1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Үнийн мэдээ

  • Хүнсний гол нэрийн зарим барааны үнэ 07/03-ний байдлаар -

    .

  • Автобензин, дизель, хийн түлшний дундаж үнэ -

    -

  • Аи-95 – 1660, Аи-76, 80 -1310, Аи-92, 93 -1300, Дизель түлш -1650, Газ-1050 -

    -

  • Махны дундаж үнэ -

    -

  • хонь- 4238₮, үхэр-4725₮, ямаа- 3260₮, адуу-3667₮ /ястай/ -

    хонь- 4238₮, үхэр-4725, ямаа- 3260₮, адуу-3667₮ /ястай/

  • Гурилын үнэ: -

    -

  • Алтан тариа I-737₮, Алтан тариа II-530₮, Орос гурил I-700₮ -

    Алтан тариа I-708₮, Алтан тариа II-530₮, Орос гурил I-700₮

  • Будаа, төмс элсэн чихрийн дундаж үнэ: -

    -

  • Цагаан будаа-1720₮, Төмс-955₮, Элсэн чихэр-1694₮, -

    Цагаан будаа-1705₮, Төмс-969₮, Элсэн чихэр-1669₮,

  • Previous
  • Next
  • Stop
  • Play
  • 2
  • 4
  • 3
  • 5

НББ-ийн бодлогын баримт бичиг боловсруулах арга зүй сургалт -

Татварын сургалт/ ААНОАТ, НӨАТ, ХАОАТ, Нийгмийн даатгал/

Сургалтад орох хүмүүс урьдчилан бүртгүүлнэ:
Утас: 77070880, 50005598, 99332660, 88080887
И-мэйл: info@mains.mn

УСНББОУС - 8 цагийн сургалт


Сургалтад орох хүмүүс урьдчилан бүртгүүлнэ үү.
Утас: 77070880, 50005598, 99092301, 88080887
И-мэйл: info@mains.mn
Хаяг: Тусгаар Тогтнолын ордон зүүн жигүүр, 704-707 тоот

Нягтлан бодогч-операторчийн сургалт

Энэ сургалтын зорилго нь томоохон компаниудын  ерөнхий нягтлан бодогчдын ажлыг хөнгөвчлөх, тэдэнд мэргэжлийн туслах ажилтан бэлтгэж өгөхөд оршино.

Нягтлан бодох бүртгэлийн компьютерийн программ дээр ажиллах, дадлагын хичээлүүд гол байр эзлэх бөгөөд төгсөгчид нь гараар болон компъютерээр нягтлан бодох бүртгэл  хөтлөх, санхүүгийн тайлан гаргах  дадлага эзэмших болно.


УСНББОУС 2011 НОМ ХУДАЛДААЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

Монголын Нягтлан Бодох Бүртгэлийн Хүрээлэн УСНББОУС 2011 I, II-р ботиудыг санхүү, бүртгэлийн ажилтнуудын хүртээл болгож хэвлэн гаргалаа. Сонирхсон хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд доорх утсаар холбоо барих буюу МНББХ дээр ирж худалдан авна уу.

УТАС: 77070880


 

Дэлхийн Нягтлан Бодогчдын XIX Чуулган

Мэргэжлийн нягтлан бодогчид тангараг өргөнө

САНГИЙН ЯАМ

PDF Хэвлэх И-мэйл


Улиран өнгөрч байгаа 2010 онд Сангийн яам зорилтоо амжилттай хэрэгжүүлж бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулах, ард түмнийхээ ахуй амьжиргааг дээшлүүлэх, эдийн засгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, олон томоохон шийдвэр, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх гээд бидний хувьд хийсэн ажил, бүтээсэн амжилтаар дүүрэн сайхан жил байлаа.

