал Adjusting events after the reporting period тайлагналын дараа үеийн үйл явдал’-ыг үз.
Тайлагналын үеийн дараах үл залруулагдах үйл явдал Non-adjusting events after the reporting period Тайлант үеийн дараах үйл явдал’-ыг үз.
Тайлангийн өдөр Reporting date Тайлангийн өдөр гэдэг нь санхүүгийн тайланд хамрагдах тайлангийн хугацааны сүүлчийн өдөр болно.
Тайлант үеийн татвар Current tax Тайлант үеийн татвар ногдох ашиг (татварын тайлангаарх алдагдал)-аас орлогын албан татварын өр(нөхөлт)-ийг тооцсон дүн.
Тайлант хугацааны турш эргэлтэнд байсан энгийн хувьцааны жинлэсэн дундаж тоо Weighted average number of ordinary shares outstanding during the period Тайлант хугацааны эхэнд эргэлтэнд байсан энгийн хувьцааны тоон дээр уг тайлант хугацааны туршид гаргасан буюу буцаан авсан энгийн хувьцааны тоог цаг хугацааны жинлэгч хүчин зүйлээр үржүүлж тохируулга хийсэн тоо.
Тасралтгүй байх зарчим going concern Санхүүгийн тайлангуудыг удирдлага аж ахуйн нэгжийг татан буулгах буюу аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох төлөвлөгөөтэй, эсвэл ингэхээс өөр бодит сонголт байхгүйгээс бусад тохиолдолд  тасралтгүй байх зарчмын дагуу бэлтгэгдэнэ.
Татвар Taxes Татвар гэдэг нь засгийн газарт орох орлогыг бүрдүүлэхийн тулд тогтоосон бөгөөд хууль тогтоомжийн дагуу улсын секторын байгууллагуудад албан журмаар төлсөн буюу төлөх эдийн засгийн өгөөж, үйлчилгээний боломж юм. Хууль зөрчсөний улмаас ногдуулж буй торгууль буюу бусад шийтгэвэр нь татварт хамаардаггүй.
Татвар ногдох ашиг (татварын алдагдал) Taxable profit (tax loss) Татварын эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм журмын дагуу орлогын албан татварын өрийг (нөхөх дүнг) тооцох тайлант үеийн ашиг (алдагдал).
Татвар ногдох түр зөрүү Taxable temporary differences Хөрөнгө эсвэл өр төлбөрийн дансны үнийг нөхөх болон барагдуулах үед ирээдүйн үеийн татвар ногдох ашиг (татварын алдагдал)-ийг тодорхойлоход ашиглагдаж буй татвар ногдох орлогод үүсэх түр зөрүү.
Татвар ногдох үйл явдал Taxable event Татвар ногдох үйл явдал гэдэг нь засгийн газар, хууль тогтоох байгууллага буюу бусад эрх бүхий байгууллагуудаас тодорхойлсон татварын субьектболох үйл явдал юм.
Татварын зардал(татварын орлого) Tax expense (tax income) Тайлант үеийн болон хойшлогдсон татварт холбогдох тухайн тайлант үеийн ашиг, алдагдлыг тодорхойлоход багтсан нийт дүн. Татварын зардал (орлого) нь тайлант үеийн болон хойшлогдсон татварын зардал (орлого)-аас бүрдэнэ.
Татварын зарлага Tax expenditures Татварын зарлага гэдэг нь бусдад олдох боломжгүй концессыг (хөнгөлөлт) зарим татвар төлөгчдөд олгох тухайн татварын хуулийн давуу эрх олгосон нөхцөл заалт юм.
Татварын системийн дагуу төлсөн зардал Expenses paid through the tax system Татварын системийн дагуу төлсөн зардал гэдэг нь өгөөжхүртэгч татвар төлсөн эсэхээсүл хамааран түүнд хамаарах дүн юм.
Татварын суурь Tax base of asset or liability Татварын зорилгоор хөрөнгө эсвэл өр төлбөртэй холбоотой дүн.
Тогтмол үнэтэй гэрээ Fixed price contract Тогтмол үнэтэй гэрээ гэж гэрээлэгч нь гэрээний тогтмол үнэ эсвэл бүтээгдэхүүний нэгжид тогтмол үнэлгээ баримтлахыг зөвшөөрсөн гэрээг хэлэх бөгөөд энэ нь зарим тохиолдолд зардлын өсөлттэй уялдуулан өөрчлөх заалттай байдаг.
тогтоосон тэтгэмжийн өр төлбөр Defined benefit liability Дараах дүнгүүдийн нийт цэвэр дүн байна;                                                              (а) тайлагналын өдрөөрх тогтоосон тэтгэмжийн үүргийн өнөөгийн үнэ цэнэ;
(б) нэмэх нь аливаа хүлээн зөвшөөрөгдөөгүй актуар олз (хасах нь аливаа актуар гарз);
(в) хасах нь хараахан хүлээн зөвшөөрөөгүй аливаа өнгөрсөн үйлчилгээний өртөг;
(г) хасах нь үүргийг шууд барагдуулах тэтгэврийн төлөвлөгөөний хөрөнгийн (хэрэв байгаа бол) тайлагналын өдрөөрх
Тогтоосон тэтгэмжийн төлөвлөгөө Defined benefit plans Ажилтны авсан ашиг (цалин) эсвэл ажилласан жилд үндэслэсэн томъёоны тусламжтайгаар тэтгэвэрт төлөх дүнг тодорхойлдог тэтгэврийн төлөвлөгөө.
Тогтоосон тэтгэмжийн төлөвлөгөөний хасалт Curtailment (of a defined benefit plant) Дараах тохиолдолд хасалт үүсдэг:                                                                           (а) аж ахуйн нэгж төлөвлөгөөнд хамрагдах ажилчдын тоонд материаллаг хэмжээний бууралт хийхээр илэрхий үүрэг хүлээсэн;
(б) аж ахуйн нэгж тогтоосон тэтгэмжийн төлөвлөгөөний нөхцөлийг өөрчлөх, ингэснээр одоогийн ажилчдын ирээдүйн үйлчилгээний материаллаг элемент нь тэтгэмжийн шалгуурыг хангахгүй буюу зөвхөн бууруулсан тэтгэмжийн шалгуурыг хангадаг болох.
Тогтоосон тэтгэмжийн үүрэг (өнөөгийн үнэ цэнэ) Defined benefit obligation (present value of) Тайлант болон өмнөх үеүд дэх ажилчдын үйлчилгээний үр дүнд үүсэх үүргийг биелүүлэхэд шаардлагатай хүлээгдэж буй ирээдүйн төлбөрүүдийн өнөөгийн үнэ цэнэ бөгөөд тэтгэврийн төлөвлөгөөний аливаа хөрөнгийг хасаагүй дүн.
Тогтоосон тэтгэмжийн хариуцлагын өнөөгийн үнэ цэнэ Present value of defined benefit obligation Тогтоосон тэтгэмжийн хариуцлагын өнөөгийн үнэ цэнэ гэдэг нь тайлант болон өмнөх хугацаан дахь ажилтны үйлчилгээний үр дүн болох хариуцлагыг барагдуулахад шаардагдах ирээдүйн хүлээгдэж буй төлбөрийн төлөвлөгөөний аливаа хөрөнгийг хасаагүй өнөөгийн үнэ цэнэ юм.
Тогтоосон шимтгэлийн төлөвлөгөө Defined contribution plans Тогтоосон шимтгэлийн төлөвлөгөө гэдэг нь байгууллага нь тогтмол шимтгэлийг тусдаа байгууллага (сан)-д төлөх ба хэрэв уг сан нь ажилчдын одоогийн болон өмнөх үеүд дэх үйлчилгээнд хамаарах бүх тэтгэмжийг төлөх хангалттай хөрөнгөгүй тохиолдолд байгууллага цаашид шимтгэл төлөх хуулийн эсвэл үүсмэл хариуцлага хүлээдэггүй ажил эрхлэлтийн дараах тэтгэмжийн төлөвлөгөө юм.
Тодорхойлогдох байдал Identifiable Дараах хоёр тохиолдлын аль алинд хөрөнгийг тодорхойлогдох хөрөнгө гэж үзнэ:
(а) аж ахуйн нэгжээс салангид тусдаа эсвэл салгах буюу хувааах боломжтой бөгөөд аж ахуйн нэгжийн төлөвлөсөн эсэхээс үл хамааран тодорхойлогдох хөрөнгө буюу өр төлбөрийг дангаар нь эсвэл холбогдох гэрээний хамт борлуулсан, шилжүүлсэн, тусгай зөвшөөрөл авсан, түрээсэлсэн эсвэл солилцсон; болон
(б) шилжүүлэх буюу эсвэл аж ахуйн нэгж эсвэл бусад эрх ба үүргээс салгах боломжтой эсэхийг үл харгалзан гэрээ болон бусад хууль эрх зүйн актаас үүссэн.
Толгой компани Parent Нэг эсвэл хэд хэдэн охин компани бүхий аж ахуйн нэгж.
Толилуулгын валют Presentation currency Толилуулгын валют гэж санхүүгийн тайланг толилуулахад ашиглаж буй валют юм.
Торгууль Fines Торгууль гэдэг нь хууль тогтоомж зөрчсөний улмаас шүүх буюу хууль сахиулагч бусад байгууллагын тодорхойлсоны дагуу улсын секторын байгууллагуудын хүлээн авсан буюу хүлээн авах эдийн засгийн өгөөж, үйлчилгээний боломжюм.
төв голч байдал Neutrality Санхүүгийн мэдээллийг сонгож, толилуулахдаа аль нэг талыг хэт баримтлахгүй байх тусгаар байдал юм.
төлбөр барагдуулах өдөр Settlement date Аж ахуйн нэгжид хөрөнгийг шилжүүлсэн буюу эсвэл аж ахуйн нэгж хөрөнгийг шилжүүлсэн өдрийг хэлнэ.
Төлбөрийн чадварын эрсдэл Liquidity risk Төлбөрийн чадварын эрсдэл гэдэг нь мөнгө буюу бусад санхүүгийн хөрөнгийг шилжүүлсэнээр барагдах санхүүгийн өр төлбөртэй холбоотой үүргийг биелүүлэхэд байгууллагад хүндрэл учрах эрсдэл юм.
