НББ-ийн программ зохиогч байгууллагад зориулсан сургалт, семинарын тухай

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу Аж ахуйн нэгж байгууллагад хэрэглэж байгаа нягтлан бодох бүртгэлийн программ нь СТОУС-ын шаардлагыг хангаж байгаа байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх үйл ажиллагаа эхэлж байна. НББ-ийн программыг 400 асуулт бүхий тестээр шалгаж СТОУС-т нийцсэн байдлыг үнэлэх юм.

Энэ ажлын хүрээнд 2018 оны 6 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд НББ-ийн программ зохиогчдод зориулан ААНБ-ын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг болон СТОУС-ыг ашиглах асуудлаар 16 цагийн сургалт зохион байгуулах гэж байна.

Сургалтын материалын бүрэлдэхүүнд “Нягтлан бодох бүртгэлийн программ хангамж нь СТОУС-т нийцсэн байдлыг шалгах өөрийн үнэлгээний тест” багтсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *