1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Үнийн мэдээ

  • Хүнсний гол нэрийн зарим барааны үнэ 07/03-ний байдлаар -

    .

  • Автобензин, дизель, хийн түлшний дундаж үнэ -

    -

  • Аи-95 – 1660, Аи-76, 80 -1310, Аи-92, 93 -1300, Дизель түлш -1650, Газ-1050 -

    -

  • Махны дундаж үнэ -

    -

  • хонь- 4238₮, үхэр-4725₮, ямаа- 3260₮, адуу-3667₮ /ястай/ -

    хонь- 4238₮, үхэр-4725, ямаа- 3260₮, адуу-3667₮ /ястай/

  • Гурилын үнэ: -

    -

  • Алтан тариа I-737₮, Алтан тариа II-530₮, Орос гурил I-700₮ -

    Алтан тариа I-708₮, Алтан тариа II-530₮, Орос гурил I-700₮

  • Будаа, төмс элсэн чихрийн дундаж үнэ: -

    -

  • Цагаан будаа-1720₮, Төмс-955₮, Элсэн чихэр-1694₮, -

    Цагаан будаа-1705₮, Төмс-969₮, Элсэн чихэр-1669₮,

  • Previous
  • Next
  • Stop
  • Play
  • 2
  • 1
  • 4
  • 3
  • 5

НББ-ийн бодлогын баримт бичиг боловсруулах арга зүй сургалт -

Татварын сургалт/ ААНОАТ, НӨАТ, ХАОАТ, Нийгмийн даатгал/

Сургалтад орох хүмүүс урьдчилан бүртгүүлнэ:
Утас: 77070880, 50005598, 99332660, 88080887
И-мэйл: info@mains.mn

Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны сургалт 9-р сарын 11-нээс хичээллэнэ.

 

Утас: 77070880, 88080887

УСНББОУС - 8 цагийн сургалт


Сургалтад орох хүмүүс урьдчилан бүртгүүлнэ үү.
Утас: 77070880, 50005598, 99092301, 88080887
И-мэйл: info@mains.mn
Хаяг: Тусгаар Тогтнолын ордон зүүн жигүүр, 704-707 тоот

Нягтлан бодогч-операторчийн сургалт

Энэ сургалтын зорилго нь томоохон компаниудын  ерөнхий нягтлан бодогчдын ажлыг хөнгөвчлөх, тэдэнд мэргэжлийн туслах ажилтан бэлтгэж өгөхөд оршино.

Нягтлан бодох бүртгэлийн компьютерийн программ дээр ажиллах, дадлагын хичээлүүд гол байр эзлэх бөгөөд төгсөгчид нь гараар болон компъютерээр нягтлан бодох бүртгэл  хөтлөх, санхүүгийн тайлан гаргах  дадлага эзэмших болно.


УСНББОУС 2011 НОМ ХУДАЛДААЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

Монголын Нягтлан Бодох Бүртгэлийн Хүрээлэн УСНББОУС 2011 I, II-р ботиудыг санхүү, бүртгэлийн ажилтнуудын хүртээл болгож хэвлэн гаргалаа. Сонирхсон хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд доорх утсаар холбоо барих буюу МНББХ дээр ирж худалдан авна уу.

УТАС: 77070880


 

Дэлхийн Нягтлан Бодогчдын XIX Чуулган

Мэргэжлийн нягтлан бодогчид тангараг өргөнө

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО.

PDF Хэвлэх И-мэйл

Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал

(2011 оны эхний улирлын байдлаар)

I. Нийгмийн үзүүлэлт
Эрүүл мэндийн яамны мэдээгээр улсын хэмжээнд 2011 оны эхний улиралд 15826 эх амаржиж, өмнөх оны мөн үеийнхээс 997 эхээр буюу 5.9 хувиар, төрсөн хүүхдийн тоо (амьд төрөлтөөр) 15881 болж, 994 хүүхдээр буюу 5.9 хувиар тус тус буурлаа.

Улсын хэмжээгээр энэ оны эхний улиралд нэг хүртэлх насандаа 285 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 98 хүүхдээр буюу 25.6 хувиар, 1-5 хүртэлх насны 61 хүүхэд эндэж, 40 хүүхэд буюу 39.6 хувиар буурчээ.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 2011 оны 3 дугаар сарын эцэст 40.8 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 3649 хүнээр буюу 9.8 хувиар өсчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оныхоос Улаанбаатар хот (2304 хүн), Булган (1132 хүн), Ховд (584 хүн), Завхан (481 хүн), Өвөрхангай (442 хүн), Дундговь (313 хүн), Төв (303 хүн), Архангай (181 хүн) аймагт өссөн нь ажилгүй нийт иргэдийн тооны өсөлтөд голлон нөлөөлжээ.
Нийгмийн даатгалд 2011 оны эхний улиралд 424.2 мян.хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 252.4 мянга буюу 59.5 хувийн шимтгэлийг аж ахуйн
нэгж, байгууллага, 171.8 мянга буюу 40.5 хувийн шимтгэлийг төсөвт байгууллага төлсөн байна...
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 2011 оны эхний улиралд 109.3 тэрбум төг болсны 73.8 хувийг өндөр настны, 12.4 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 7.0 хувийг тэжээгчээ алдсаны, 6.8 хувийг цэргийн тэтгэвэр эзэлж байна.
Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2011 оны эхний улиралд 51.3 мян.хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 4.4 мян.хүн буюу 8.0 хувиар буурч, олгосон тэтгэврийн хэмжээ 1.9 тэрбум төг буюу 30.4 хувиар нэмэгджээ.
“Хүний хөгжил” сангаас 2011 оны эхний улиралд 175.3 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 2.5 сая иргэнд олгожээ.
Халдварт өвчнөөр 2011 оны эхний улирлын байдлаар 9859 хүн өвчилж, өмнөх оны мөн үеийнхээс 2126 хүн буюу 27.5 хувиар өссөн нь цусан суулгаар өвчлөгчдийн тоо 91 хүн буюу 21.7 хувь, гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 114 хүн буюу 8.4 хувь, трихомониазаар өвчлөгчдийн тоо 68 хүн буюу 6.3 хувь, сүрьеэгээр өвчлөгчдийн тоо 47 хүн буюу 4.3 хувиар буурсан хэдий ч салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 792 хүн буюу 4.5 дахин, вирүст хепатитаар өвчлөгчдийн тоо 1927 хүн буюу 2.5 дахин, тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 42 хүн буюу 4.5 хувиар өссөнөөс шалтгаалав.
Улсын хэмжээнд 2011 оны эхний улиралд 5091 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 420 хэргээр буюу 9.0 хувиар нэмэгджээ. Гэмт хэргийн улмаас 2011 оны эхний улирлын байдлаар 1874 хүн гэмтэж, 346 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 422 буюу 29.1 хувиар өсч, нас барсан хүний тоо 29 буюу 7.7 хувиар буурсан байна.

II.Макро эдийн засгийн үзүүлэлт
Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2011 оны 3 дугаар сард өмнөх сарынхаас 0.8 хувиар буурч, харин 2010 оны 12 дугаар сарынхаас 2.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 8.0 хувиар өссөн байна. Ерөнхий индекс өмнөх сарынхаас буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн дүн 2.2 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийнх 0.3 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.
Mонголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт (M2) 2011 оны 3 дугаар сарын эцэст 4955.1 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 87.7 тэрбум төг буюу 1.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1980.6 тэрбум төг буюу 66.6 хувиар өсчээ.
Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2011 оны 3 дугаар сарын эцэст 531.1 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 56.6 тэрбум төг буюу 11.9 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 146.6 тэрбум төг буюу 38.1 хувиар өсчээ.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2011 оны 3 дугаар сарын эцэст 3730.8 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 204.5 тэрбум төг буюу 5.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 962.3 тэрбум төг буюу 34.8 хувиар өсчээ.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2011 оны 3 дугаар сарын эцэст 80.5 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 32.1 тэрбум төг буюу 28.5 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 72.9 тэрбум төг буюу 47.5 хувиар буурчээ.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2011 оны 3 дугаар сарын эцэст 372.1 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 11.7 тэрбум төг буюу 3.2 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 59.7 тэрбум төг буюу 13.8 хувиар буурсан байна.
Үнэт цаасны арилжаа 2011 оны 3 дугаар сард 22 өдөр явагдаж, 13.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 10.4 сая ш үнэт цаас арилжигдсан байна.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 2011 оны эхний улиралд 925.4 тэрбум төг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүн 821.5 тэрбум төг болж, нийт тэнцэл 103.9 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Нэгдсэн төсвийн урсгал орлого 902.7 тэрбум төг, урсгал зардал 739.8 тэрбум төг болж, урсгал тэнцэл 163.0 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
Өмнөх оны мөн үеийнхээс татварын нийт орлого 319.6 тэрбум төг буюу 66.5 хувиар өсөхөд орлогын албан татварын орлого 18.6 тэрбум төг буюу 9.9 хувь, дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 113.9 тэрбум төг буюу 77.6 хувь, гадаад худалдааны татварын орлого 29.8 тэрбум төг буюу 94.6 хувь, бусад татварын орлого 124.5 тэрбум төг буюу 3.6 дахин өссөн нь голлон нөлөөлжээ.
Өмнөх оны мөн үеийнхээс татварын бус орлого 43.5 тэрбум төг буюу 73.2 хувиар өсөхөд төсөвт газрын өөрийн орлого 26.8 тэрбум төг буюу 85.7 хувь, хүү торгуулийн орлого 2.0 тэрбум төг буюу 32.8 хувь, хувьцааны ногдол ашгийн орлого 15.0 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2011 оны эхний улиралд 821.5 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 157.4 тэрбум төг буюу 23.7 хувиар өсөхөд бараа, үйлчилгээний зардал 66.3 тэрбум төг буюу 27.3 хувь, татаас ба шилжүүлгийн зардал 155.3 тэрбум төг буюу 59.3 хувь, зээлийн үйлчилгээний төлбөр 5.6 тэрбум төг буюу 71.9 хувиар өссөн хэдий ч эргэж төлөгдөх цэвэр зээл 102.0 тэрбум төг буюу 92.6 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.
Хөрөнгийн зардалд 2011 оны эхний улиралд 73.6 тэрбум төг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 32.2 тэрбум төг буюу 77.9 хувиар өссөн байна. Хөрөнгийн зардлын өсөлтөд дотоодын эх үүсвэрээс хийгдсэн хөрөнгийн зардал 30.7 тэрбум төг буюу 75.4 хувь, гадаад эх үүсвэрээс хийгдсэн хөрөнгийн зардал 1.5 тэрбум төг буюу 3.4 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Манай улс 2011 оны эхний улиралд дэлхийн 101 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1830.0 сая ам.долл, үүнээс экспорт 742.1 сая ам.долл, импорт 1087.8 сая ам.долларт хүрчээ.
Гадаад худалдааны тэнцэл 2010 оны 3 дугаар сард 94.1 сая ам.долларын алдагдалтай гарч байсан бол 2011 оны 3 дугаар сард 145.9 сая ам.долларын мөн алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 51.8 сая ам.долл буюу 55.0 хувиар нэмэгджээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 753.8 сая ам.долл буюу 70.0 хувь, үүний дотор импортын хэмжээ 510.6 сая ам.долл буюу 88.5 хувь, экспортын хэмжээ 243.1 сая ам.долл буюу 48.7 хувиар тус тус өсчээ. Экспортын 97.9 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн, мал, амьтад, тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүн, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл бүлгийн бараа эзэлж байна.

III.Эдийн засгийн салбарын үзүүлэлт
Улсын хэмжээгээр 2011 оны эхний улиралд оны эхэнд тоологдсон нийт малын 0.8 хувьтай тэнцэх зүй бусаар хорогдсон том мал 257.9 мян.толгой, үүнээс адуу 9.0 мян.толгой, үхэр 21.8 мян.толгой, тэмээ 0.4 мян.толгой, хонь 107.6 мян.толгой, ямаа 119.2 мян.толгой байна. Нийт хорогдсон малын 46.2 хувийг ямаа эзэлж байна.
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2011 оны эхний улиралд 422.6 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 28.5 тэрбум төг буюу 7.2 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын алт, нүүрс зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 10.0-59.2 хувь; амтат ус, ундаа, талх, самнасан ноолуур, сүү, хиам, хивс, архи, шар айраг, бетон зуурмаг, тэмээний ноосон хөнжил, хаалга, цонх, төмрийн хүдэр, цемент, зүсмэл материал зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.9 хувиас 5.6 дахин өссөн нь голлон нөлөөллөө. Бүх төрлийн тээврээр 2011 оны эхний улиралд 8.3 сая т ачаа, давхардсан тоогоор 81.6 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 3.3 сая т буюу 67.3 хувь, зорчигчдын тоо 20.6 сая хүн буюу 33.8 хувиар тус тус нэмэгджээ.
Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр хамгийн их хур тунадас 2011 оны 3 дугаар сард Өвөрхангай аймгийн Хархорин суманд (21.5 мм) бүртгэгдсэн байна. Энэ оны 3 дугаар сард Өмнөговь аймгийн Ханбогд, Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд, Хөвсгөл суманд хамгийн дулаан буюу нэмэх 19 хэм, Завхан аймгийн Отгон суманд хамгийн хүйтэн буюу хасах 43 хэм байлаа. Манай улсын ихэнх нутгаар салхи 14-25м/сек хурдтай байжээ.
Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 2011 оны 3 дугаар сард Улаанбаатар хотын Баруун дөрвөн замын орчимд 27 удаа, 32-ын тойрог орчимд 21
удаа, Хархорин захын орчимд 20 удаа, 1-р хороолол орчимд 11 удаа, Хан-Уул дүүрэг орчимд 8 удаа, Офицеруудын ордон орчимд 7 удаа; хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж 32-ын тойрог орчимд 31 удаа, Баруун дөрвөн замын орчимд 24 удаа, Хархорин захын орчимд 22 удаа, 1-р хороолол орчимд 21 удаа, Офицеруудын ордон орчимд 17 удаа, ХанУул дүүрэг орчимд 10 удаа; 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж 32-ын тойрог орчимд 31 удаа, Баруун дөрвөн зам орчимд 25 удаа, Хархорин захын орчимд 21 удаа, Хан-Уул дүүрэг орчимд 11 удаа; 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Баруун дөрвөн зам орчимд 24 удаа тус тус агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давсан байна.
Аюулт үзэгдэл, осол 2011 оны эхний улиралд 864 удаа гарсны улмаас 46 хүн амь насаа алдаж, 163.8 мян.толгой мал, амьтан хорогджээ. Энэ оны эхний улиралд объектын түймэр 795 удаа, бичил уурхай, нурангины осол 10 удаа, мал, амьтны галзуу өвчин 18 удаа, гол, нуурын усанд унасан осол 6 удаа тус тус бүртгэгджээ.   
Аюулт үзэгдэл, ослын улмаас 1.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Cтатистик

Гишүүд : 461
Мэдээлэл : 214
Вэб холбоос : 52
Мэдээллийг Үзсэн Тоо : 143116

Зочин

Манайд 2 зочид онлайн

Санал асуулга

Ямар сургалт авахыг хүсч байна вэ?

 

 

 

 

 

 

 

 


  Үр дүн

Make sure you have at least Flash Player 7. If not,please download.

Видео

Нэвтрэх

Мэргэжлийн нягтлан бодогчийн ёс зүйн Тангараг өргөх өргөдлийн маягт

Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм

Нэгдүгээр зүйл. Нийтлэг үндэслэл

1.1 “Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм” (Цаашид ёс зүйн дүрэм гэнэ)-ийн зорилго нь ёс зүйн зарчим, шаардлагуудыг тодорхойлох, түүнийг мэргэжлээрээ ажиллаж байгаа нягтлан бодогчид дагаж мөрдөх, түүнд хяналт тавих харилцааг зохицуулахад оршино.

Дэлгэрэнгүй

Картын дансаа шалгах

Валютын ханш

ВАЛЮТ

ХАНШ


USD

1,834.51

EUR

2,373.31


GBP

2,994.29


JPY

17.43


CNY

298.78


RUB

49.66

Монгол банкны хаалтын ханш /2014.09.08/

Ханшийн хэлбэлзэл