Төлөвлөгөөний хөрөнгө Plan assets Төлөвлөгөөний хөрөнгө нь дараах зүйлсээс бүрдэнэ:
(а) Ажилчдын урт хугацааны тэтгэмжийн сангийн эзэмшиж буй хөрөнгө; ба
(б) Шалгуур хангасан даатгалын гэрээ.
Төсвийн суурь Budgetary basis Төсвийн суурь гэдэг нь хууль тогтоогчоос баталсан төсөвт мөрдсөн нягтлан бодох бүртгэлийн аккруэл, мөнгөн эсвэл бусад суурь юм.
туршлагад үндэслэсэн тохируулга Experience adjustments өмнөх актуар төсөөлөл ба бодитоор хэрэгжсэн зүйлийн хоорондын зөрүүгийн нөлөө.
Тусгай үнэ цэнэ Entity-specific value Тусгай үнэ цэнэ гэдэг нь хөрөнгийн тасралтгүй ашиглалт болон ашиглалтын хугацааны эцэст данснаас хасах үед орж ирэх мөнгөн гүйлгээний эсвэл төлөхөөр тооцоолсон өр төлбөрийн өнөөгийн үнэ цэнэ.
Тусдаа санхүүгийн тайлан Separate financial statements Тусдаа санхүүгийн тайлан гэдэг нь хөрөнгө оруулалтыг санхүүжигчийн тайлагнасан үр дүн болон цэвэр хөрөнгөнд бус харин цэвэр хөрөнгө/өмчийн шууд хувь оролцоонд үндэслэн нягтлан бодох бүртгэлд тусгасан хяналт тавигч байгууллага, хараат байгууллагад хөрөнгө оруулагч болон хамтын хяналтан дахь байгууллагын хамтран өмчлөгчийн толилуулж буй тайлан юм.
Түр зөрүү Temporary differences Санхүүгийн байдлын тайлан дахь хөрөнгө, эсвэл өр төлбөрийн дансны үнэ ба татварын суурь хоёрын хоорондох зөрүү юм. Түр зөрүү нь хоёр хэлбэртэй бөгөөд эдгээр нь зэрэг тодорхойлогдохгүй, аль нэг нь л байна:
(а) татвар ногдох түр зөрүү; эсвэл
(б) хасагдах түр зөрүү.
Түрээс Lease Түрээс гэдэг нь түрээслүүлэгч зөвшөөрсөн хугацаанд хөрөнгө ашиглах эрхээ тодорхой давтамж бүхий төлбөрийн нөхцөлтэйгөөр түрээслэгчид шилжүүлэх хэлцэл юм.
Түрээсийн нийт хөрөнгө оруулалт Gross investment in the lease Түрээсийн нийт хөрөнгө оруулалт гэдэг нь:  (а) Түрээслүүлэгчийн хувьд санхүүгийн түрээсийн дагуу олгогдох түрээсийн хамгийн бага төлбөрүүдийн нийлбэр; ба
(б) Түрээслүүлэгчид хуримтлагдсан баталгаагүй үлдэх үнэ цэнэ юм.
Түрээсийн нуугдмал хүүний түвшин Interest rate implicit in the lease Түрээсийн нуугдмал хүүний түвшин гэдэг нь түрээсийн үүслийн үед
(a) түрээсийн хамгийн бага төлбөрүүд ба
(б) түрээслэсэн хөрөнгийн бодит үнэ цэнэтэй тэнцэх баталгаагүй үлдэх үнэ цэнэ хоёрын нийлбэрийн өнөөгийн үнэ цэнийг (1) түрээсийн хөрөнгийн бодит үнэ цэнэ ба (2) түрээслүүлэгчийн аливаа анхдагч шууд зардал хоёрын нийлбэртэй тэнцүүлэхэд хүргэдэг хорогдуулан тооцох хүүний түвшин юм.
Түрээсийн үүсэл Inception of the lease Түрээсийн гэрээний үндсэн заалтуудыг талууд тохиролцон зөвшөөрсөн өдөр болон түрээсийн гэрээний өдрийн аль эхнийх нь байна.
Түрээсийн хамгийн бага төлбөр Minimum lease payment Түрээсийн хамгийн бага төлбөр гэдэг нь болзошгүй түрээсийг оруулахгүйгээр түрээслүүлэгчийн төлөх эсвэл түүнд нөхөн олгох үйлчилгээний зардал ба татварын дүнг түрээсийн хугацааны туршид түрээслэгчээс төлөхийг шаардаж байгаа эсвэл шаардаж болох төлбөрүүдийг дараах зүйлсийн хамт агуулсан ойлголт юм:
(а) түрээслэгчийн хувьд, түрээслэгчийн болон түрээслэгчийн холбоотой талын баталгаажуулсан аливаа дүн; эсвэл
(б) түрээслүүлэгчийн хувьд, дараах талуудын аль нэг нь түрээслүүлэгчид баталгаа гаргаж өгсөн үлдэх үнэ цэнэ:
(i) түрээслэгч;
(ii) түрээслэгчийн холбоотой тал; эсвэл
(iii) санхүүгийн хувьд уг баталгааг хангах чадвартай, бие даасан гуравдагч этгээд.
Түрээсийн хугацаа Lease term Түрээсийн хугацаа гэдэг нь түрээсийн хугацааны эхэнд түрээслэх эрхээ хэрэгжүүлэх нь ул үндэслэлтэйгээр тодорхой түрээслэгч тухайн хөрөнгийг нэмэлт төлбөртэй буюу төлбөргүйгээр үргэлжлүүлэн түрээслэх эрх бүхий аливаа нэмэлт нөхцөлтэйгээр түрээслэхээр гэрээлсэн үл цуцлагдах хугацаа юм.
Түрээсийн хугацааны эхлэл Commencement of the lease term Түрээсийн хугацааны эхлэл гэдэг нь түрээслэгчийн зүгээс түрээслэсэн хөрөнгийг ашиглах эрхийг хэрэгжүүлэх эрх олгосон өдөр юм. Энэ нь түрээсийн анхдагч хүлээн зөвшөөрөлтийн өдөр байна (хөрөнгө, өр төлбөр, түрээсээр үүсэх орлого, эсвэл зардлын аль зохистойг хүлээн зөвшөөрөх явдал).
Түрээсийн цэвэр хөрөнгө оруулалт Net investment in the lease Түрээсийн цэвэр хөрөнгө оруулалт гэдэг нь түрээсийн нийт хөрөнгө оруулалтыг түрээсийн нуугдмал хүүний түвшингээр дискаунтчилсан дүн юм.
Түрээслэгчийн тооцоолсон зээлийн хүүний түвшин Lessee’s incremental borrowing rate of interest Түрээслэгчийн тооцоолсон зээлийн хүүний түвшин гэдэг нь түрээслэгчийн ижил төстэй түрээст төлөх ёстой байсан хүүний түвшин, эсвэл түрээсийн үүссэн өдөр түрээсийн хөрөнгийг худалдан авахад шаардагдах мөнгийг ижил хугацаатай, адил баталгаатай зээлдэхэд төлөх хүүний түвшин байна.
Түрээслэсэн хөрөнгөтэй холбоотой эрсдэл Risks associated with a leased asset Эрсдэлд ашиглагдаагүй хүчин чадал, технологийн хоцрогдол, эдийн засгийн нөхцөл байдлын өөрчлөлтөөс үүсэх ашиг орлогын хувьсал нь  хамаарна.
Түүхэн өртөг Historical cost Хөрөнгийг төлөгдсөн мөнгө ба түүнтэй түүнтэй адилтгах хөрөнгийн дүнгээр эсвэл хөрөнгийг олж бэлтгэхэд хийгдсэн төлбөрийн бодит үнэ цэнээр бүртгэнэ. Өр төлбөрийг хүлээсэн үүргийн дагуу авсан орлогын дүн эсвэл зарим нөхцөлд (жишээлбэл, орлогын албан татвар) бизнесийн ердийн нөхцөлд өр төлбөрийг барагдуулахын тулд төлөхөөр төлөвлөж буй мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийн дүнгээр бүртгэнэ.
Тэмдэглэл Notes Тэмдэглэл гэдэг нь санхүүгийн байдлын тайлан, санхүүгийн үр дүнгийн тайлан, цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлтийн тайлан ба мөнгөн гүйлгээний тайланд нэмж толилуулсан мэдээлэл юм. Энэ нь дээрх тайлангуудад тодруулсан зүйлсийн хүүрнэсэн тодорхойлолт эсвэл дэлгэрүүлсэн мэдээлэл болон дээрх тайлангуудад хүлээн зөвшөөрөх шалгуурыг хангаагүй зүйлсийн тухай мэдээлэл байна.
Тэргүүлэх удирдах боловсон хүчин Key management personnel Тэргүүлэх удирдах боловсон хүчин гэдэг нь:
(а) Тухайн байгууллагын бүх захирал буюу удирдлагын гишүүд; ба (б) Тайлагнагч байгууллагын үйл ажиллагааг төлөвлөх, чиглүүлэх, хянах эрх, үүрэг бүхий бусад хүмүүс. Энэ шаардлагад нийцэх тэргүүлэх удирдах боловсон хүчинд дараах хүмүүсийг хамруулна:
(1) Тайлагнагч байгууллагын үйл ажиллагааг төлөвлөх, чиглүүлэх, хянах эрх, үүрэгтэй хүн нь Засгийн газрын байгууллагын удирдлагын гишүүн бол уг гишүүн;
(2) Уг гишүүний аливаа тэргүүлэх зөвлөхүүд; ба
(3) Тайлагнагч байгууллагын гүйцэтгэх захирал буюу байнгын дарга зэрэг (а)-д дурдаагүй удирдлагын ахлах хэсэг;
Тэргүүлэх удирдах боловсон хүчний цалин хөлс Remunneration of key management personnel Тэргүүлэх удирдах боловсон хүчний цалин хөлс гэдэг нь тайлагнагч байгууллагын удирдлагын гишүүн эсвэл түүний ажилтаны хувьд эрх үүргийнхээ хүрээнд үзүүлсэн үйлчилгээнийхээ төлөө түүнээс шууд болон шууд бусаар хүртэж байгаа нөхөн олговор буюу тэтгэмж юм.
Тэтгэврийн төлөвлөгөө Retirement benefit plans  Ажил эрхлэлт дуусахад эсвэл түүнээс хойшхи үед (жил тутмын орлого эсвэл бөөн дүнгийн хэлбэрээр) байгууллага нь өөрийн ажилчиддаа тэтгэмж олгох хэлцэл бөгөөд ийм тэтгэмж буюу тэтгэмжид зориулсан шимтгэлийг баримтын дагуу бүрдүүлэх эсвэл тухайн байгууллагын практикт үндэслэн тэтгэвэрт гарахын өмнө урьдчилан тодорхойлох буюу тооцоолох боломжтой байдаг. (‘ажил эрхлэлтийн дараах тэтгэмж’-ийг үз).
Тэтгэврийн төлөвлөгөөний  өгөөж (ажилчдын тэтгэвэр, тэтгэмжийн төлөвлөгөөний) Return on plan assets (of an employee benefit plan) Тухайн тэтгэврийн төлөвлөгөөний хөрөнгөөс олж болох хүү, ногдол ашиг, бусад орлого, түүнчлэн тэтгэврийн төлөвлөгөөний хөрөнгийн хэрэгжсэн ба хэрэгжээгүй олз буюу гарзаас уг төлөвлөгөөг удирдан зохицуулахтай холбогдсон аливаа зардал (уг тогтоосон тэтгэмжийн төлөвлөгөөний үүргийг хэмжихэд ашигласан актуар төсөөлөлд ашиглагдсанаас бусад) болон төлөвлөгөөний аливаа татварын өглөгийг хассан дүн.
Тэтгэмжид олгох боломжит цэвэр хөрөнгө Net assets available for benefits Амласан тэтгэврийн актуар өнөөгийн үнэ цэнээс бусад өр төлбөрийг төлөвлөгөөний хөрөнгөөс хассан дүн.
удирдлагын тайлбар Management commentary СТОУС-ын дагуу бэлтгэгдсэн санхүүгийн тайлантай холбоотой хүүрнэсэн тайлан мэдээ. Удирдлагын тайлбар нь хэрэглэгчдийг санхүүгийн тайланд толилуулсан дүнгийн түүхэн тайлбаруудыг өгдөг ба ялангуяа мөнгөн гүйлгээ, аж ахуйн нэгжийн санхүүгийн байдал болон үр дүн зэрэг байна.  Мөн түүнчлэн аж ахуйн нэгжийн хэтийн төлөв болон бусад санхүүгийн тайланд толилуулаагүй мэдээллийн талаар тайлбар өгдөг. Түүнчлэн Удирдлагын тайлбар нь удирдлагын зорилго зорилтуудыг ойлгох, тэдгээр зорилгуудад хүрэх стратеги бодлогыг нь ойлгох суурь болж өгдөг.
Улсын төлөвлөгөө State plan – Улсын төлөвлөгөө гэдэг нь олон ажил олгогчтой төлөвлөгөөний адилаар хуульд заасан эдийн засгийн категорийн бүх байгууллагуудад үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд нийгмийн халамжийн нийлмэл хөтөлбөрөөс бусад хуулийн дагуу байгуулагдсан төлөвлөгөө юм.
Улсын үйлдвэрийн газар Government Business Enterprice Улсын үйлдвэрийн газар гэж дараах бүх шинжийг агуулсан байгууллагыг хэлнэ :
(а) Байгууллага нь өөрийн нэрийн өмнөөс гэрээ хийх эрхтэй байх;
(б) Бизнесийг эрхлэн явуулах санхүүгийн болон үйл ажиллагааны эрх олгогдсон байх;
(в) Бизнесийн хэвийн нөхцөлд бараа болон үйлчилгээг ашигтайгаар эсвэл өртгөө бүрэн нөхөгдөх байдлаар өөр байгууллагад борлуулдаг байх;
(г) Тасралтгүй байх зарчмыг (холбоогүй талуудын бүтээгдэхүүнийг худалдан авахаас бусад тохиолдолд) хангахын тулд Засгийн газраас байнгын санхүүжилт авах эрмэлзэлгүй байх; ба
(д) Улсын секторын байгууллагын хяналтанд байх.
Урьдчилан таамагласан ажил гүйлгээ Forecast transaction Урьдчилан таамагласан ажил гүйлгээ нь амлаагүй боловч таамаглаж буй ирээдүйн ажил гүйлгээ юм.
урьдчилгаа төлбөрийн бүрэлдэхүүн Deposit component СТОУС 9-ийн дагуу дериватив гэж тооцогддоггүй боловч хэрэв тусдаа хэрэглүүр байсан бол СТОУС 9-ийн хамрах хүрээнд багтах байсан гэрээний бүрэлдэхүүн хэсэг.
Урьдчилсан мэдээлэл Forward looking information Ирээдүйн тухай мэдээлэл.  Үүнд хожим нь түүхэн мэдээллээрээ (жишээ нь үр дүн) толилуулагдаж болзошгүй ирээдүйн (жишээ нь, хэтийн төлөв болон төлөвлөгөөний тухай мэдээлэл) тухай мэдээлэл орно. Энэ мэдээлэл нь бодитой байх ба үүнийг бэлдэж гаргахын тулд мэргэжлийн дүгнэлт ашигласан байхыг шаарддаг.
Үзүүлсэн үйлчилгээний өртөг Past service cost Үзүүлсэн үйлчилгээний өртөг гэдэг нь ажил эрхлэлтийн дараах тэтгэмжийг эсвэл ажилтны урт хугацааны бусад тэтгэмжийг эхлүүлснээс эсвэл түүнд өөрчлөлт оруулснаас хойш ажилтны өмнөх тайлант үеүд дэх үйлчилгээнд хамаарах тогтоосон тэтгэмжийн хариуцлагын өнөөгийн үнэ цэнэ дэх тайлант хугацаанд гарсан өсөлт юм. Үзүүлсэн үйлчилгээний өртөг нь эерэг (тэтгэмжийг нэвтрүүлсэн эсвэл өөрчилснөөр тогтоосон тэтгэмжийн хариуцлагын өнөөгийн үнэ цэнэ өссөн тохиолдолд) эсвэл сөрөг (одоо байгаа тэтгэмжийг өөрчилснөөр тогтоосон тэтгэмжийн хариуцлагын өнөөгийн үнэ цэнэ буурсан тохиолдолд) байж болно.
Үйл ажиллагааны сегмент Operating segment Үйл ажиллагааны сегмент гэж дараах аж ахуйн нэгжийн бүрэлдэхүүн хэсгүүдийг хэлнэ:                                                                                                       (а) орлого олж, зарлага гаргадаг (ижил аж ахуйн нэгжийн доторхи бусад бүрэлдэхүүн хэсгүүдтэй хийсэн орлого, зарлагын ажил гүйлгээ мөн багтана) бизнесийн үйл ажиллагаа,
(б) сегментэд нөөц хуваарилах, гүйцэтгэлийг үнэлэхтэй холбоотой шийдвэр гаргах зорилгоор аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны шийдвэр гаргагч ахлах ажилтан тогтмол үйл ажиллагааны үр дүнг нь хянаж байдаг, болон
(в) тусдаа санхүүгийн мэдээлэл гаргах боломжтой.
Үйл ажиллагааны түрээс Operating lease Үйл ажиллагааны түрээс гэдэг нь санхүүгийн түрээсээс бусад түрээсийг хэлнэ.
Үйл ажиллагааны цикл Operating cycle Hудалдан авсан хөрөнгийг мөнгө буюу мөнгөтэй адилтгах хөрөнгөд хөрвүүлэх үйл явц6
Үйлдвэрлэлийн тогтмол нэмэгдэл зардал Fixed production overheads элэгдэл, үйлдвэрийн барилга ба тоног төхөөрөмжийн урсгал засвар, үйлдвэрийн захиргаа ба удирдлагын зардал гэх мэт үйлдвэрлэлийн тоо хэмжээнээс хамаарахгүйгээр харьцангуй тогтвортой байдаг үйлдвэрлэлийн шууд бус зардлууд
Үйлдвэрлэлийн хувьсах нэмэгдэл зардал Variable production overheads Үйлдвэрлэлийн шууд бус зардал болох шууд бус хөдөлмөр, шууд бус материалын зардал гэх мэт үйлдвэрлэлийн тоо хэмжээнээс шууд, эсвэл ойролцоогоор шууд дагаж өөрчлөгддөг зардал.
Үйлдвэрлэлийн хэвийн хүчин чадал Normal capacity of production facilities Төлөвлөсөн засвар үйлчилгээнээс болж алдагдах хүчин чадлын алдагдлыг харгалзан үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааны явцад хэд хэдэн тайлант үе эсвэл улирлын туршид дунджаар хүрч болох хүлээгдэж байгаа үйлдвэрлэл.
Үйлчилгээний байгууллагын систем Original budget Анхны төсөв гэдэг нь төсвийн хугацаагаар батлагдсан анхны төсөв юм.
Үл хүлээн зөвшөөрөлт (санхүүгийн хэрэглүүрийн) Derecognition (of a financial instrument) Аж ахуйн нэгжийн санхүүгийн байдлын тайлангаас өмнө нь хүлээн зөвшөөрсөн байсан санхүүгийн хөрөнгө болон өр төлбөрийг данснаас хасах буюу буцаах.
Үл хүлээн зөвшөөрөх Derecognition Үл хүлээн зөвшөөрөх гэдэг нь урьд өмнө хүлээн зөвшөөрсөн санхүүгийн хөрөнгө буюу санхүүгийн өр төлбөрийг байгууллагын санхүүгийн байдлын тайлангаас хасахыг хэлнэ.
Үл цуцлагдах түрээс Non – cancellable lease Зөвхөн дараах нөхцөлд цуцлагдах түрээс:
(а) ямар нэг өчүүхэн магадлалтай болзошгүй зүйл хэрэгжсэнээр;
(б) түрээслүүлэгчийн зөвшөөрснөөр;
(в) түрээслэгч нь тухайн хөрөнгө юмуу түүнтэй ижил төсөөтэй хөрөнгө түрээслэхээр тухайн түрээслүүлэгчтэй шинээр гэрээ байгуулбал; эсвэл
(г) түрээсийг үргэлжлүүлэх нь түрээсийн хугацааны эхэнд ул үндэслэлтэйгээр тодорхой байсан нөхцөлд, тийм нэмэлт дүнг түрээслэгч төлбөл.
Үл цуцлагдах түрээс Non-cancellable lease Үл цуцлагдах түрээс гэдэг нь зөвхөн дараах нөхцөлд цуцлагдах түрээс юм:
(а) Ямар нэг санамсаргүй тохиолдол гарсанаар;
(б) Түрээслүүлэгчийн зөвшөөрсөнөөр;
(в) Түрээслэгч нь тухайн хөрөнгө юмуу түүнтэй ижил төсөөтэй хөрөнгө түрээслэхээр тухайн түрээслүүлэгчтэй шинээр гэрээ байгуулвал; эсвэл
(г) Түрээсийг үргэлжлүүлэх нь түрээсийн хугацааны эхэнд ул үндэслэлтэйгээр тодорхой байсан нөхцөлд, тийм нэмэлт дүнг түрээслэгч төлвөл.
Үлдэх өртөг Residual value Үлдэх өртөг гэдэг нь хөрөнгийн ашиглалтын хугацааны эцэст түүнийг данснаас хасахтай холбоотой аливаа зардлыг хассаны дараа уг үйл ажиллагаанаас байгууллагад орж ирэх үнийн дүнг хэлнэ.
Үндсэн үйл ажиллагаа Operating activities Үндсэн үйл ажиллагаа гэдэг нь байгууллагын хөрөнгө оруулалтын болон санхүүгийн үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагааг хэлнэ.
Үндсэн үйл ажиллагаанаас үүсэх мөнгөн урсгалыг тайлагнах шууд арга Direct method of reporting cash flows from operating activities Нийт мөнгөн орлого болон мөнгөн зарлагыг үндсэн ангиллаар нь илэрхийлэх арга.
Үндсэн үйл ажиллагааны мөнгөн урсгалыг тайлагнах шууд бус арга indirect method of reporting cash flows from operating activities мөнгөн бус шинжтэй ажил гүйлгээ, өнгөрсөн эсвэл ирээдүйн үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлого эсвэл төлбөрийг хойшлуулсан эсвэл хуримтлуулсаны дүн, хөрөнгө оруулалт ба санхүүгийн мөнгөн гүйлгээнд хамаарах орлого буюу зардлын зүйлийн үр нөлөөг харуулахын тулд ашиг ба алдагдлыг тохируулдаг арга.
Үндсэн хөрөнгийн анги Class of property, plant and equipment Үндсэн хөрөнгийн анги гэдэг нь байгууллагын үндсэн үйл ажиллагаанд гүйцэтгэх үүрэг эсвэл ижил шинж чанараар нь ангилсан хөрөнгийн бүлэглэл бөгөөд түүнийг санхүүгийн тайлангийн тодруулгад нэг зүйл болгон илэрхийлдэг.
Үндсэн хөрөнгө Property, plant, and equipment Үндсэн хөрөнгө гэдэг нь дараах биет хөрөнгө :
(а) Бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээний үйлдвэрлэлт буюу нийлүүлэлтэнд, бусдад түрээслэхээр эсвэл захиргааны зориулалтаар ашиглаж буй байгууллагын эзэмшиж байгаа; ба
(б) Нэгээс дээш тайлангийн хугацааны туршид ашиглагдахаар хүлээгдэж байгаа хөрөнгө юм.
Үнийн бусад эрсдэл Other price risk Үнийн бусад эрсдэл гэдэг нь зах зээлийн үнийн өөрчлөлтийн улмаас санхүүгийн хэрэглүүрийн бодит үнэ цэнэ буюу ирээдүйн мөнгөн гүйлгээ хэлбэлзэх (хүүний түвшний эрсдэл буюу валютын эрсдлээс үүсэхээс бусад) эрсдэл бөгөөд эдгээр өөрчлөлт нь тодорхой нэг санхүүгийн хэрэглүүр буюу түүний гаргагчид тусгайлан хамаарах хүчин зүйлсээс эсвэл зах зээлд арилжаалагдаж буй ижил төсөөтэй бүх санхүүгийн хэрэглүүрт нөлөөлөх хүчин зүйлсээс шалтгаалан үүсдэг.
Үнэ цэнийн бууралт Impairment Үнэ цэнийн бууралт гэдэг нь хөрөнгийн ирээдүйн эдийн засгийн өгөөж буюу үйлчилгээний чадавхийн бууралтыг элэгдлээр дамжуулан системтэй хүлээн зөвшөөрсөнөөс илүү, давсан дүнгээр уг хөрөнгийн ирээдүйн эдийн засгийн өгөөж буюу үйлчилгээний боломжинд гарч буй гарз юм.
Үнэ цэнийн бууралтын гарз Impairment loss Хөрөнгийн нөхөгдөх дүнгээс илүү гарсан дансны үнийн дүн.
үнэн зөв толилуулга Faithful representation Үнэн зөв толилуулга байхын тулд гурван онцлог шинж бүхий илэрхийлэлтэй байх ёстой. Эдгээр нь бүрэн дүүрэн, төвийг сахисан, алдаагүй гэсэн онцлогууд юм.
Үр ашигт хүүний арга Effective interest method Санхүүгийн хөрөнгө эсвэл санхүүгийн өр төлбөрийн (буюу санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийн бүлгийн) хорогдуулсан өртгийг тооцоолж, харгалзах тайлант үед нь тухайн хүүний орлого буюу хүүний зардлыг хуваарилдаг арга.
Үр ашигт хүүний түвшин Effective interest rate Санхүүгийн хэрэглүүрийн хүлээгдэж буй хугацааны туршид эсвэл тохиромжтой гэвэл тухайн санхүүгийн хөрөнгө ба санхүүгийн өр төлбөрийн дансны цэвэр дүнд хамаарах богино хугацааны туршид ирээдүйн тооцоолсон мөнгөн төлбөр буюу мөнгөн орлогын өртгийг дискаунтчилахад тохирох хувийг хэлнэ. Үр ашигт хүүний түвшинг тооцоолох үедээ аж ахуйн нэгж тухайн санхүүгийн хэрэглүүрийн гэрээний бүх нөхцөлийг (Жишээлбэл: урьдчилсан төлбөр, дуудах ба адил төстэй опцион) харгалзан үзэж мөнгөн гүйлгээг үнэлэх ёстой бөгөөд харин ирээдүйн зээлийн гарзыг харгалзах ёсгүй. Энэ тооцоололд үр ашигт хүүний салшгүй хэсэг болсон гэрээний талуудын хоорондоо төлсөн буюу хүлээн авсан бүх хураамж ба шимтгэл (НББОУС 18-ийг үз), ажил гүйлгээний өртөг, ба бусад бүх урамшуулал, хөнгөлөлт зэргийг багтаана. Ижил төстэй санхүүгийн хэрэглүүрийн бүлгийн хүлээгдэж буй хугацаа ба мөнгөн гүйлгээг найдвартай хэмжиж болно гэсэн таамаглал байдаг. Гэхдээ ховор тохиолдолд санхүүгийн хэрэглүүрийн (буюу санхүүгийн хэрэглүүрийн бүлгийн) хүлээгдэж буй хугацаа ба мөнгөн гүйлгээг найдвартай хэмжих боломжгүй бол аж ахуйн нэгж санхүүгийн хэрэглүүрийн (буюу санхүүгийн хэрэглүүрийн бүлгийн) гэрээний нийт хугацааны турш дахь уг гэрээний мөнгөн гүйлгээг ашиглах ёстой.
Үр дүн Performance Аж ахуйн нэгжийн орлогын тайлан дээр тайлагнасан аж ахуйн нэгжийн орлого, зардлын харилцан хамаарал [бусад дэлгэрэнгүй орлогын тайлан].
үүрэг Obligation Үүрэг гэдэг нь ямар нэг тодорхой арга замаар хэрэгжих буюу биелэгдэх үүрэг эсвэл хариуцлагыг хэлнэ. Гэрээ байгуулах буюу дүрэм журмын заалтын дагуу аливаа үүрэг нь хуулийн хүчин төгөлдөр болно. Үүний энгийн жишээ нь бүтээгдэхүүн, үйлчилгээг хүлээн аваад төлөх мөнгөн дүн юм. Тэрчлэн өр төлбөр нь ажил хэргийн сайн харилцаа тогтоох буюу шударгаар ажиллах, ердийн ажил хэргийн явцад бий болдог.
Үүсмэл үүрэг хариуцлага Constructive obligation Аж ахуйн нэгжийн дараах үйлдлийн үр дүнд үүсэх үүрэг хариуцлага: а) өнгөрсөн практикт тулгуурласан, эсвэл хэвлэн нийтэлсэн бодлого, тайлант үед гаргасан дэлгэрэнгүй тайланд тусгах замаар аж ахуйн нэгж нь тодорхой үүрэг хариуцлагыг зөвшөөрч байгаагаа бусад талуудад илэрхийлснээс үүссэн; ба   б) аж ахуйн нэгж тэдгээр үүрэг хариуцлагыг биелүүлнэ гэсэн бүрэн итгэлийг бусад талуудад бий болгосон
Хаалтын ханш Closing rate Хувь хүний төрөл садан гэдэг нь тухайн байгууллагатай үйл ажиллагаа явуулахад уг хувь хүнд нөлөөлөх эсвэл түүний нөлөөнд автаж болох ойрын төрөл садан буюу гэр бүлийн гишүүдийг хэлнэ.
Хайгуул ба үнэлгээний хөрөнгө Exploration and evaluation assets Аж ахуйн нэгжийн бүртгэлийн бодлогын дагуу хөрөнгөөр хүлээн зөвшөөрсөн  хайгуулын ба үнэлгээний үеийн зардал.
Халаасны хувьцаа Treasury shares Тухайн аж ахуйн нэгж эсвэл нэгтгэсэн бүлэг компанийн бусад гишүүдийн эзэмшиж байгаа тухайн аж ахуйн нэгжийн өөрийнх нь өмчийн хэрэглүүр.
хамааралтай байдал Relevance Зохистой санхүүгийн мэдээлэл нь хэрэглэгчдэд ялгаатай шийдвэр гаргах боломжийг бүрдүүлнэ.  Санхүүгийн мэдээлэлд урьдчилан таамаглах ба баталгаажуулах үр ашиг эсвэл эдгээрийн аль аль нь агуулагдсан байгаа тохиолдолд энэ нь ялгаатай шийдвэр гаргах боломжтой байна.
Хамтарсан үйлдвэр Joint venture Хамтарсан үйлдвэр гэж хамтарсан хяналтын доор үйл ажиллагаа явуулахаар хоёр ба түүнээс дээш талуудын тохиролцсон хэлцлийг хэлнэ.
Хамтарсан үйлдвэрийн хөрөнгө оруулагч Investor in a joint venture Хамтарсан үйлдвэрт хамтын хяналт тавьдаггүй хамтарсан үйлдвэрийн нэг тал.
Хамтарсан үйлдвэрт оролцогч Venturer Хамтарсан үйлдвэрт оролцогч гэдэг нь хамтарсан үйлдвэрт хамтарсан хяналт тавьдаг тухайн хамтарсан үйлдвэрт оролцогч тал.
Хамтарсан хяналт Joint control Гэрээгээр хүлээн зөвшөөрсөн эдийн засгийн үйл ажиллагаанд тавих хяналт. Эдийн засгийн үйл ажиллагаанд тавих хяналтыг гэрээгээр тохиролцон хуваалцдаг бөгөөд зөвхөн санхүүгийн болон үндсэн үйл ажиллагааны талаар стратегийн шийдвэр гаргахад хяналтыг хуваалцдаг бүх талуудаас нэгдсэн (хамтран эзэмшигч) саналтай байхыг шаарддаг тохиолдолд биелэгддэг.
Хамтран өмчлөгч Venturer Хамтарсан үйлдвэрийн оролцогч тал бөгөөд тухайн хамтарсан үйлдвэрт хамтын хяналт тавьдаг.
Хамтын аж ахуйн нэгж Mutual entity Хөрөнгө оруулагч эзэмшсэн аж ахуйн нэгжээс бусад аж ахуйн нэгж бөгөөд эзэмшигч, гишүүд буюу оролцогчдодоо ногдол ашиг, бага зардал болон бусад эдийн засгийн үр өгөөжийг шууд олгодог. Жишээ нь, хамтарсан даатгалын компани, хадгаламж зээлийн хоршоо, хоршоолол зэрэг нь бүгд хамтын аж ахуйн нэгж юм.
Хамтын хэлэлцээр Joint arrangement   (IFRS 11.A) An arrangement of which two or more parties have joint control.
Хамтын хяналттай аж ахуйн нэгж Jointly controlled entity Хамтарсан үйлдвэрийн оролцогч бүрийн хувь оролцоотой корпораци, нөхөрлөл, эсвэл бусад аж ахуйн нэгж байгуулахтай холбоотой хамтарсан үйлдвэр юм. Аж ахуйн нэгжийн эдийн засгийн үйл ажиллагаанд хамтын хяналт тавьдаг хамтарсан үйлдвэрийн оролцогчдын дунд байгуулсан гэрээт хэлцлээс бусад үед аж ахуйн нэгж бусад аж ахуйн нэгжүүдийн адилаар үйл ажиллагаа явуулна.
Ханшийн зөрүү Exchange difference Нэг валютын нэгжийг өөр валютад ялгаатай ханшаар хөрвүүлснээс үүссэн зөрүү.
Xасагдах түр зөрүү Deductible temporary differences Хөрөнгө эсвэл өр төлбөрийн дансны үнийг нөхөх болон барагдуулах үед ирээдүйн үеийн татвар ногдох ашиг (татварын алдагдал)-ийг тодорхойлоход татвар ногдох орлогоос  хасагдах дүнгээс үүсэх түр зөрүү.
Хараат компани Associate Хараат компани гэж хөрөнгө оруулагчийн охин компани эсвэл хамтарсан үйлдвэрийн аль нь ч биш бөгөөд хөрөнгө оруулагч мэдэгдэхүйц нөлөөтэй байдаг нөхөрлөл зэрэг байгууллагыг хэлнэ.
Хариуцлага үүсгэх үйл явдал Obligating events Аж ахуйн нэгжийг тухайн үүрэг хариуцлагыг биелүүлэхээс өөр бодит сонголтгүй байхад хүргэх хуулийн эсвэл үүсмэл үүрэг хариуцлага хүлээлгэх үйл явдал.
Хариуцлагын чадавхийн тест Liability adequacy test Ирээдүйн мөнгөн урсгалыг шалгасны үндсэн дээр даатгалын хариуцлагын дансны дүнг нэмэгдүүлэх шаардлагатай эсэхийг (эсвэл холбогдох хойшлогдсон худалдан авалтын өртгийн дансны үнэ эсвэл холбогдох биет бус хөрөнгийн бууралт) үнэлсэн үнэлгээ.
Хатуу амлалт Firm commitment Хатуу амлалт нь ирээдүйн тодорхой өдөр эсвэл өдрүүдэд, тодорхой үнээр, тодорхой хэмжээний нөөцийг арилжаалахаар тохиролцсон хэлцэл юм.
Хеджийн зүйл Hedged item Хеджийн зүйл нь
(а) бодит үнэ цэнэд буюу ирээдүйн мөнгөн гүйлгээнд нь гарах өөрчлөлтийн эрсдэлийг байгууллага үүрдэг ба
(б) хедж хийгдсэн гэж тодорхойлогдсон хөрөнгө, өр төлбөр, хатуу амлалт, гарах өндөр магадлалтай урьдчилан таамагласан ажил гүйлгээ буюу гадаад үйл ажиллагааны цэвэр хөрөнгө оруулалт юм (Хеджийн зүйлийн тодорхойлолтыг 87-94-р зүйл болон Хавсралт А-ын ХУ131-ХУ141-р зүйлд тайлбарласан).
Хеджийн үр ашигт байдал Hedge effectiveness Хеджийн үр ашигт байдал нь хеджийн эрсдэлээс шалтгаалах хеджийн зүйлийн бодит үнэ цэнэ эсвэл мөнгөн гүйлгээний өөрчлөлт нь хеджийн хэрэглүүрийн бодит үнэ цэнэ эсвэл мөнгөн гүйлгээний өөрчлөлтөөр нөхөгдөж буй байдлын түвшин юм (Хавсралт А-ын ХУ145-ХУ156-р зүйлийг үз).
Хеджийн хэрэглүүр Hedging instrument Хеджийн хэрэглүүр нь тодорхойлсон дериватив эсвэл (зөвхөн гадаад валютын ханшийн өөрчлөлтийн эрсдэлийн хеджийн хувьд) тодорхойлсон хеджийн зүйлийн бодит үнэ цэнийн эсвэл мөнгөн гүйлгээний өөрчлөлтийг бодит үнэ цэнээрээ эсвэл мөнгөн гүйлгээгээрээ нөхөхөөр хүлээгддэг тодорхойлсон дериватив бус санхүүгийн хөрөнгө эсвэл дериватив бус санхүүгийн өр төлбөр юм (Хеджийн хэрэглүүрийн тодорхойлолтыг 81-86-р зүйл ба Хавсралт А-ын ХУ127-ХУ130-р зүйлд тайлбарласан).
Хейджийн үр өгөөж Hedge effectiveness Хейджийн эрсдлээс шалтгаалах хейджийн хэрэглүүрийн бодит үнэ цэнэ эсвэл мөнгөн гүйлгээний өөрчлөлтийг  хейджийн хэрэглүүрийн бодит үнэ цэнэ эсвэл мөнгөн гүйлгээний өөрчлөлтөөр нөхөгдөж буй байдлын түвшин юм. (НББОУС 39-ийн Хавсралт А-ын АУ105-АУ113-р зүйлийг үз).
Хойшлогдсон татварын өр Deferred tax liabilities Татвар ногдох түр зөрүүтэй холбоотойгоор ирээдүйн тайлант үед төлөх орлогын албан татварын өрийн дүн.
Хойшлогдсон татварын хөрөнгө Deferred tax asset Доорх зүйлсийн хувьд ирээдүйн тайлант үед нөхөгдөх орлогын албан татварын дүн:
(а) хасагдах түр зөрүү
(б) ашиглагдаагүй татварын алдагдлыг дараагийн үед шилжүүлэх
(в) ашиглагдаагүй татварын хөнгөлөлтийг дараагийн үед шилжүүлэх
Холбоотой талууд Related party Холбоотой талууд гэж
(a) нэг тал нь нөгөө талаа хянах чадвартай буюу нөгөө талын санхүүгийн болон үйл ажиллагааны шийдвэрт мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх, эсвэл (б) холбоотой талуудын байгууллага болон нөгөө байгууллага нь хоёулаа ерөнхий хяналтад байхыг хэлнэ.    Холбоотой талууд нь:
(а) Шууд болон шууд бусаар нэг ба түүнээс дээш зуучлагчаар дамжуулан хянадаг эсвэл тайлагнагч байгууллагын хяналтад байгаа байгууллагууд;
(б) Хараат компани (УСНББОУС 7 Хараат КомпаниДахьХөрөнгө Оруулалт-ыг үз);
(в) Шууд ба шууд бусаар эзэмшдэг хувь оролцоогоороо дамжуулан тухайн тайлагнагч байгууллагад мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг хувь хүмүүс, мөн тэдгээр хүмүүсийн төрөл садан;
(г) Тэргүүлэх удирдах боловсон хүчин ба тэдний гэр бүлийн ойр дотны гишүүд; ба
(д) Байгууллагын өмчлөлийн хувь оролцооны ихэнх хувийг (в), (г)-д дурдсан хүмүүс шууд ба шууд бусаар эзэмшдэг байх буюу тэдгээр хүмүүс нь мэдэгдэхүйц нөлөөгөө хэрэгжүүлэх чадвартай хүмүүс байх.
Холбоотой талуудын ажил гүйлгээ Related party transaction Холбоотой талуудын ажил гүйлгээ гэдэгт үнэ хөлс төлсөн эсэхийг харгалзахгүйгээр холбоотой талуудын хооронд нөөц эсвэл үүрэг хариуцлагаа шилжүүлэхийг хэлнэ. Тайлагнагч байгууллага буюу түүнийг бүрэлдэхүүндээ багтаасан Засгийн газраас дан ганц эдийн засгийн хараат байдалтай, холбоотой тал болох аливаа байгууллагатай хийсэн ажил гүйлгээг холбоотой талуудын ажил гүйлгээнд оруулдаггүй.
Хорогдуулалт Amortization (depreciation) Хөрөнгийн элэгдүүлэх өртгийг ашиглалтынх нь хугацааны туршид системтэйгээр тооцсон хуваарилалт.