Монгол Улсын Сангийн яам санхүү, эдийн засаг, төсөв, төрийн сангийн олон нэр төрлийн ажил, үйлчилгээг аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдэд хөнгөн шуурхай хүргэж, санхүү, эдийн засаг, төсвийн оновчтой бодлого баримталж ажилласны дүнд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2009 онд -1.6 хувьтай байсан нь 2010 онд 6.1 хувийн өсөлтөд хүрч, улмаар улсын төсөв ашигтай гарсан ололт амжилтаар 2010 оныг улираан үдэж, шинэ 2011 онтойгоо бүтээлч сэтгэлээр учран золгож эрч хүчтэй ажиллаж байна.
Энэ жил Монгол улсад Санхүү эдийн засгийн алба буюу Сангийн хамаг хэрэг бүгд захиран шийтгэгч яам байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд манай яам ой угтсан өндөр бүтээлийн аяны хүрээнд олон бүтээлч ажлуудыг өрнүүлэн ажилласан юм.
Ингээд ирж байгаа шинэ онд ард түмэн маань амар амгалан, ажил төрөл нь өөдрөг бүтэмжтэй, эрүүл энх сайн сайхан байхын ерөөлийг өргөж, 100 жилийн ойн хүрээнд өнгөрсөн онд хийгдсэн томоохон ажлуудаа тоймлон хүргэж байна.

Монгол улсын сан хөмрөг улам арвижин дэлгэрэх болтугай.

Улсын Их Хурлын гишүүн,

Засгийн газрын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

1.    ОУВС-тай тохиролцсон Тогтворжуулах хөтөлбөрийг анх удаа амжилт-тай хэрэгжүүлж дуусгавар болголоо.


Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай хамтран санхүү, эдийн засгийн хямралтай тэмцэж ажилласан нэг жил гаруй  хугацаанд Монгол Улсын төсөв, санхүүгийн байдлыг тогтворжуулсан төдийгүй улсын төсвийн алдагдлыг бууруулж, төлбөрийн тэнцлийг сайжруулж чадлаа. Стэнд-бай хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлсэн олон талт арга хэмжээний явцад гадаад валютын нөөцийн хэмжээ нэмэгдсэн, инфляцын түвшний өсөлт саармагжсан, эдийн засгийн байдал тогтворжсон зэрэг тодорхой үр дүн харагдлаа. Монгол Улс ОУВС-гийн Стэнд-бай хөтөлбөрийг Ази, Номхон далайн бүс нутагт амжилттай хэрэгжүүлсэн анхны орон боллоо.

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

2.    Их өрийг бүрмөсөн барагдуулах тохиролцоонд хүрлээ.

Оросын Холбооны Улсын нийслэл Москва хотноо 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурсан “Оросын Холбооны Улсын өмнө Монгол Улсын хүлээх санхүүгийн үүргийг зохицуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрч баталлаа. Энэхүү хэлэлцээрт зааснаар манай улсын өр болох 174.2 сая ам.долларын 97.8 хувийг хүчингүй болгож, үлдэх 3.8 сая ам.долларыг манай тал Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос эхлэн 30 хоногийн дотор нэг удаагийн мөнгөн төлбөрөөр Оросын талд өрийг төлснөөр ИХ ӨРИЙН үлдэгдлийг бүрэн цааруулах юм. Үүний дүнд Монгол Улс гадаад улс орнуудад  хугацаа хэтэрсэн өргүй болно.

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

3.    Монгол Улсын төсөв 2010 онд ашигтай гарлаа.

Улсын төсвийн орлогыг нэмэг-дүүлэх, төсвийн зарлагын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах ажлыг оновчтой удирдлагаар хангаж ажилласны дүнд Монгол Улсын төсөв 2010 онд ашигтай гарч байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2010 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3,073.3 тэрбум төгрөгт хүрч нэгдсэн төсвийн орлогын төлөвлөгөө 14.0 хувиар буюу 377.4 тэрбум төгрөгөөр, улсын төсвийн орлого 2,446.0 тэрбум төгрөгт хүрч 14.3 хувиар буюу 305.9 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2010 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3,071.2 тэрбум төгрөгт хүрч төлөвлөсөн зарлагын 96.8 хувийг, улсын төсвийн зарлага 2,374.1 тэрбум төгрөгт хүрч төлөвлөсөн зарлагын 98.0 хувийг санхүүжүүлсэн байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцэл 2010 оны урьдчилсан гүйцэтгэлээр урсгал тэнцэл 776.6 тэрбум төгрөгийн ашигтай, нийт тэнцэл 1.0 тэрбум орчим төгрөгийн алдагдалтай (үүнээс: улсын төсвийн урсгал тэнцэл 600.8 тэрбум төгрөгийн ашигтай, нийт  тэнцэл 71.9 тэрбум төгрөгийн ашигтай) гарсан байна.
Сангийн сайдын эрхлэх ажлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн ерөнхий газар улсын төсөвт 875.0 тэрбум төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 25.5 хувиар буюу 178.1 тэрбум төгрөгөөр, Татварын ерөнхий газар 1,118.0 тэрбум төгрөг буюу түүхэндээ хамгийн их татварын орлого төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 11.9 хувиар буюу 118.5 тэрбум төгрөгөөр тус тус давуулан  биелүүлсэн байна.


. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

4.    Монгол Улсын Засгийн газрын бондыг олон улсын санхүүгийн зах зээлд анх удаа арилжлаа.

Стандарт банктай хамтран Монгол Улсын Засгийн газрын бондыг хаалттай хэлбэрээр арилжаалах гэрээ байгуулж, улмаар алт олборлох үйлдвэрлэлийг дэмжих санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын бондыг анх удаа гадаад зах зээлд арилжаалж 66.2 сая ам.долларын хөрөнгийн эх үүсвэрийг 2009 онд татан төвлөрүүлсэн бөгөөд Засгийн газрын бондын эргэн төлөлтийг Стандарт банкинд гэрээний дагуу 2010 оны 6 дугаар сарын  25-ны өдөр хугацаанд нь бүрэн төлсөн байна. Засгийн газрын бондын арилжаагаар татан төвлөрүүлсэн хөрөнгийг Монголбанкнаас алт олборлох үйлдвэрлэлийг дэмжих, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зориулалтаар алт худалдан авах тусгай зөвшөөрөл бүхий арилжааны 5 банкинд зээлдүүлсэн байна. Эдгээр банкууд (давхардсан тоогоор) алт олборлогч 23 аж ахуйн нэгжид энэ хөрөнгийг дамжуулан зээлдүүлсэн бөгөөд зээл авсан аж ахуйн нэгжүүд 2009 онд 3,997 кг алт тушаасан нь Монголбанкинд тухайн жил тушаагдсан нийт 5000 кг алтны 80 орчим хувийг эзэлж байна. Энэ хөтөлбөрийг эхлэх үеэр Монголбанкин дахь гадаад валютын нийт албан нөөц 2009 оны 5 дугаар сард 648.57 сая ам.доллар байснаа 2010 оны 2 дугаар сарын  эцэст 1 тэрбум 270.0 сая ам.долларт хүрч улсын валютын албан нөөц 622.0 ам.доллараар буюу бараг хоёр  дахин өссөн байна. Хөтөлбөрт хамрагдсан алт олборлогч аж ахуйн нэгжийн тушаасан 4 орчим тонн алтны үнийг тухайн үеийн ханшаар бодож үзэхэд 158.2 сая ам.долларт хүрч манай улсын гадаад валютын албан нөөцийн өсөлтийн 25 хувийг бүрдүүлсэн байна.
Иймд Засгийн газрын алтны санхүүжилтийн үнэт цаас Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, алт олборлох үйлдвэрлэлийг дэмжих үндсэн зорилтоо хангасан гэж дүгнэж болохоор байна.

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

5.    Төсвийн тогтвортой байдлын эрх зүйн орчныг баталгаажууллаа.


Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлуулснаар төсвийн бодлого, стратегийг тодорхойлох төсвийн удирдлагын  зарчим, төсвийн тусгай шаардлагыг тогтоож, төсвийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангахад хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын байгууллагын үүрэг, хариуцлага өндөрсөж, улмаар төсвийг тогтвортой байлгах, төсвийг боловсруулах, батлах мөчлөгийн савлагаа багасаж, төсвийн тусгай шаардлагад суурилсан төсвийн удирдлагын эрх зүйн шинэ орчин бүрдэж  эхлэлээ.   Төсвийн тогтвортой байдлын хууль батлагдсанаар “Төсвийн тогтворжуулалтын сан” бий болж, тус санд 2011 онд 183,1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөгдөөд байна.

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

6.    Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн банк байгуулж, түүний үйл ажиллагааг хуульчлан тогтоохоор ажиллаж байна.

Хөгжлийн банк бол Монгол Улсын хөгжлийн бодлогод тодорхойлсон тэргүүлэх салбарын хөгжлийг дэмжих, нэмүү өртөг шингэсэн экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байх болно.              Өнөөдөр хөгжлийн шинж чанартай томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх эрх ашгийн үүднээс манай улсад үнийн дүнгийн хэмжээ ихтэй, аливаа нэмэлт нөхцөл, тусгай шаардлага тавьдаггүй зээл болон санхүүжилтийн эх үүсвэрийг олон улсын зах зээлээс татан төвлөрүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байна. Монгол Улсын эдийн засгийн эрчимтэй хөгжлийн бодлогод нийцүүлэн Сангийн яамнаас эрхлэн Засгийн газрын санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлыг зохион байгуулж байна Энэ хууль батлагдсанаар Засгийн газрын хөрөнгийг оновчтой удирдах, эдийн засгийн үр ашгийг түргэн хугацаанд хүртэх боломжтой томоохон төсөл, хөтөлбөрийг санхүү-жүүлэх хөрөнгийг дотоод, гадаад эх үүсвэрээс зээлийн хэлбэрээр бүрдүүлэх, ашиглах, төлбөрийг гүйцэтгэх, Засгийн газрын үнэт цаас болон зээлийн  баталгаа гаргах, болзошгүй өр төлбөрийг бүртгэх, санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийн эрсдэлийг удирдан чиглүүлэх, гадаад зээлийг дамжуулан зээлдүүлэх, төсвийн зээл олгох, эдгээрийн авлагыг барагдуулах, хэрэгжилтийн байдалд хяналт тавих  эрх зүйн орчин бүрдэх төдийгүй улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн харилцаанд чухал ач холбогдолтой эдийн засгийн зохицуулалт болох юм.   

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

7.    Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг хөдөө орон нутагт түлхүү чиглүүлнэ.

Үүнтэй уялдуулан Монгол Улсын төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн бариад байна. Эдгээр хуулийн хүрээнд төсвийн төвлөрлийг задалж, аймаг, нийслэлд төсөв захиран зарцуулах эрх, үүргийг шилжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, боловсрол, хувь хүмүүсийн эрхэлж буй бизнес, хөдөө орон  нутаг дахь бүтээн байгуулалт, ажлын шинэ байр бий болгоход чиглэсэн хөрөнгө оруулалтыг бүс нутагт түлхүү хуваарилах, улмаар төсвийн хуваарилалт, зарцуулалт, хяналтын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог бүх талаар өргөжүүлэх зарчмыг баримталж байна.

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

8.    Хөгжлийн албан ёсны тусламжийн гэрээ, хэлэлцээрийг богино хугацаанд түргэн шуурхай батлуулж чаддаг боллоо

Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Япон,Хятад зэрэг улс орнуудаас зээл, тусламж авах ажлыг үргэлжлүүлэн амжилттай хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газар-Гадаад түншүүдийн Бодлогын зөвлөлдөх уулзалт, Монгол, Австрийн Засгийн газар хоорондын Эдийн засгийн хамтын ажиллагааны комиссын IY хуралдаан, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын 2010 оны Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ, Монгол-Францын Засгийн газар хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт, БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 2011-2013 онуудад үзүүлэх тусламжийн Бодлогын уулзалт, “Бүс нутаг дахь Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагаа: Бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөлдөх уулзалт, Азийн хөгжлийн банкны Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажилллагааны хөтөлбөрийн Эрчим хүчний салбарын зохицуулах хорооны уулзалт, Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Комиссын ажлын хэсгийн хуралдаан, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 5 дугаар хуралдаан зэргийг амжилттай зохион байгууллаа.
Эдгээр уулзалт, хуралдаан, хэлэлцээний үр дүнд 2010 оны гүйцэтгэлээр хөнгөлөлттэй зээлийн 251.7 сая ам.долларын 17 төсөл, буцалтгүй тусламжийн 180.6 сая ам.долларын 15 төсөл, нийтдээ 432.3 сая ам.долларын хөгжлийн албан ёсны тусламжийн 32 төрлийн гэрээ, хэлэлцээрийг байгуулж, түүний заримыг Улсын Их Хурлаар соёрхон батлуулах буюу ноот бичиг солилцох хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн байна.


. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

9.    Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийг Засгийн газрын түвшинд зөвшилцөж баталгаажууллаа.


Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стартегийн баримт бичиг нь нийтлэг үндэслэл; Засгийн газрын өрийн өнөөгийн байдал; санхүүгийн боломжит эх үүсвэр; Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн ба хэтийн төлөв байдал; өрийн багцад дунд хугацаанд нөлөөлөх хүчин зүйлс; Монгол Улсын өрийн багцад үзүүлэх эрсдэлийн дүн шинжилгээ; өрийн удирдлага, хяналт-шинжилгээ гэсэн хэсгээс бүрдэж байна.
Засгийн газрын өрийн удирдлагын стратегид зээл ашиглах үйл ажиллагааны чиглэлийг тогтоох, Засгийн газрын санхүүгийн эрсдлийн сонголтыг тодорхойлох, дотоод өрийн зах зээлийг хөгжүүлэх зэрэг үндсэн зорилт, үйл ажиллагааны чиглэлийг томъёолсон юм. Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичиг батлагдсан явдал Монгол Улсын өрийн удирдлагын талаар явуулах нэн шаардлагатай зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

10.    Засгийн газрын цахим худалдан авах ажиллагааны удирдлага, хяналт-шинжилгээ, мэдээллийн сүлжээг ашиглалтад хүлээн авлаа.


Засгийн газрын байгууллагын худалдан авах ажиллагааны удирдлага, хяналт-шинжилгээ, мэдээл-лийн сүлжээг ашиглалтад оруулснаар захиалагч байгууллагын худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, бүртгэх, тайлагнах үйл явцыг цахим програм хангамжаар дамжуулан гүйцэтгэх технологийн горимд шилжиж байна. Үүний дагуу төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2011 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө болон 2010 оны худалдан авах ажиллагааны тайланг цахим хэлбэрээр хүлээн авах ажлыг зохион байгуулж эхлээд байна. Түүнчлэн БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Монгол Улсын цахим худалдан авах тогтолцоо” төслийг 2010 оны 6 дугаар сараас хэрэгжүүлж эхэллээ. Энэ төслийн шугамаар цахим худалдан авах ажиллагааны портал хуудсыг бүрдүүлэх; хэрэглэгч, захиалагч, нийлүүлэгчийг цахим хэлбэрээр бүртгэх, баталгаажуулах; бараа, бүтээгдэхүүний цахим товьёг (каталоги) үүсгэж, түүний тусламжтайгаар цахим дэлгүүр ажиллуулах; цахим худалдан авах ажилла-гааны сүлжээ ажиллуулах зэрэг ажлыг гүйцэтгэх юм.

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

11.    Сангийн яам “2010 оныг санхүү, төсвийн эрх зүйн харилцааны шинэч-лэлийн жил” болгон зарлаж, санхүү, төсөв, хөрөнгийн эрх зүйн харилцааны шинэчлэлд дорвитой ахиц гаргалаа.

Энэ ажлын хүрээнд 2010 онд Хөрөнгийн үнэлгээний тухай, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай зэрэг 14 хуулийг шинээр батлуулах, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд  хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 24 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, түүнчлэн Улсын Их Хурлын 11 тогтоол, Засгийн газрын 24 тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 19 захирамжийг батлуулах ажлыг гүйцэтгэлээ. Санхүү, төсвийн харилцааны шинэчлэлийн хүрээнд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг батлуулснаар Үнэлгээний олон улсын стандартад нийцүүлэн Монгол Улсад хөрөнгийн үнэлгээ явуулах үйл ажиллагааны нэгдсэн бодлого, өмч, хөрөнгийн үнэлгээтэй холбоотой маргааныг зохицуулах эрх зүйн орчин үндсэндээ бүрдэж байна.

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

12.    Санхүү, төсөв, мөнгөн  хөрөнгийн дотоод аудит, дотоод хяналтын зохих чадамж бүрдэж, хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилд ахиц дэвшил гарч байна.

Төсөв мөнгөн хөрөнгийн дотоод аудитын эрхзүйн орчин орчинг боловсронгуй болгох хүрээнд Төрийн сангийн үйл ажиллагаанд дотоод аудит явуулах журам, Төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит явуулах журам, Дотоод аудит явуулах зааврыг баталснаар аудитын ажлын төлөвлөлт, дотоод аудитын төрөл, хамрах хүрээ; дотоод аудит явуулах хяналтын арга хэрэгсэл; дотоод аудитын тайлагналт; дотоод аудитын дүнг танилцуулах; дотоод аудитын арга хэмжээ зэрэг хяналтын ажил нэлээд зүгширч байна.
Түүнчлэн санхүү, төсөв, төрийн сангийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааны үр дүн, үр ашгийг дээшлүүлэхэд удирдлагад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Дотоод аудитын зөвлөл байгуулж, түүгээр аймаг, орон нутаг болон төсвийн ерөнхийлөн захирагч нарын санхүү, төсөв, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн ашиглалт, зарцуулалтын үйл ажиллагаанд дотоод аудит, хяналт шалгалт явуулсан ажлын тайлан, зөвлөмж, дүгнэлтийг хэлэлцэж, дотоод аудитын мөрөөр авах арга хэмжээний зохих шийдвэрийг гаргаж, түүний хэрэгжилтийг хянадаг тогтолцоог  бүрдүүлж байна.

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

13.    Монгол Улсын бүх сум, суурин газар санхүүгийн удирдлагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдлоо.

Засгийн газрын мөнгөн хөрөнгийн удирдлага, төлөвлөлт, зохицуулалтын үйл ажиллагаа тогтмолжиж, санхүүгийн удирдла-гын мэдээллийн нэгдсэн сүлжээгээр дамжуулан төсөвт байгууллагын санхүүжилтийг тогтоосон хугацаанд хуваарийн дагуу олгох, төлбөр тооцоог цаг алдалгүй шуурхай гүйцэтгэх, төсвийн гүйцэтгэлийн тайлан мэдээг бодитой, үнэн зөв гаргах техникийн боломж, нөхцөл улам бүр сайжирч байна.
Санхүүгийн удирдлагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд 2010 онд хөдөөгийн 49 сумыг нэмж холбосноор Сангийн яамны төв төрийн сан, нийслэлийн ба 9 дүүрэг, 21 аймаг, 362 сум, тосгоны төрийн сан, 10 төсөвт байгууллагыг хамарсан улс, орон нутгийн төсвийн санхүүжилт, төлбөр тооцоо, төсвийн гүйцэтгэл, тайлагналт, хяналтын ажлыг гүйцэтгэж, 2010 оны байдлаар 394 цэгийн онлайн сүлжээний 817 програм эзэмшигчтэй харилцаж ажилласан байна.
Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн нэгдсэн сүлжээ бол манай улсын хамгийн өргөн хүрээг хамарсан онлайн сүлжээ болсон бөгөөд өдөр тутам 40 тэрбум орчим төгрөгийн орлого, зарлагын гүйлгээг дамжуулж, 5000 орчим төсөвт байгууллагын 16000 гаруй хэрэглэгчид  үйлчилж байна.

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

14.    Монгол Улсын чансааг тодорхойлдог шалгуур үзүүлэлтүүд дээшилсэн чухал жил байлаа.

Улс орнуудын төсвийн бодлогын ил тод байдал, шинэчлэл, хариуцлагын тогтолцооны үзүүлэлтийн сүүлийн судалгаагаар манай улсын үнэлгээ нэмэгдэж 2010 онд 60 оноо авсан байна. Хоёрдугаарт, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Олон улсын зөвлөл Монгол Улсыг газрын тос, байгалийн хий, уул уурхайн үйлдвэрлэлийн салбарт ил тод байдлыг хангасан орноор хүлээн зөвшөөрсөн тухай 2010 оны 10 дугаар сард зарласан байна. Гуравдугаарт, Дэлхийд нэр хүндтэй “Стандарт энд Пүүрс” компанийн Зэрэглэл тогтоох зөвлөл манай улсын зээлжих зэрэглэлийг урт хугацаанд “BB-”, богино хугацаанд “B” хэмээн бататган тогтоож, хэтийн төлвийг “Тогтвортой” хэвээр үлдээх шийдвэрийг гаргаж 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зарласан бөгөөд “Фитч” компанийн Зэрэглэл тогтоох зөвлөл Монгол Улсын Зээлжих зэрэглэлийг урт хугацаанд “B+” гэж нэг зэрэглэл ахиулж, хэтийн төлвийг “Тогтвортой” хэвээр үлдээх шийдвэрийг гаргаж 2010 оны 11 дүгээр сарын сарын 22-ны өдөр зарласан явдал Монгол Улсын зээлжих зэрэглэлд эергээр нөлөө үзүүлж байна.

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

15.    “Сангийн яамны 100 жилийн ой угтсан өндөр бүтээлийн хоёр жилийн аян”-ны хүрээнд Сангийн яамны хамт олон 2010 онд зарим бахархалтай амжилт үзүүллээ.


1. Сангийн яам Засгийн газрын баталсан журмын дагуу 2009 оны үйл ажиллагааны үр дүнгийн нэгдсэн үзүүлэлтийн ерөнхий үнэлгээгээр төрийн яамдын дундаас ТЭРГҮҮН БАЙРТ
2. Монгол Улсад Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойн хүрээнд Сангийн яамны төрийн албаны салбар зөвлөл ажил үйлсээрээ манлайлж, төрийн яамдын салбар зөвлөлүүдийн дундаас ТЭРГҮҮН БАЙРТ
3. “Монгол Улсын Засгийн газрын цом-2010” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Сангийн яам багийн дүнгээр “ТЭРГҮҮН БАЙР”-т тус тус шалгарсан байна.


. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

16.    Үндэсний татварын алба


Улс, орон нутгийн төсөвт 1 их наяд 545.2 тэрбум төгрөг буюу түүхэндээ хамгийн их татварын орлого төвлөрүүлэв. “Татварын албаны ил тод, шинэчлэл”-ийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж,  шударга байдлын үнэлгээгээр төрийн байгууллагуудыг тэргүүлэв. Мэдээллийн on-line сүлжээг улсын хэмжээнд бий болгож, өдөр тутам мэдээлэл нэгтгэх боломжийг бүрдүүлсэн. Мөн цаасгүй орчин,  цахим татварын тайлангийн системийг  үе шаттай  нэвтрүүлэхийн хамт нэг цэгийн орчин үеийн үйлчилгээний систем нэвтрүүлж, татварын албаны үйл ажиллагааг татвар төлөгчдөөр үнэлүүлж байна.
Азийн орнуудын татварын удирдлага, судалгааны холбоо /АОТУСХ/-ы жинхэнэ гишүүнээр элсэж, гадаад  хамтын ажиллагаа  өргөжүүлж Монгол Улсын Татварын албаны гадаад хамтын ажиллагаа өргөжин тэлж, Ази Номхон далайн бүс нутгийн 15 орны татварын албадтай мэдээлэл солилцох, туршлага судлах, сургалтанд хамрагдах зэргээр тогтмол хамтран ажиллах боломж бүрдэж байна.

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

17.    Гаалийн Ерөнхий газар


ГЕГ өнгөрсөн 2010 онд төсвийн орлогын  төлөвлөгөөг  150,0  тэрбум төгрөгөөр давуулан биелүүлэв.
ГЕГ-аас гадаад худалдааг хөнгөвчлөх, гадаад худалдаанд оролцогчдын цаг, зардлыг хэмнэх өндөр ач холбогдол бүхий гаалийн хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагааг автоматжуулж, төвлөрсөн мэдээллийн CAIS, CEPS  нэгдсэн системийг  гаалийн  үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлэв. Мөн ДГБ-аас тавьж буй “Барааг задлахгүй шалгах” зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор электрон автопүү, рентген аппарат, металл илрүүлэгч, машин шалгах  толь, компьютер зэрэг тоног төхөрөмжөөр боомтуудыг хангаж, лабораторийн салбар дөрвийг иж бүрэн байгуулж, зарим боомтод GPS системийг ашиглалтад оруулснаар Гаалийн хяналтын зохистой орчныг бүрдүүлэх, оюунлаг гаалийн хяналтыг хэрэгжүүлэх боломжийг бий болгож  чадлаа.
Монголын гаалийн байгууллага Дэлхийн гаалийн байгууллагын Санхүүгийн хорооны гишүүнээр, Ази номхон далайн бүсийн гаалийн байгууллагын удирдлагын хороонд сонгогдлоо. Ийнхүү Монгол Улсын  гаалийн байгууллага Дэлхийн гаалийн байгууллагын хэмжээнд бодлого тодорхойлох, бүсийн гишүүн орнуудын дуу хоолой болж, олон талт хамтын ажиллагаанд идэвхитэй оролцох эхлэлийг тавьж чадлаа.

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМ

Cтатистик

Гишүүд : 446
Мэдээлэл : 213
Вэб холбоос : 52
Мэдээллийг Үзсэн Тоо : 137125

Зочин

Манайд 3 зочид онлайн

Санал асуулга

Ямар сургалт авахыг хүсч байна вэ?

 

 

 

 

 

 

 

 


  Үр дүн

Make sure you have at least Flash Player 7. If not,please download.

Видео

Нэвтрэх

Мэргэжлийн нягтлан бодогчийн ёс зүйн Тангараг өргөх өргөдлийн маягт

Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм

Нэгдүгээр зүйл. Нийтлэг үндэслэл

1.1 “Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм” (Цаашид ёс зүйн дүрэм гэнэ)-ийн зорилго нь ёс зүйн зарчим, шаардлагуудыг тодорхойлох, түүнийг мэргэжлээрээ ажиллаж байгаа нягтлан бодогчид дагаж мөрдөх, түүнд хяналт тавих харилцааг зохицуулахад оршино.

Дэлгэрэнгүй

Картын дансаа шалгах

Валютын ханш

ВАЛЮТ

ХАНШ


USD

1,841.93

EUR

2,492.32


GBP

3,150.25


JPY

18.16


CNY

296.98


RUB

52.46

Монгол банкны хаалтын ханш /2014.07.21/

Ханшийн хэлбэлзэл