1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Үнийн мэдээ

  • Хүнсний гол нэрийн зарим барааны үнэ 07/03-ний байдлаар -

    .

  • Автобензин, дизель, хийн түлшний дундаж үнэ -

    -

  • Аи-95 – 1660, Аи-76, 80 -1310, Аи-92, 93 -1300, Дизель түлш -1650, Газ-1050 -

    -

  • Махны дундаж үнэ -

    -

  • хонь- 4238₮, үхэр-4725₮, ямаа- 3260₮, адуу-3667₮ /ястай/ -

    хонь- 4238₮, үхэр-4725, ямаа- 3260₮, адуу-3667₮ /ястай/

  • Гурилын үнэ: -

    -

  • Алтан тариа I-737₮, Алтан тариа II-530₮, Орос гурил I-700₮ -

    Алтан тариа I-708₮, Алтан тариа II-530₮, Орос гурил I-700₮

  • Будаа, төмс элсэн чихрийн дундаж үнэ: -

    -

  • Цагаан будаа-1720₮, Төмс-955₮, Элсэн чихэр-1694₮, -

    Цагаан будаа-1705₮, Төмс-969₮, Элсэн чихэр-1669₮,

  • Previous
  • Next
  • Stop
  • Play
  • 2
  • 1
  • 4
  • 3
  • 5

НББ-ийн бодлогын баримт бичиг боловсруулах арга зүй сургалт -

Татварын сургалт/ ААНОАТ, НӨАТ, ХАОАТ, Нийгмийн даатгал/

Сургалтад орох хүмүүс урьдчилан бүртгүүлнэ:
Утас: 77070880, 50005598, 99332660, 88080887
И-мэйл: info@mains.mn

Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны сургалт 9-р сарын 11-нээс хичээллэнэ.

 

Утас: 77070880, 88080887

УСНББОУС - 8 цагийн сургалт


Сургалтад орох хүмүүс урьдчилан бүртгүүлнэ үү.
Утас: 77070880, 50005598, 99092301, 88080887
И-мэйл: info@mains.mn
Хаяг: Тусгаар Тогтнолын ордон зүүн жигүүр, 704-707 тоот

Нягтлан бодогч-операторчийн сургалт

Энэ сургалтын зорилго нь томоохон компаниудын  ерөнхий нягтлан бодогчдын ажлыг хөнгөвчлөх, тэдэнд мэргэжлийн туслах ажилтан бэлтгэж өгөхөд оршино.

Нягтлан бодох бүртгэлийн компьютерийн программ дээр ажиллах, дадлагын хичээлүүд гол байр эзлэх бөгөөд төгсөгчид нь гараар болон компъютерээр нягтлан бодох бүртгэл  хөтлөх, санхүүгийн тайлан гаргах  дадлага эзэмших болно.


УСНББОУС 2011 НОМ ХУДАЛДААЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

Монголын Нягтлан Бодох Бүртгэлийн Хүрээлэн УСНББОУС 2011 I, II-р ботиудыг санхүү, бүртгэлийн ажилтнуудын хүртээл болгож хэвлэн гаргалаа. Сонирхсон хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд доорх утсаар холбоо барих буюу МНББХ дээр ирж худалдан авна уу.

УТАС: 77070880


 

Дэлхийн Нягтлан Бодогчдын XIX Чуулган

Мэргэжлийн нягтлан бодогчид тангараг өргөнө

САНХҮҮ, БҮРТГЭЛИЙН АЖИЛТНУУДАД ТЭДНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГ ҮНДЭСЛЭН ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ ОЛГОХ ТУХАЙ ЖУРАМ

PDF Хэвлэх И-мэйл

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ТУШААЛ



2002 оны 07 сарын 25-ны өдөр                                                                                       Улаанбаатар хот

Дугаар 210

Журам батлах тухай


Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. "Санхүү, бүртгэлийн ажилтнуудад тэдний ажлын үр дүнг үндэслэн шагнал, урамшуулал олгох тухай журам"-ыг Хавсралт N1-ээр, ажлыг дүгнэх үндсэн үзүүлэлтүүдийг Хавсралт N2,3,4-өөр баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн улсын хяналт шалгалтын газар /н.Зэнээмэдэр/, аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Төрийн сангийн газар /хэлтэс/, Санхүү, эдийн засаг, үйлдвэрлэлийн хэлтэс, татвар, хяналт шалгалтын хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