Хорогдуулалт Dilution Хөрвөгч үнэт цаасыг хөрвүүлсэн, баталгаа буюу опционыг хэрэгжүүлсэн эсвэл тусгай нөхцөлийн дагуу энгийн хувьцаа гаргаснаар нэгж хувьцаанд ногдох ашиг буурах эсвэл нэгж хувьцаанд ногдох алдагдал өсөх явдал.
Хорогдуулах боломжит энгийн хувьцаа Dilutive potential ordinary shares Энгийн хувьцаа руу хөрвөснөөр үргэлжилж буй үйл ажиллагаанаас бий болох нэгж хувьцаанд ногдох ашгийг бууруулах эсвэл алдагдлыг өсгөхөд боломжит энгийн хувьцаа.
Хорогдуулах дүн Depreciable amount Хөрөнгийн анхны өртөг, эсвэл өртөг хэмээн төлөөлүүлэн хүлээн зөвшөөрсөн дүнгээс үлдэх өртгийг хассан дүн.
хөгжил Progress Удирдлагын тайлбарт хэрэглэгдсэнээр бол аж ахуйн нэгжийн тайлант жилд хэрхэн өргөжсөн болон өөрчлөгдсөн эсвэл ирэдүйд хэрхэн өргөжиж өөрчлөгдөхөөр тооцсоныг илэрхийлнэ.
Хөгжүүлэлт Development Хөгжүүлэлт гэдэг нь шинэ эсвэл ихээхэн боловсронгуй материал, багаж хэрэгсэл, бүтээгдэхүүн, үйл явц, систем буюу үйлчилгээг бий болгох, түүнийг арилжааны зориулалтаар үйлдвэрлэх эсвэл хэрэглээнд нэвтрүүлэх хүртэлх түүний үйлдвэрлэлийн төлөвлөгөө эсвэл дизайнд судалгааны үр дүн эсвэл бусад мэдлэгийг ашиглах үйл ажиллагаа юм.
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн Agricultural produce Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь биологийн хөрөнгөөс байгууллагын хурааж авсан бүтээгдэхүүн юм.
Хөдөө аж ахуйн үйл ажиллагаа Agricultural activity Хөдөө аж ахуйн үйл ажиллагаа гэдэг нь байгууллага биологийн хөрөнгийн биологийн хувьсал ба хураан авалтыг удирдах дараах үйл явц юм.
• Борлуулалт
• Нэрлэсэн үнэтэй болон үнэгүйгээр шилжүүлэх,
• Борлуулах эсвэл нэрлэсэн үнэтэй болон үнэгүйгээр нийлүүлэх зорилгоор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн эсвэл нэмэлт биологийн хөрөнгө болгон хувиргах биологийн хөрөнгөөс бүтээгдэхүүн хүлээж авах, биологийн хувьслыг удирдах үйл явц юм.
Хөлслөх-худалдан авах гэрээ Hire purchase contract Түрээсийн тодорхойлолт нь зөвшөөрсөн нөхцөл биелвэл хөрөнгийн эрхийг худалдан авах сонголтын эрхийг хөлслөгчид олгох нөхцөл бүхий хөрөнгө хөлслөн ашиглах гэрээг агуулдаг. Ийм гэрээг зарим үед хөлслөх-худалдан авах гэрээ гэж нэрлэдэг.
Хөрөнгийн анги Class of assets Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ижил шинж чанартай ба ижилхэн хэрэглээ бүхий хөрөнгүүдийн бүлэг юм.
Хөрөнгийн буцалтгүй тусламж Grants related to assets Худалдан авах, барьж байгуулах өөрөөр хэлбэл урт хугацаат хөрөнгө худалдан авах зориулалтаар аж ахуйн нэгжид олгосон Засгийн газрын буцалтгүй тусламж. Хөрөнгийн төрөл, байршил болон худалдан авах, олж эзэмших цаг хугацааны хязгаарлалтыг багтаасан нэмэлт нөхцөлтэй байж болно.
хөрөнгийн дахин үнэлсэн дүн Revalued amount of an asset Дахин үнэлгээний өдрөөрх дараа үеийн хуримтлагдсан элэгдэл ба хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын гарзыг хассан хөрөнгийн бодит үнэ цэнэ.
Хөрөнгө Asset Хөрөнгө гэдэг нь өнгөрсөн үйл явдлын үр дүнд бий болсон бөгөөд байгууллагад эдийн засгийн ирээдүйн өгөөж буюу үйлчилгээний чадавхи авчирахаар хүлээгдэж буй байгууллагын хяналтанд байгаа нөөц болно.
Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө Investment property Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэж капиталын үнэ цэнийг өсгөх эсвэл түрээсийн орлого олох эсвэл аль алиных нь зорилгоор эзэмшиж буй хөрөнгө (газар эсвэл барилга эсвэл барилгын нэг хэсэг, эсвэл аль аль нь)-ийг хэлэх бөгөөд үүнд доор дурдснаас бусад хөрөнгө багтана:
(а) Бараа эсвэл үйлчилгээний үйлдвэрлэл эсвэл нийлүүлэлт, эсвэл захиргааны зориулалтаар ашиглаж байгаа; эсвэл
(б) Үйл ажиллагааны хэвийн нөхцөлд худалдан борлуулж байгаа.
Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа Investing activities Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа гэдэг нь мөнгөтэй адилтгах хөрөнгөнд үл хамаарах урт хугацаат хөрөнгө болон бусад хөрөнгө оруулалтыг худалдан авах ба худалдан борлуулахыг хэлнэ.
Хувиргалтын зардал Cost of conversion Материалыг бэлэн бүтээгдэхүүнд хувиргахад гарсан тогтмол болон хувьсах үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг системтэй хувиарлалт болон шууд хөдөлмөр зэрэг үйлдвэрлэлийн нэгжид шууд хамааралтай зардлууд.
Хувь тэнцүүлэн нэгтгэх Proportionate consolidation Хувь тэнцүүлэн нэгтгэх гэж хамтарсан хяналттай байгууллагад хөрөнгө, өр төлбөр, орлого ба зардал тус бүрээс хамтарсан үйлдвэрт оролцогчид ноогдох хувийг уг хамтарсан үйлдвэрт оролцогчийн санхүүгийн тайлангийн ижил төсөөтэй зүйлстэй мөр мөрөөр нь нэгтгэх эсвэл, хамтарсан үйлдвэрт оролцогчийн санхүүгийн тайланд тусгай мөрөөр харуулсан зүйл болгон тайлагнах бүртгэлийн болон тайлагналын арга юм.
Хувь хүний гэр бүлийн ойрын гишүүд Close members of the family of an individual Аж ахуйн нэгжтэй үйл ажиллагаанд оролцогч хувь хүнд нөлөөлөх болон түүний нөлөөлөлд автаж магадгүй гэр бүлийн гишүүд бөгөөд түүнд дараах хүмүүсийг хамааруулна:
а) хувь хүний  хүүхдүүд болон хамтран амьдрагч эсвэл (эхнэр, нөхөр);
б) хамтран амьдрагчийн хүүхэд; болон
в) хувь хүний эсвэл түүний хамтран амьдрагчаар асран халамжлуулагч.
Хувьцаа худалдах эрх (энгийн хувьцаа) Put options (in ordinary shares) Өгөгдсөн хугацаанд тогтоосон үнээр энгийн хувьцаа худалдах эрхийг эзэмшигч талдаа олгох гэрээ.
хувьцаанд суурилсан төлбөрийн ажил гүйлгээ Share-based payment transaction Дараах ажил гүйлгээ:                                                                                               (а) аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хувьцаанд суурилсан төлбөрийн хэлцэлээр тэдгээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний бэлтгэн нийлүүлэгч (ажилчдыг оролцуулан)-ээс хүлээн авсан, эсвэл                                  (б) өөр бүлэг аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хүлээн авах үед хувьцаанд суурилсан төлбөрийн хэлцэлийн дагуу аж ахуйн нэгж уг ажил гүйлгээний төлбөрийг бэлтгэн нийлүүлэгчид төлөх үүрэг хүлээсэн.
Хувьцаанд суурилсан төлбөрийн хэлцэл Share-based payment arrangement Тодорхойлсон баталгаажих нөхцөлүүд биелэгдснээр нөгөө талд дараах зүйлсийг хүлээн авах эрх олгохоор аж ахуйн нэгж (эсвэл өөр бүлэг  аж ахуйн нэгж эсвэл аливаа бүлэг аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшигч) ба өөр нэг тал  (ажилчдыг оролцуулан)-ын хооронд байгуулсан гэрээ:                                           (а) аж ахуйн нэгж эсвэл өөр бүлэг аж ахуйн нэгжийн   өмчийн хэрэглүүр (хувьцаа эсвэл хувьцааны опционыг багтаасан)-ийн үнэ (эсвэл үнэ цэнэ)-д үндэслэсэн тооцсон дүнгээрх мөнгө эсвэл бусад хөрөнгө, эсвэл                          (б) аж ахуйн нэгж эсвэл өөр бүлэг аж ахуйн нэгжийн   өмчийн хэрэглүүр (хувьцаа эсвэл хувьцааны опционыг багтаасан).
Хувьцааны баталгаа, опцион болон түүний адилтгагч Options, warrants and their equivalents Энгийн хувьцаа худалдан авах эрхийг эзэмшигч талдаа олгодог санхүүгийн хэрэглүүр.
Хувьцааны опцион Share option Эзэмшигчдээ тодорхой хугацаагаар аж ахуйн нэгжийн хувьцааг тогтмол үнээр, эсвэл тодорхойлогдох үнээр авах үүргийг бус эрхийг олгож байдаг гэрээ.
Хугацаа нь дууссан хөрөнгө Past due Хугацаа нь дууссан хөрөнгө гэдэг нь нөгөө тал гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө хийгээгүй санхүүгийн хөрөнгө юм.
Худалдан авагч Customer A party that has contracted with an entity to obtain goods or services that are an output of the entity’s ordinary activities in exchange for consideration.
Худалдан авалтын өдөр Acquisition date Нэгтгэгч нэгдэгчийг хяналтыг авсан өдөр.
Худалдан авалтын өртөг Cost of purchase худалдан авсан үнэ, импортын хураамж болон бусад татвар (татварын эрх бүхий байгууллагаас дараагийн үеүдэд тухайн аж ахуйн нэгжид нөхөн олгохоос бусад), тээвэрлэлт, ачиж буулгах зардал болон бэлэн бүтээгдэхүүн, материал, үйлчилгээг худалдан авахтай шууд холбогдон гарах бусад зардлууд орно. Худалдааны хөнгөлөлт, урамшуулал болон бусад адилтгах зүйлсийг хасч худалдан авалтын өртгийг тодорхойлно.
Худалдан авах хатуу тохиролцоо Firm purchase commitment Холбоогүй талуудыг холбосон бөгөөд ихэвчлэн хуулийн дагуу хүчин төгөлдөр байдаг гэрээ ба энэ нь (a) ажил гүйлгээний үнэ, хугацаа зэрэг бүх чухал нөхцөлүүдийг тодорхойлдог, (б) гүйцэтгэлийг өндөр магадлалтай байлгахын тулд гүйцэтгэж чадахгүй бол ихээхэн хэмжээний торгууль төлөх нөхцөлийг багтаадаг.
худалдан авах, борлуулах нийтлэг горим Regular way purchase or sale Холбогдох зах зээлд тогтсон дүрэм, журамд заасан хугацаанд ихэнхдээ багтаан хөрөнгийг шилжүүлэхийг шаардсан нөхцөл бүхий гэрээгээр санхүүгийн хөрөнгийг худалдан авах буюу худалдахыг хэлнэ.
Худалдан борлуулах зорилготой held for trading Худалдан борлуулахаар эзэмшиж буй санхүүгийн хөрөнгө ба өр төлбөр’-ийг үз.
Худалдан борлуулах зорилготой санхүүгийн хөрөнгө ба өр төлбөр Financial asset or financial liability held for trading Дараах шинж бүхий санхүүгийн хөрөнгө ба өр төлбөрүүд орно:
(а) ижил нөхцлөөр борлуулах болох дахин худалдан авах үндсэн зорилгоор олж авсан эсвэл үүссэн:
(б) ижил нөхцлөөр борлуулах болох дахин худалдан авах үндсэн зорилгоор олж авсан эсвэл үүссэн:
(в) ижил нөхцлөөр борлуулах болох дахин худалдан авах үндсэн зорилгоор олж авсан эсвэл үүссэн
Худалдах эрхтэй хэрэглүүр Puttable instrument Худалдах эрхтэй хэрэглүүр нь гаргагч талд уг хэрэглүүрийг буцаан өгч, мөнгө буюу бусад санхүүгийн хэрэглүүр авах эрхийг эзэмшигчдээ олгодог эсвэл ирээдүйн тодорхой бус үйл явдал тохиолдох буюу уг хэрэглүүрийг эзэмшигч нас барах, тэтгэвэрт гарах үед гаргагч талд автоматаар буцаан өгдөг санхүүгийн хэрэглүүрийг хэлнэ.
хуримтлагдах цалинтай чөлөө Accumulating compensated absences Цаашид шилжүүлэгдэх чөлөө бөгөөд тухайн тайлант хугацааны эрхээ бүрэн ашиглаагүй бол үүнийг ирээдүйн тайлант үеүдэд ашиглаж болно.
Хуулиар хүлээсэн үүрэг хариуцлага Legal obligation Хуулиар хүлээсэн үүрэг хариуцлага гэдэг нь байгууллагын дараах үйлдлийн үр дүнд үүссэн үүрэг хариуцлага юм:  (а) гэрээ (илэрхий эсвэл далд утгатай нөхцөлөөр);
(б) хууль тогтоомж; эсвэл
(в) хуулийн бусад үйл ажиллагаа.
Хүлээн зөвшөөрөлт Recognition Элементийн тодорхойлолтонд нийцсэн, мөн дараах хүлээн зөвшөөрөлтийн шалгууруудыг хангах зүйлсийг орлогын тайлан [дэлгэрэнгүй орлогын тайлан] болон балансад [санхүүгийн байдлын тайлан] бүртгэх үйл явц:    (а) тухайн зүйлтэй холбогдсон эдийн засгийн ирээдүйн үр өгөөж нь аж ахуйн нэгжид орох буюу түүнээс гарах магадлалтай; ба (б) зүйлийн өртөг ба үнэ цэнийг найдвартай хэмжих боломжтой байх
Хүүний зардал Interest cost Хүүний зардал гэдэг нь тэтгэмжийг барагдуулалт нь нэг үеэр ойртсон учраас тогтоосон тэтгэмжийн хариуцлагын өнөөгийн үнэ цэнэд тухайн хугацаанд гарсан өсөлт юм.
Хүүний түвшний эрсдэл Interest rate risk Хүүний түвшний эрсдэл гэдэг нь зах зээлийн хүүний түвшний өөрчлөлтийн улмаас санхүүгийн хэрэглүүрийн бодит үнэ цэнэ буюу ирээдүйн мөнгөн гүйлгээ хэлбэлзэх эрсдэл юм.
хэлцэл хийсэн өдөр Trade date Аж ахуйн нэгж хөрөнгийг худалдаж авах буюу худалдахаар эцэслэн амласан өдрийг хэлнэ.
Хэмжилт Measurement Баланс [санхүүгийн байдлын тайлан] болон орлогын тайланд [дэлгэрэнгүй орлогын тайлан] тусгагддаг болон хүлээн зөвшөөрөгддөг санхүүгийн тайлангийн элементүүдийн мөнгөн дүнг тодорхойлох үйл явц.
Хэмжилтийн өдөр Measurement date СТОУС 2-ын зорилгоор зөвшөөрсөн өмчийн хэрэглүүрийн бодит үнэ цэнийг хэмжсэн өдөр. Ажилчид болон тэдгээртэй ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг бусад талуудтай хийсэн ажил гүйлгээний хувьд, хэмжилтийн өдөр нь зөвшөөрсөн өдөр байна. Ажилчдаас бусад талууд (болон тэдгээртэй ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг бусад талууд)-тай хийсэн ажил гүйлгээний хувьд, хэмжилтийн өдөр нь аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнийг эзэмшсэн эсвэл харилцагч тал үйлчилгээ үзүүлсэн өдөр байна.
Хэт инфляци Hyperinflationary Хэт инфляцитай эдийн засгийн нөхцөлд үйл ажиллагааны үр дүн ба санхүүгийн байдлыг дахин илэрхийлэхгүйгээр тухайн орны валютын ханшаар тайлагнах нь үнэн зөв мэдээлэл болж чадахгүй. Янз бүрийн үед явагдсан, тэр бүү хэлнэг тайлангийн үед явагдсан ажил гүйлгээ ба бусад үйл явцын дүнг харьцуулах нь төөрөгдөлд хүргэхүйц хэмжээнд мөнгөний худалдан авах чадвар буурдаг.
Хэт инфляци нь Улс оронд бий болсон эдийн засгийн хүрээний дараах нөхцөл байдлаар тодорхойлогдох боловч зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй:
а) ард түмэн бүхэлдээ эд баялгаа мөнгөн бус хөрөнгөөр юмуу, харьцангуй тогтвортой байгаа гадаад валютанд хөрвүүлэн хадгалахыг эрмэлзэж байдаг. Худалдан авах чадварыг хадгалах үүднээс эзэмшиж буй дотоодын валютыг даруй хөрөнгө оруулалтанд ашигладаг;
б) ард түмэн бүхэлдээ мөнгөн дүнг өөөө дотоодын валютаар бус харин  харьцангуй тогтвортой байгаа ямар нэг гадаад валютад хөрвүүлж тооцдог. Үнэ нь бас энэ валютаар тогтоогдож болно;
(в) зээлээр худалдах, худалдан авах үйл ажиллагаа нь тухайн зээл богино хугацааных байлаа ч гэсэн энэ үеийн туршид худалдан авах чадварын уналтаас хүлээгдэж буй алдагдлыг нөхөж чадахуйц үнээр тооцогдоно;
(г) хүүний түвшин, цалин хөлс, үнэ нь үнийн индекстэй холбогдоно; мөн
(д) өссөн дүнгээр инфляцийн түвшин 3 жилийн хугацаанд 100%-д ойртох эсвэл түүнээс давж гарна.
Хяналт Control Хяналт гэдэг нь үйл ажиллагаанаас нь өгөөж хүртэхийн тулд өөр байгууллагын санхүүгийн болон үйл ажиллагааны бодлогыг удирдах эрх мэдэл юм.
Хяналт Oversight Хяналт гэдэгт тухайн байгууллагын санхүүгийн болон үйл ажиллагааны шийдвэрт хяналт тавих, эсвэл түүнд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх эрх, үүрэгтэйгээр байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавихыг хэлнэ.
Хяналт тавигч байгууллага Controlling entity Хяналт тавигч байгууллага гэдэг нь нэг буюу түүнээс дээш хяналтанд байгаа байгууллагатай аж ахуйн нэгжийг хэлнэ.
Хяналтанд байгаа байгууллага Controlled entity Хяналтанд байгаа байгууллага гэдэг нь өөр байгууллага (хяналт тавигч байгууллага)-ын хяналтанд байдаг байгууллага бөгөөд үүнд нөхөрлөл зэрэг хувь нийлүүлээгүй байгууллага мөн багтана.
Хяналтын бус хувь оролцоо Non-controlling interest Толгой компанид шууд эсвэл шууд бусаар хамаарахгүй, охин компанийн өмч.
цаг хугацаандаа байх Timeliness Мэдээллийг хэрэглэгчдийн шийдвэрт нөлөөлөх боломжтой хугацаанд багтаан шийдвэр гаргагчдад хүргэхийг хэлнэ.
Цөөнхийн хувь оролцоо Minority interest Цөөнхийн хувь оролцоо гэдэг нь хяналтанд байгаа байгууллагад хяналт тавигч байгууллагын өмчлөлд шууд ба шууд бусаар хамаардаггүй бөгөөд хяналтанд байгаа байгууллагын ашиг буюу алдагдал, цэвэр хөрөнгө/өмч дахь хувь оролцоо юм.
Цэвэр боломжит үнэ цэнэ Net realizable value Цэвэр боломжит үнэ цэнэ нь хэвийн үйл ажиллагааны явцад борлуулалтаас хүлээн авна гэж тооцсон үнээс түүнийг иж бүрдэл болгохоор тооцсон зардал ба борлуулах, солилцох эсвэл хуваарилахад шаардагдах тооцсон зардлыг хассан дүнг хэлнэ.
Цэвэр боломжит үнэ цэнэ Realisable value Дүрмийн дагуу хөрөнгийг зарж данснаас хассанаар одоо олж болох мөнгө болон мөнгөтэй адилтгах хөрөнгийн дүн.
Цэвэр хөрөнгө/өмч Net assets/Equity Цэвэр хөрөнгө/өмч гэдэг нь байгууллагын хөрөнгийн дүнгээс бүх өр төлбөрийг хассаны дараа үлдэх хувь оролцоог хэлнэ.
шалгуур хангасан даатгалын гэрээ Qualifying insurance policy Шалгуур хангасан даатгалын гэрээ гэдэг нь тайлагнагч аж ахуйн нэгжийн холбоогүй тал (НББОУС 24 Холбоотой Талуудын Тодруулга-д тодорхойлсноор) болох даатгалын компанийн хийсэн даатгалын гэрээ бөгөөд уг гэрээний орлого дараах шинжтэй байна:                                                                     (а) тогтоосон тэтгэмжийн төлөвлөгөөний дагуу ажилчдын тэтгэмжийг төлөх буюу санхүүжүүлэхэд зөвхөн ашиглагдах; ба                                                         (б) тухайн тайлагнагч аж ахуйн нэгжийн зээлдүүлэгчдэд (дампуурлын үед ч гэсэн) үл олгогдох ба дор дурдсанаас бусад тохиолдолд уг тайлагнагч аж ахуйн нэгжид буцаан төлөгдөхгүй:                                                                                      (i) орлого нь ажилчдын холбогдох бүх төрлийн тэтгэмжийн өглөгийг биелүүлэхэд уг гэрээнд үл хэрэглэгдэх илүүдэл хөрөнгийг төлөөлж байгаа; буюу эсвэл                                                                                                                 (ii) ажилчдын нэгэнт төлөгдсөн тэтгэмжийг нөхөн төлөхийн тулд орлогыг тухайн тайлагнагч аж ахуйн нэгжид буцаадаг.
Шилжилтийн өр төлбөр (тогтоосон тэтгэмжийн төлөвлөгөө) Transitional liability (defined benefit plans) НББОУС 19-ийг анх мөрдөх тохиолдолд аж ахуйн нэгж тухайн өдрөөрх өөрийн шилжилтийн өр төлбөрөө дараах байдлаар тодорхойлох ёстой:                                                                                                              (а) мөрдөлтийн өдрөөрх үүргийн өнөөгийн үнэ цэнэ;                                                                         (б) хасах нь: үүргийг шууд барагдуулах  (хэрэв байгаа бол) тэтгэврийн төлөвлөгөөний хөрөнгийн уг мөрдөлтийн өдрөөрх бодит үнэ цэнэ;                                                                                          (в) хасах нь: дараагийн тайлант үеүдэд хүлээн зөвшөөрөх аливаа үзүүлсэн үйлчилгээний өртөг.
Шилжүүлсэн хөрөнгийн болзол Stipulations on transferred assets Шилжүүлсэн хөрөнгийн болзол гэдэг нь тухайн тайлагнагч байгууллагад хамаарахгүй, гадны байгууллагуудаас уг шилжүүлж буй хөрөнгийн ашиглалтын талаар тогтоосон бөгөөд хууль, тогтоомж буюу тохиролцсон хэлцэл дэх нөхцлүүд юм.
Шилжүүлсэн хөрөнгийн нөхцөл Conditions on transferred assets Шилжүүлсэн хөрөнгийн нөхцөл гэдэг нь хүлээн авагчийн зарцуулах шаардлагатай тухайн хөрөнгөнд агуулагдаж буй ирээдүйн эдийн засгийн өгөөж буюу үйлчилгээний боломжийг, эсвэл шилжүүлэгчийн буцаан өгөх ёстой ирээдүйн эдийн засгийн өгөөж буюу үйлчилгээний боломжийг тусгайлан илэрхийлэх нөхцөл болзол юм.     Хөрөнгийн хяналт нь байгууллага өөрийн зорилгод нийцүүлэн хөрөнгийг ашиглах буюу бусад хэлбэрээр өгөөж хүртэж чадах ба тухайн өгөөжид бусдыг оруулахгүй байх буюу бусад хэлбэрээр зохицуулж чадах тохиолдолд бий болдог.
Шилжүүлсэн хөрөнгийн хязгаарлалт Restrictions on tranferred assets Шилжүүлсэн хөрөнгийн хязгаарлалт гэдэг нь уг шилжүүлж буй хөрөнгийг ашиглаж болох зорилгыг хязгаарлах буюу чиглүүлэх боловч тусгайлан заасны дагуу хэрэгжүүлээгүй бол ирээдүйн эдийн засгийн өгөөж буюу үйлчилгээний боломжийг шилжүүлэгчид буцаан өгөхийг шаардахгүй нөхцөл болзол юм.
Шилжүүлэг Transfers Шилжүүлэг гэдэг нь татвараас бусад арилжааны бус ажил гүйлгээнээс бий болох ирээдүйн эдийн засгийн өгөөж буюу үйлчилгээний боломжийн орох урсгал юм.
Шууд даатгалын гэрээ Direct insurance contract Давхар даатгалын гэрээнээс бусад даатгалын гэрээ.
ЭАЭЗ (эхэлж авснаа эхэлж зарлагадах) FIFO (first-in, first-out) эхэлж худалдан авсан бараа материалыг эхэлж худалдана гэж үздэг бөгөөд тайлант үеийн эцэст үлдэж байгаа бараа материал нь хамгийн сүүлд худалдан авсан буюу үйлдвэрлэгдсэн зүйлс байна.
Эдийн засгийн байгууллага Economic Entity Эдийн засгийн байгууллага гэдэг нь хяналт тавигч байгууллага болон хяналтанд байгаа нэг ба түүнээс дээш хэд хэдэн байгууллагуудын бүлэг юм.
Эздийн өмч Equity Аж ахуйн нэгжийн бүхий л өр төлбөрийг хассаны дараах хөрөнгө дэх үлдэх хувь оролцоо.
Эздийн хувь оролцоо Contributions from owners Эздийн хувь оролцоо гэдэг нь гадны этгээдээс тухайн байгууллагад оруулсан, байгууллагад өр төлбөр үүсгэхгүй бөгөөд цэвэр хөрөнгө/өмчид эзлэх санхүүгийн хувь оролцоог бий болгодог эдийн засгийн ирээдүйн өгөөж буюу үйлчилгээний дараах чадавхи юм.
(а) Дараах хоёр эрхийг хүртэх:
(1) эздийн буюу тэдний төлөөлөгчдийн саналаар үйл ажиллагааны  явцад эдийн засгийн ирээдүйн өгөөж буюу үйлчилгээний чадавхийг хуваарилах,
(2) байгууллага татан буугдвал өр төлбөрөөс давсан хөрөнгийг хувиарлах,
(б) Худалдан борлуулах, солилцох, шилжүүлэх эсвэл татан авах боломжтой байх.
Эздэд олгосон хуваарилалт Distributions to owners Эздэд олгосон хуваарилалт гэдэг нь байгууллагын бүх эсвэл зарим эздэд хөрөнгө оруулалтын өгөөж юмуу эсвэл хөрөнгө оруулалтын буцаалт хэлбэрээр хуваарилагдсан тухайн байгууллагын эдийн засгийн ирээдүйн өгөөж буюу үйлчилгээний чадавхи юм.
Эзэмшигчид Owners Өмч гэж ангилагдсан хэрэглүүрийг эзэмшигчид.
Элэгдүүлэх дүн Depreciable amount Элэгдүүлэх дүн гэдэг нь хөрөнгийн өртөг, эсвэл өртгийг орлуулах бусад дүнгээс түүний үлдэх өртгийг хассан дүн юм.
Элэгдэл Depreciation Элэгдэл нь хөрөнгийн ашиглалтын хугацааны туршид элэгдүүлэх дүнг системтэйгээр хуваарилсан хуваарилалтыг хэлнэ.
Элэгдэл Depreciation (amortisation) Хөрөнгийн элэгдүүлэх дүнг түүний ашиглалтын хугацаанд системтэй хуваарилсан хуваарилалт
Энгийн хувьцаа Ordinary share Өмчийн бусад бүхий л хэрэглүүрүүдтэй хамааралтай өмчийн хэрэглүүр.
Энгийн хувьцаа эзэмшигчид Ordinary equity holders Хувьцаат компанийн энгийн хувьцааг өмчлөгч
Эргэлтийн бус хөрөнгө Non-current asset Эргэлтийн хөрөнгийн тодорхойлолтыг хангахгүй байгаа хөрөнгө.
Эргэлтийн хөрөнгө Current asset Аж ахуйн нэгж дараах тохиолдолд хөрөнгийг эргэлтийн хөрөнгө гэж ангилна:   а) аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны циклийн хэвийн нөхцөлд хэрэгжихээр хүлээгдэж байгаа, эсвэл худалдан борлуулах  ба ашиглахаар эзэмшиж байгаа; б) нэн түрүүнд борлуулах зорилгоор эзэмшиж байгаа хөрөнгө;  в) түүний борлуулалт тайлант хугацааны дараах 12 сарын туршид; эсвэл   г) Хөрөнгийн солилцоог хязгаарласнаас бусад тохиолдолд, тайлант өдрөөс хойш дор хаяж 12 сарын дотор өр төлбөрийг барагдуулахад ашиглах мөнгө болон мөнгөтэй адилтгах хөрөнгө (НББОУС 7-д тодорхойлсоноор).
Эрх бүхий тэтгэмж Vested benefits Тэтгэврийн төлөвлөгөөний нөхцөлийн дагуу ирээдүйн ажил эрхлэлтээс үл хамаарах нөхцөлт бус тэтгэмж.
Эцсийн төсөв Final budget Эцсийн төсөв гэдэг нь бүх нөөц, дансны үнэ, шилжүүлэг, хуваарилалт, зөвшөөрөгдсөн нэмэлт төсөв, хууль тогтоомжоор эсвэл ижил түвшний эрхээр олгогдсон бусад эрх, төсвийн хугацаанд хамаарах өөрчлөлтүүдээр тохируулж, тодотгосон анхны төсөв юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *