1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Үнийн мэдээ

  • Хүнсний гол нэрийн зарим барааны үнэ 07/03-ний байдлаар -

    .

  • Автобензин, дизель, хийн түлшний дундаж үнэ -

    -

  • Аи-95 – 1660, Аи-76, 80 -1310, Аи-92, 93 -1300, Дизель түлш -1650, Газ-1050 -

    -

  • Махны дундаж үнэ -

    -

  • хонь- 4238₮, үхэр-4725₮, ямаа- 3260₮, адуу-3667₮ /ястай/ -

    хонь- 4238₮, үхэр-4725, ямаа- 3260₮, адуу-3667₮ /ястай/

  • Гурилын үнэ: -

    -

  • Алтан тариа I-737₮, Алтан тариа II-530₮, Орос гурил I-700₮ -

    Алтан тариа I-708₮, Алтан тариа II-530₮, Орос гурил I-700₮

  • Будаа, төмс элсэн чихрийн дундаж үнэ: -

    -

  • Цагаан будаа-1720₮, Төмс-955₮, Элсэн чихэр-1694₮, -

    Цагаан будаа-1705₮, Төмс-969₮, Элсэн чихэр-1669₮,

  • Previous
  • Next
  • Stop
  • Play
  • 2
  • 1
  • 4
  • 3
  • 5

НББ-ийн бодлогын баримт бичиг боловсруулах арга зүй сургалт -

Татварын сургалт/ ААНОАТ, НӨАТ, ХАОАТ, Нийгмийн даатгал/

Сургалтад орох хүмүүс урьдчилан бүртгүүлнэ:
Утас: 77070880, 50005598, 99332660, 88080887
И-мэйл: info@mains.mn

Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны сургалт 9-р сарын 11-нээс хичээллэнэ.

 

Утас: 77070880, 88080887

УСНББОУС - 8 цагийн сургалт


Сургалтад орох хүмүүс урьдчилан бүртгүүлнэ үү.
Утас: 77070880, 50005598, 99092301, 88080887
И-мэйл: info@mains.mn
Хаяг: Тусгаар Тогтнолын ордон зүүн жигүүр, 704-707 тоот

Нягтлан бодогч-операторчийн сургалт

Энэ сургалтын зорилго нь томоохон компаниудын  ерөнхий нягтлан бодогчдын ажлыг хөнгөвчлөх, тэдэнд мэргэжлийн туслах ажилтан бэлтгэж өгөхөд оршино.

Нягтлан бодох бүртгэлийн компьютерийн программ дээр ажиллах, дадлагын хичээлүүд гол байр эзлэх бөгөөд төгсөгчид нь гараар болон компъютерээр нягтлан бодох бүртгэл  хөтлөх, санхүүгийн тайлан гаргах  дадлага эзэмших болно.


УСНББОУС 2011 НОМ ХУДАЛДААЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

Монголын Нягтлан Бодох Бүртгэлийн Хүрээлэн УСНББОУС 2011 I, II-р ботиудыг санхүү, бүртгэлийн ажилтнуудын хүртээл болгож хэвлэн гаргалаа. Сонирхсон хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд доорх утсаар холбоо барих буюу МНББХ дээр ирж худалдан авна уу.

УТАС: 77070880


 

Дэлхийн Нягтлан Бодогчдын XIX Чуулган

Мэргэжлийн нягтлан бодогчид тангараг өргөнө

Монголын үндэсний статистикийн хороо

PDF Хэвлэх И-мэйл

 

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал
/2013 оны эхний 7 сарын байдлаар/

I. Нийгмийн үзүүлэлт
Төрөлт

Улсын хэмжээнд 2013 оны эхний 7 сард 45815 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 46043 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 3256,  хүүхдийн тоо 3284 буюу тус бүр 7.7 хувиар  нэмэгдсэн байна.
Нийгмийн даатгал, халамж
Нийгмийн даатгалд 2013 оны эхний 7 сард 673.6 мян.хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 449.5 мянга буюу 66.7 хувь нь аж ахуйн нэгж,  байгууллагынх 224.1 мянга буюу 33.3 хувь нь төсөвт байгууллагынх байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын  тоо  60.2 мянга буюу 9.8 хувь, үүнээс  аж ахуйн нэгж, байгууллагынх 44.9 мянга буюу 11.1 хувь, төсөвт байгууллагынх 15.3 мянга буюу 7.3 хувиар нэмэгджээ.
Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2013 оны эхний 7 сард 61.9 мян.хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 5.3 мян.хүн буюу 9.3 хувь, олгосон тэтгэврийн хэмжээ 9.9 тэрбум төг буюу 31.5 хувиар нэмэгджээ...
“Хүний хөгжил” сангаас 2013 оны эхний 7 сард 18 хүртэлх насны 926.7 мянган хүүхдэд 130.5 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд, 154.4 мянган иргэнд 18.5 тэрбум төгрөгийг 21.0 мян.төгрөгийн хишиг хувьд, 4.9 мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 4.7 тэрбум төгрөгийг 1 сая төгрөгийн хишиг хувьд зориулан олгожээ.


II. Макро эдийн засгийн үзүүлэлт
Дотоодын нийт бүтээгдэхүүн

Үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ-ий хэмжээ 2013 оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 7591.0 тэрбум төг, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2702.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс оны үнээр 18.8 хувь, зэрэгцүүлэх үнээр 11.3 хувиар  өслөө.
Хэрэглээний үнийн улсын индекс
ХҮУИ 2013 оны 7 дугаар сард өмнөх сарынхаас 0.1 хувь, оны эхнээс 4.9 хувь,  өмнөх оны мөн үеийнхээс 8.3 хувиар өслөө.
Ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.5 хувь,  орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийнх 1.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.   
Mөнгөний нийлүүлэлт
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2013 оны 7 дугаар  сарын эцэст 8095.7 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 91.7 тэрбум төг буюу 1.1 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 1142.2 тэрбум төг буюу 16.4 хувиар өсчээ.
Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2013 оны 7 дугаар сарын эцэст 832.2 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 3.6 тэрбум төг буюу 0.4 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 30.8 тэрбум төг буюу 3.8 хувиар өсчээ.          
Зээл
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2013 оны 7 дугаар  сарын эцэст 9117.2 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 509.5 тэрбум төг буюу 5.9 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 2688.7 тэрбум төг буюу 41.8 хувиар өсчээ.    Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2013 оны 7 дугаар сарын эцэст 161.3 тэрбум төг болж,  өмнөх сарынхаас 11.6 тэрбум төг буюу 7.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 76.2 тэрбум төг буюу 89.5 хувиар өсчээ.           
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2013 оны 7 дугаар сарын эцэст 452.7 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 136.1 тэрбум төг буюу 43.0 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 147.0 тэрбум төг буюу 48.1 хувиар өссөн байна.
Үнэт цаас
Үнэт цаасны арилжаагаар 2013 оны эхний 7 сард 13.9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 23.3 сая ш үнэт цаас арилжигдсан байна. Өмнөх оны мөн үеийнхээс үнэт цаасны гүйлгээ 48.1 тэрбум төг буюу 77.6 хувь, арилжигдсан үнэт цаасны тоо 87.2 сая ш буюу 79.0 хувиар буурчээ.
Төсөв
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн нийт  хэмжээ 2013 оны эхний 7 сард 3040.0 тэрбум төг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 3185.7 тэрбум төг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 145.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.            
Нэгдсэн төсвийн урсгал орлого 3039.5 тэрбум төг, урсгал зардал 2531.3 тэрбум төг болж, тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 508.2 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
Татвар
Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 184.2 тэрбум төг буюу 7.5 хувиар нэмэгдэхэд бусад татвар 175.6 тэрбум төг буюу 34.5 хувиар буурсан хэдий ч дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 148.2 тэрбум төг буюу 16.8 хувь, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 102.4 тэрбум төг буюу 28.2 хувь, орлогын албан татварын орлого 100.7 тэрбум төг буюу 20.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 119.8 тэрбум төг буюу 41.8 хувиар өсөхөд хувьцааны ногдол ашгийн орлого 17.7 тэрбум төг буюу 71.4 хувь, бусад нэр заагдаагүй орлого 9.2 тэрбум төг буюу 23.1 хувиар буурсан хэдий ч хүү, торгуулийн орлого 60.8 тэрбум төг буюу 2.8 дахин, газрын тосны орлого 45.2 тэрбум төг буюу 2.2 дахин, төсөвт газрын өөрийн орлого 37.2 тэрбум төг буюу 30.1 хувиар өссөн нь голлон  нөлөөлөв.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2013 оны эхний 7 сард 3185.7 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 158.5 тэрбум төг буюу 4.7 хувиар буурсан нь эргэж төлөгдөх цэвэр зээл 33.4 тэрбум төг буюу 94.3 хувь, бараа, үйлчилгээний зардал 162.1 тэрбум төг буюу 14.3 хувь, зээлийн үйлчилгээний төлбөрийн зардал 73.1 тэрбум төг буюу 2.4 дахин өссөн хэдий ч хөрөнгийн зардал 136.4 тэрбум төг буюу 18.9 хувь, татаас ба шилжүүлгийн зардал 290.8 тэрбум төг  буюу  20.7 хувиар буурснаас   шалтгаалжээ.     
Гадаад худалдаа
Монгол Улс 2013 оны эхний 7 сард дэлхийн 122 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6038.7 сая ам.долл, үүнээс экспорт 2353.6 сая ам.долл, импорт 3685.0 сая ам.долларт хүрчээ.
Гадаад худалдааны тэнцэл 2013 оны эхний 7 сард 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 98.4 сая ам.долл буюу 6.9 хувиар буурчээ.
Гадаад худалдааны Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 467.5 сая ам.долл буюу 7.2 хувь, үүний дотор импортын хэмжээ 283.0 сая ам.долл буюу 7.1 хувь, экспортын хэмжээ 184.5 сая ам.долл буюу 7.3 хувиар буурчээ.
Экспортын 97.6 хувийг эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, авто, агаарын замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги эзэлж байна.

III. Эдийн засгийн салбарын үзүүлэлт
Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2013 оны эхний 7 сард 1318.0 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 104.6 тэрбум төг буюу 8.6 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын цайрын баяжмал, зэсийн баяжмал, газрын тос, алт зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.2-73.9 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбарын ном, амтат ус ундаа, шингэн сүү, хиаман төрлийн бүтээгдэхүүн, металл цувимал, ган төмөр хийц, нарийн боов, гурил, самнасан ноолуур,  барилгын модон хаалга, цонх, бетон зуурмаг, вакуум цонх, хаалга, савласан ногоон цай, хэвлэмэл хуванцар картууд зэрэг нэр төрлийн  бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.4 хувиас 5.2 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.   
Тээвэр
Төмөр замын тээврээр 2013 оны  эхний 7 сард 11841.0 мян.т ачаа тээж, давхардсан тоогоор 2247.2 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 253.0 мян.т буюу 2.2 хувиар өсч, зорчигчдын тоо 101.5 мян.хүн буюу 4.3 хувиар буурчээ. Төмөр замын тээврийн салбарын орлого 2013 оны эхний 7 сард 241.0 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 3.0 тэрбум төг буюу 1.2 хувиар буурчээ.
Агаарын тээврээр 2013 оны эхний 7 сард 2332.9 т ачаа тээж, давхардсан тоогоор 439.1 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 69.6 т буюу 3.1 хувь, зорчигчдын тоо 35.7 мян.хүн буюу 8.8 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр агаарын тээврийн салбарын орлого 2013 оны эхний 7 сард 125.4 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 14.3 тэрбум төг буюу 12.9 хувиар өслөө.

Cтатистик

Гишүүд : 464
Мэдээлэл : 214
Вэб холбоос : 52
Мэдээллийг Үзсэн Тоо : 144371

Зочин

Манайд 5 зочид онлайн

Санал асуулга

Ямар сургалт авахыг хүсч байна вэ?

 

 

 

 

 

 

 

 


  Үр дүн

Make sure you have at least Flash Player 7. If not,please download.

Видео

Нэвтрэх

Мэргэжлийн нягтлан бодогчийн ёс зүйн Тангараг өргөх өргөдлийн маягт

Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм

Нэгдүгээр зүйл. Нийтлэг үндэслэл

1.1 “Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм” (Цаашид ёс зүйн дүрэм гэнэ)-ийн зорилго нь ёс зүйн зарчим, шаардлагуудыг тодорхойлох, түүнийг мэргэжлээрээ ажиллаж байгаа нягтлан бодогчид дагаж мөрдөх, түүнд хяналт тавих харилцааг зохицуулахад оршино.

Дэлгэрэнгүй

Картын дансаа шалгах

Валютын ханш

ВАЛЮТ

ХАНШ


USD

1,834.51

EUR

2,373.31


GBP

2,994.29


JPY

17.43


CNY

298.78


RUB

49.66

Монгол банкны хаалтын ханш /2014.09.08/

Ханшийн хэлбэлзэл