САЙД Ч.УЛААН

Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 210 тоот тушаалын Хавсралт N1

САНХҮҮ, БҮРТГЭЛИЙН АЖИЛТНУУДАД ТЭДНИЙ ҮЙЛ

АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГ ҮНДЭСЛЭН ШАГНАЛ,

УРАМШУУЛАЛ ОЛГОХ ТУХАЙ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Төрийн болон орон нутгийн өмчийн ба төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, санхүү, төсвийн байгууллага /цаашид аж ахуйн нэгж, байгууллага гэх/-ын санхүү, бүртгэлийн ажилтнуудын эрхлэж байгаа ажлын үр дүнг үнэлж, дүгнэх, шагнаж урамшуулахад энэхүү журмыг мөрдөнө.

Хоёр. Ажлын үр дүнг үнэлэх, дүгнэх

2.1. Аж ахуйн нэгж, байгууллага нь Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нийцүүлж, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлтийг сайжруулж, тайлан, тооцоог хугацаанд нь гаргаж, төсөв төлөвлөгөөг үндэслэлтэй боловсруулж, дотоод хяналтыг төлөвшүүлж, компьютерт бүртгэлийн мэдээллийг боловсруулж, судалгаа шинжилгээний ажлыг чанартай хийсэн байхад мэргэжлийн байгууллага үнэлэлт дүгнэлт гаргана.

2.2. Үр дүнгээр урамшуулах ажиллагааг жилд 2 удаа зохион байгуулж болно. Энэ нь жилийн эцсийн ба хагас жилийн тайлан тэнцэл гаргалттай давхцаж байвал зохино. Энэхүү журмын “3”-т заасан шалгуур үзүүлэлтүүдийг баримтлан санхүү, бүртгэлийн ажилтнуудад олгох шагналын хэмжээг тодорхойлно.

2.3. Ажилтнуудад олгох шагналын хэмжээ нь тэдний албан тушаалын 2 сарын цалингаас хэтрэхгүй байна.

2.4. Шагнал олгох албан тушаалтан:

1/ Төрийн сангийн газар /хэлтэс/ болон санхүү, бүртгэлийн газар /хэлтэс/-ын дарга;

2/ ерөнхий /ахлах/ нягтлан бодогч;

3/ орлогч ба туслах нягтлан бодогч;

4/ нягтлан бодогч, эд хариуцагч.

2.5. Төрийн сангийн газар /хэлтэс/-ын ажилтнууд болон төлөөлөгчийн ажилтны ажлын эцсийн үр дүнг Хавсралт N2-д заасан үзүүлэлтийн дагуу, төсөвт байгууллагын бүртгэл тооцооны ажилтнуудын ажлын эцсийн үр дүнг Хавсралт N3-д заасан үзүүлэлтийн дагуу Төрийн сангийн газар /хэлтэс/ нэгтгэн дүгнэж, тодорхойлох ба энэ талаар Санхүү, эдийн засгийн сайдын тушаал, Засаг даргын захирамж гарна.

2.6. Төрийн болон орон нутгийн өмчийн ба төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудын ажлын үр дүнг Хавсралт N4-д заасан үзүүлэлтийн дагуу байгууллагын санхүү, бүртгэлийн газар /хэлтэс/ нэгтгэн дүгнэж, тодорхойлох ба энэ талаар байгууллагын дарга /захирал/-ын тушаал гарна.

2.7. Аж ахуйн нэгж, байгууллага нь тодорхой албан тушаалтанд олгохоор тогтоосон хувь хэмжээг үндэслэн бусад албан тушаалтанд олгох шагналыг шийдвэрлэнэ.

2.8. Энэхүү шагналын хөрөнгийг байгууллага бүр батлагдсан цалин, шагналын сангаас тооцон гаргана.

2.9. Энэхүү шагнал нь ажлын үр дүнгээр тухайн ажилтанд олгож буй ижил төрлийн шагналтай давхцахгүй.

2.10. Үндсэн үзүүлэлтүүд тус бүр дээр харгалзах үнэлгээ өгч, олгож болох шагналын хувь хэмжээг тодорхойлно.

Гурав. Аж ахуйн нэгж, байгууллага бүр санхүү,

бүртгэлийн ажилтнуудыг үнэлж, шагнах

3.1. Аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн онцлогт тохирсон шагнал, урамшил олгох журмыг баталж, мөрдүүлж болно.

3.2. Ажилтан нэг бүр дээр шагнал тооцох дундаж цалинг тодорхойлохдоо тухайн тайлант хугацааны сүүлийн 3 сарыг баримтлах бөгөөд энэ хугацаанд ээлжийн амралттай байсан, өвчтэй, чөлөөтэй байсан бол тэр хугацааг хасч тооцно.

Дөрөв. Хариуцлага

4.1. Энэхүү журмыг буруу хэрэглэснээс гарах хохирлыг шийдвэр гаргасан удирдах ажилтан бүрэн хариуцна.

4.2. Шагнал олгох үзүүлэлт, ажлын үр дүнг буруу тодорхойлсны улмаас үүсч болох хариуцлагыг энэ журмын “2.5” болон “2.6”-д заагдсан албан тушаалтан хүлээнэ.

4.3. Энэхүү журмыг 2002 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөнө.

* * *

Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 07

дугаар сарын 25-ны өдрийн 210тоот тушаалын Хавсралт N2

Төрийн сангийн газар, хэлтсийн ажилтнууд болон төлөөлөгчийн

ажлыг дүгнэх үндсэн үзүүлэлтүүд

1. Улсын болон орон нутгийн төсвийн гүйцэтгэлийн тайланг хуульд заасан хугацаанд нь чанартай гаргаж тушаасан байх;

2. Төсвийн урсгал болон нийт тэнцлийг төлөвлөсөн хэмжээнээс сайжруулсан байх;

3. Гадаад, дотоод зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацаа хэтэрсэн өргүй байх;

4. Улсын болон орон нутгийн төсөвтэй харилцагч төсөвт байгууллагуудын өр, авлагыг барагдуулах ажлыг тогтмолжуулж, нэмж гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, өмнөх оны гүйцэтгэлээс бууруулсан байх;

5. Төсвийн орлого, зарлагын сарын мэдээг хугацаанд нь тогтмол гаргаж холбогдох газарт тушааж хэвшсэн байх;

6. Санхүү, төсвийн сахилга батыг ханган биелүүлж, зөрчилгүй ажилласан байх;

7. Зардал хямдруулах, төсөв хэмнэх бодлогын чанартай арга хэмжээ авч хэрэгжүүлэн үр дүнг тооцсон байх;

8. Шууд удирдлагандаа ажилладаг төрийн сангийн болон төсөвт байгууллагуудын санхүү, бүртгэл тооцооны ажилтнуудыг мэргэжлийн удирдлагаар хангаж, заавар зөвлөгөө өгч, семинар сургалт зохион байгуулж, тэдний ажлыг үнэлж дүгнэсэн байх;

9. Санхүү, бүртгэл, тайлангийн мэдээллийг компьютерээр боловсруулж хэвшсэн байх;

10. Санхүүгийн удирдлага, мэдээллийн системийг боловсронгуй болгох талаар тодорхой санаачлага гарган ажиллаж үр дүнд хүрсэн байх.

* * *

Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 07

дугаар сарын 25-ны өдрийн 210 тоот тушаалын Хавсралт N3

Төсөвт байгууллагын бүртгэл тооцооны ажилтны

ажлыг дүгнэх үндсэн үзүүлэлт

1. Төсвийн гүйцэтгэлийн тайланг хуульд заасан хугацаанд нь чанартай гаргаж тушаасан байх;

2. Зардал хямдруулах, төсөв хэмнэх бодлогын чанартай арга хэмжээ авч хэрэгжүүлэн үр дүнг тооцсон байх;

3. Төсвийн орлого, зарлагын сарын мэдээг хугацаанд нь тогтмол гаргаж холбогдох газарт тушааж хэвшсэн байх;

4. Өр, авлагыг барагдуулах ажлыг тогтмолжуулж, нэмж гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, өмнөх оны гүйцэтгэлээс бууруулсан байх;

5. Санхүү, төсвийн сахилга батыг ханган биелүүлж, зөрчилгүй ажилласан байх;

6. Төсөвт байгууллагын өөрийн орлогын төлөвлөгөөг бүрэн биедүүлсэн байх;

7. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулж мөрдсөн байх;

8. Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг бүрэн, зөв, чанартай хөтлөсөн байх;

9. Татвар, нийгмийн даатгалын байгууллагуудтай сар, улирлаар тооцоо нийлж өр авлагагүй ажилласан байх;

10. Нягтлан бодох бүртгэлийн ажлыг компьютержуулах, бүртгэлийн ажилд программ хангамж нэвтрүүлэх талаар санаачлагатай ажиллах.

* * *

Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 07

дугаар сарын 25-ны өдрийн 210 тоот тушаалын Хавсралт N4

Төрийн болон орон нутгийн өмчийн ба төрийн болон

орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж,

байгууллагын санхүү, бүртгэл тооцооны ажилтны

ажлыг дүгнэх үндсэн үзүүлэлт

1. Тухайн тайлант хугацааны санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн төлөвлөгөөг биелүүлсэн байх;

2. Нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад нийцсэн бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулж, мөрдсөн байх;

3. Жил, улирлын тайлан балансыг хугацаанд нь бүрэн гаргаж санхүүгийн байгууллагад тушаасан байх бөгөөд татвар, нийгмийн даатгалын байгууллагатай тооцоо хийж, татвар төлөлтийн талаар ямар нэг зөрчил, өргүй байх;

4. Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг бүрэн зөв, чанартай хөтөлж, төрийн өмчийн хадгалалт, ашиглалт, мөнгөн хөрөнгө, материалын зүйлсийн зарцуулалтанд байнга хяналт тавьж хөдөлмөр, материал, санхүүгийн нөөцийг илрүүлэн ашиглах талаар дотоод хяналтын ажлыг төлөвшүүлсэн байх;

5. Өр, авлага барагдуулах ажлыг тогтмолжуулж, нэмж гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, тайлангийн өмнөх үеэс бууруулсан байх; хөрөнгө, авлага, өглөгийн үлдэгдлийг тооллого болон тооцоо нийлсэн баримтаар баталгаажуулсан байх;

6. Санхүүгийн шалгалтаар тогтоосон төлбөр, зөрчлийг багасгаж, барагдуулсан байх;

7. Байгууллагын санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, илэрсэн дутагдлыг арилгах талаар тодорхой ажил зохиосон байх;

8. Дээд байгууллага, бусад газарт гаргах тайлан, мэдээ, судалгааг хугацаанд нь гаргаж ирүүлсэн /явуулсан/ байх;

9. Зардал хямдруулах, төсөв хэмнэх бодлогын чанартай арга хэмжээ авч хэрэгжүүлж, үр дүнг тооцсон байх;

10. Бүртгэл, тайлангийн мэдээллийг компьютерээр боловсруулсан байх.

* * *

Cтатистик

Гишүүд : 469
Мэдээлэл : 214
Вэб холбоос : 52
Мэдээллийг Үзсэн Тоо : 148746

Зочин

Манайд 2 зочид онлайн

Санал асуулга

Ямар сургалт авахыг хүсч байна вэ?

 

 

 

 

 

 

 

 


  Үр дүн

Make sure you have at least Flash Player 7. If not,please download.

Видео

Нэвтрэх

Мэргэжлийн нягтлан бодогчийн ёс зүйн Тангараг өргөх өргөдлийн маягт

Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм

Нэгдүгээр зүйл. Нийтлэг үндэслэл

1.1 “Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм” (Цаашид ёс зүйн дүрэм гэнэ)-ийн зорилго нь ёс зүйн зарчим, шаардлагуудыг тодорхойлох, түүнийг мэргэжлээрээ ажиллаж байгаа нягтлан бодогчид дагаж мөрдөх, түүнд хяналт тавих харилцааг зохицуулахад оршино.

Дэлгэрэнгүй

Картын дансаа шалгах

Валютын ханш

ВАЛЮТ

ХАНШ


USD

1,834.51

EUR

2,373.31


GBP

2,994.29


JPY

17.43


CNY

298.78


RUB

49.66

Монгол банкны хаалтын ханш /2014.09.08/

Ханшийн хэлбэлзэл